Хусогийн ард нь инээгээд зогсох дундаа "E" үсэгтэй зүрхэн лаа хэний төлөө дүрэлзэн байгаа нь ойлгомжтой. Нар илчээ дахиад л Эрид өгөхөөр шийджээ.
Зүүлт минь, хорвоо дээрх хамгийн нандин зүүлт минь тэр мөчид тасарчихлаа. Харуулахыг хүссэн хүн нь өөрөө харах ч завдалгүйгээр нүүрнээс минь хуу татчихлаа.
Байзаарай. Дахиад нэг хүн, дахиад нэг зүрх.
Намжүгийн төлөө ассан дундаа "N" үсэгтэй бас нэгэн зүрх. Асаасан оддынхоо дунд сар болон гэрэлтэх Намжүүн.
Нулимстай нүдийг минь баяр хөөрөөр будаж өгсөөр ирсэн Намжүүний энэ удаагийн будагны өнгө ганцхан надад зориулагдсан бололтой.
Намжүүн надруу нэг алхахад би ухарч нэг алхаж, надруу цоо ширтэхэд нь дальдчиж шалруу ширтлээ.
Хусогийн "Тиймээ" гэх цовоо хоолой нь ард дуулдахад, зөөллөхийг хүссэн савтай кофе минь цоорхой байсныг, цоорхойндоо таарах нөхөөсөө хайсаар л байсныг сая л бүрэн ухаарах шиг.
Намжү? Харин энэ хоолой Намжүүнийх.
За.
Үүрд бороо шаагин орж оддыг нуулаа ч, тэдгээр оддыг олоход чинь чиглүүлэх сар чинь байж өгье. Үй түмэн одод чамайг минь орхилоо ч салахгүй дагах сар чинь байж өгье. Дэлхий минь болооч.
За.
Хайртай нар минь надаас явчихсан болохоор, хажууд минь ядаж энэ сар үлдэг.
Намжүүн баярлаж дороо хэд дэгдсэнээ эргэн надруу дөлгөөхөн инээмсэглэлээ. Харж байгаа бүхэн минь түүний чин сэтгэл гэдэг нь инээхэд нь мишээдэг уярам нүднээс нь илт.
Харин энэ бэлэг.
Тэмдэглэлийн дэвтэр? Тэгээд бүр хоёр.
Нэг нь минийх. Өнөөдрөөс эхлээд өдөр бүр надаас авсан мэдрэмжээ, надтай хуваалцсан мөчүүдээ энд бичээрэй. Бидний бүтээх дурсамж бүрийг ингээд ч болтугай хадгалмаар байна.
За.
...
YOU ARE READING
2N
FanfictionХуудсанд нь нулимс шингэж нимгэрсэн нэг Хуудсанд нь агаар оролгүй мартагдсан нэг 2019.11.04 ~