Мэдэхгүй юм даа. Шалтгаан нь олдохгүй юм.
Хайвал алга болж, хайгаагүй бол хажуунаас салдаггүй шалтгаан гэгчээр далимдуулж амьдрал биднээр даанч тохуурхах юм.Баригдчихвал шалтаглах гэж. Шалтаглаад нөхөрлөлөө авч үлдэх гэж түүнд дурласан шалтгаанаа эрэх ч эрэх тусмаа улам гүн гүнзгий дурласаар.
Нар жаргах үеийг үзэн ядах юм. Саяхан л Намжүүнтай хамт хажууд минь байдаг байсан тэр минь нар жаргах үеэр түүнийгээ хөтлөөд явчих юм. Нар хайрттай минь хамтдаа жаргачих юм.
Өдөр нь нарны илчийг хайлаа ч хайсан нарыг минь үүл халхлаад сүүдэр намайг хучдаг болж дээ.
Орой тарах бүртээ түүнлүүгээ, түүнийхээ хайрт руу "Маргааш уулзацгаая" гэж инээмсэглэхдээ, хайр нь хаа нэгтээ яваад өгөөсэй гэж дотроо нууцхан шивнэх юм.
Сэтгэлийг минь хоосолж буй тэр зүйл өөрөө сэтгэлийг минь дүүргэх цор ганц итгэл найдвар байна гэдэг ямар их гаслан юм бэ?
Сэтгэлээ дэлгэхийг хүссэн ч Намжүүнд л болохгүй. Намжүүн мэдчихвэл Хусог ч мэдсэнээс өөрцгүй. Тэднийгээ алдчихна шүү дээ.
Орой бүр Намжүүн гэрт минь хүргэж өгсөөр л.
Намжүүн хажууд минь байсаар байгаад талархаж бас айх юм. Хэзээ баригдахаа мэдэхгүй сэтгэлээ хэрэндээ л түүнээс нуух юм. Орой бүр харихдаа дуугаа хураадаг болчихсоныг минь тэр анзаарчхаагүй байгаа.Нарны илчээр амьдардаг би сүүдрээр хучигдахад сарны хайр намайг дулаацуулж байсан юм билээ одоо бодоход.
...
YOU ARE READING
2N
FanfictionХуудсанд нь нулимс шингэж нимгэрсэн нэг Хуудсанд нь агаар оролгүй мартагдсан нэг 2019.11.04 ~