Намжүүнаас дуудлага ирж байна.
Хаана явж байна, дөхөж байна уу?Яг таван минутын газар.
Хүүхдүүд бүгд ирчихсэн
үү?Бараг л, заза болгоомжтой ирээрэй.
Таван минут орчмын дараа ангийн шинэ жил болох газрын гадаа ирэхэд манай ангийн Наён, Эритэй хамт гадаа зогсож байх юм. Арван алхмын газарт түр зогсоод хүнд амьсгаа авлаа.
Хорвоо гэдэг үнэхээр давчидмаар. Үхэх шахам хүссэн зүйлдээ хүрэхэд ердөө л ганцхан хормын зайд хамгийн далд нуусан айдсаар минь цаг хугацааг зогсоочихдог. Өнөөдөр ч ялгаагүй. Сэтгэлээ нээх гэж байгааг минь хэдийнээ мэдчихээд, айж эмээх ёстой тэр хүнийг минь надтай нүүрэлдүүлж байгаа нь энэ байх.
Дахиад нэг амьсгаа авлаа. Энэ удаа илүү хөнгөхөнөөр. Надад хамаагүй, одоо дахиж эмзэглэж нуухгүй. Хэн нэгэн хэн нэгнийг хайрласандаа айж эмээх учиргүй.
Нарны минь илчийг өөртөө татсан хонгорхон Эри. Дулаацаж ханахдаа тэрнийг минь хаячихсан тэнэгхэн Эри. Хорвоогийн зогсоосон тэр ганц хормыг би буцаан ажиллуулж хайртай нараа чамаас бүр мөсөн авах болно. Арав дахь алхам.
Эригийн дэргэд ирээд хальтхан инээмсэглээд гадаа зогсож байгаа шалтгааныг нь асуулаа.
"Чамайг хүлээгээд" гэж Наён хариуллаа.
Итгэмээргүй юм гэж өөртөө хэлээд дотогш гурвуул хамтдаа орлоо.
Намайг хүлээж байсан зүйл Наён биш, Эри ч биш урсахаа мэдэлгүйгээр дотор хурах нулимс минь байсан юм билээ. Өнгөрсөн жил гэнэтийн бэлэг барихаар бэлдсэн лаанууд энэ жил зүрх болон асчихжээ. Миний бас Эригийн нүдэн дээр.
...
YOU ARE READING
2N
FanfictionХуудсанд нь нулимс шингэж нимгэрсэн нэг Хуудсанд нь агаар оролгүй мартагдсан нэг 2019.11.04 ~