Түүний нүдрүү анх удаагаа эгцэлж хараад би
"Би туслъя."
Түүнрүү эгцэлж хараад хэлж дуусахад яг гурван секунд, түүнийг үзэн ядахаа болиход яг гурван өдөр, түүнд ухаангүй дурлахад яг гурван сарыг л зарцуулсан.
Хэдийгээр дэндүү оройтсон ч гэсэн.
Хүмүүн гэдэг хайрласан нэгнээсээ хайрыг буцаан хүртэхгүй аваас шаналаж, хэчнээн хичээгээд ч өөрийгөө урж идэхээс өөр сонголтгүй хоцордгийг аавынхаа хаяаад явсан ээжийнхээ дэргэд өсөхдөө ойлгосон болохоор би хүмүүст ойртдоггүй.
Ойртдоггүй байсан. Хусог, Намжүүн хоёр бодолдоо ухсан харанхуй хар худгаас минь ирж татаж гаргах хүртэл. Магадгүй танилцах гээд гараа сунгахдаа л худгийг олчихсон байх. Өдийг хүртэл бусад хүмүүс худагт уначихсаныг минь ч анзаараагүй байхад.
Хичээлийн шинэ жилийн хоёр дахь долоо хоног. Баасан гариг. Ангид Намжүүн бид хоёр л үлдчихэж.
Намжүүн нэг хоолойгоо засаад:
"Чамаас нэг юм асууя"
"За"
"Яагаад тэр охиныг танихгүй хэр нь Хусогт туслъя гэсэн юм бэ?"
"Урьд нь түүн шиг, дотоод мэдрэмж нь тэгтлээ нүдэнд нь дүрслэгддэг нэгнийг харж байгаагүй болохоор л"
"Дандаа ганцаараа байсан болохоор л тэр. Хорвоо дэлхий дээр үзэсгэлэнтэй нүд хэчнээн олон гээч. Тэнгэрт одод гялалздаг бол, газарт нүднүүд гялалздаг. Газрын оддыг тоолоход чинь Хусог бид хоёр туслъя"
"Яагаад?"
"Урьд нь ийм гунигтай газрын одыг харж байгаагүй болохоор л"
Уйлах газар инээж амьдарсаар ирсэн би, энэ удаад инээх газар уйлчихсан. Нулимстай нүдээрээ түүн рүү инээмсэглэн зогсохдоо, дахиад нэг газрын одыг олж харсан юм.
Ганцхан л үеэс бусад үед, би үргэлж ганцаараа байдаг байлаа.
Аягатай кофегоо гартаа барьчихаад, анхааралтай гэгч нь номоо уншиж байхдаа л би ганцаарддаггүй байсан. Ном намайг уйлуулахад кофе намайг тайтгаруулж, кофе хэлийг минь түлэхэд ном өвдөлтийг нь мартуулдаг байлаа.
Тиймээс л тэднийг минь орлох мэт, энэ хоёр хөвгүүнд ойртохгүй байж чадаагүй юм.
...
YOU ARE READING
2N
FanfictionХуудсанд нь нулимс шингэж нимгэрсэн нэг Хуудсанд нь агаар оролгүй мартагдсан нэг 2019.11.04 ~