13.

146 27 4
                                    

Төгсөх ангийн шинэ жилийн үдэшлэг. Анх удаа л дүрэмт хувцасныхаас өөр юбка зориглон өмсөөд урдах тольруугаа догдлонхон, эргэлзэнхэн ширтэн зогсох би.

Өнөөдөр бол 2013 оны 12 сарын 25. Үдэшлэг рүү гарахын өмнө өнгөрсөн нэг жилийн хугацаанд амьдралд минь тохиолдсон зүйлсийг нэг хором ч үлдээлгүй дурсаад зогсож байгаа минь энэ.
Үзэн ядсан хөвгүүндээ яаж сайн болсон, түүнийхээ сайн найзтай яагаад найзлах болсон бас яаж яваад хайртай түүнийхээ хайртад захиа өгсөн гээд л.

Үнэндээ жилийн өмнө бидний гэнэтийн бэлэг барих төлөвлөгөө бүтэлгүйтсэнээс сарын дараа л Хусогийн найз охин эмчилгээнд явсан. Хоёр сарын дараа эргээд ирэхдээ эдгээд ирсэн ч Хусогоос салчихсан. Дахиад хэзээ нэгэн өдөр зовж байгаагаа түүнд харуулахгүй гэж, түүнийг зовоохгүй гэж хийсэн сонголт гэсэн.

Тэр үеэс эхлэн Хусог урьдын адил харахад л гашуу оргим хар кофе байхаа больж, хэзээ нэгэн өдөр асгарч дуусахаа хүлээх цоорхой савтай кофе болчихсон. Магадгүй Хусог час халуун кофе байсан ч Эри хүйтнийг хүсч, хүйтнийг хүссэн түүнийхээ төлөө өөрийгөө хөргөх гэж тэр саваа цоолсон байх.

Гэхдээ би түүнийг зөөллөх сүү, чихэр нь байхыг хүсч байна шүү дээ. Хэцүү үед нь асарч тойглосон хайртай охин нь салаад явахад хажууд нь хань болж үлдсэн надад тэр үгүй гэхгүй байх.

Шинэ жилийн орой хайртай хөвгүүндээ кофе найруулж бэлэглэнэ гэдэг нь яаж ч бодсон тийм тохиромжтой биш гэдгийг мэднэ ээ. Гэхдээ миний хувьд, Хусогийг хайрладаг Намжүгийн хувьд үүнээс илүү сонголт гэж байхгүй болов уу.

Бүтэн нэг жилийн турш өрөөнийхөө толинд нуугаад түгжчихдэг байсан ганц нандин инээмсэглэлээ зүүлт болгон зүүгээд найруулж өгөхөөр бэлтгэсэн хар кофе, сүү чихрээ бариад жаргалтай нь аргагүй гэрээсээ гараад алхаж явна. Түүнийг зөөллөхөөр...

...

2N Where stories live. Discover now