2.

444 53 7
                                    

Хачирхалтай нь энэ ангид ороод юу юунаас илүүгээр үзэн ядсан чамтай анх удаа тохой нийлүүлээд суухад бээрсэн бие минь тэр жижигхээн биеийн чинь хэсэгт дулаацаж билээ. Эхэндээ ийм байсан ч эцэстээ чамаас үнэрлэх мэдрэхүйгээрээ хүртэл илчийг авч, өөрийгөө дулаацуулдаг болчихсон.

Хүрч байж л мэдэрдэг байсан биеийн дулааныг үнэрээс нь хүртэл мэдэрдэг болчихсон. Яг л хүнд өдрийн өглөө нүдийг минь бүрэн нээдэг кофены үнэр шиг, хөндөгдөж амжаагүй хөлдсөн сэтгэлийг минь гэсгээдэг байж дээ чиний үнэр.

Тийм дээ Жон Хусог. Чи миний хувьд кофе шиг л нэгэн байж. Анх балгаж үзэхдээ амнаасаа цацах шахан дургүйлхэж, аажим аажимдаа уусан донтсон кофе шиг.

Зэргэцэж суулаа гээд амархан чамд дуртай болоогүй, угаасаа ч чи чихэр ч хийгээгүй, сүү ч холиогүй гашуун хар кофе байсан.

Гэтэл чамайг...

Чамайг дахин зөөлнөөр намайг атгахад, би дахин нэг тэр гашуун кофеноос балгасан

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Чамайг дахин зөөлнөөр намайг атгахад, би дахин нэг тэр гашуун кофеноос балгасан.

Тод санаж байна. Хичээл дундуур асуулт асуучихаад, хариултал минь цоо ширтчихдэг байсан чиний ширүүн хэр нь зөөлөн харцыг. Ангид анх харахдаа ширүүн талыг нь л олж хараад үзэн ядсан тэр харцыг. Ахиад харах бүрт зөөлөрсөөр байсан тэр харцыг.

Ууж буй кофены минь савсах халуун уур нүд хорсгодог ч амтыг нь хадгалдаг шиг, чиний харц ширүүн ч алдарч үзээгүй сэтгэлээ чамд өгтөл зөөлөрсөн.

Тэгээд л тэр кофе надад гашуун санагдахаа больж эхэлсэн. Тиймээс л би чамайг зөөллөх сүү, чихэр чинь байхыг хүссэн. Тийм байхад...

Тийм байхад чи цоорхой савандаа таарах нөхөөсийг хайсаар байсан. Цоорчихсон савтай кофен дээр сүү,чихэр нэмчихвэл асгарахгүй гэж тэнэг би найдчихсан байж. Тийм л инээд хүргэм боломжгүй зүйлийг өөртөө үнэн гэж итгүүлчихсэн байж.
     Чамаас болоод Хусогаа.

...

2N Where stories live. Discover now