#2

1.1K 108 14
                                    

Сургуульд шилжиж ирээд удаагүй Хусог амтай бүхний бай болох нь тэр. Түүнийг бүгд "Гэй" гэдгийг мэдмэгц охид боломжоо алдсандаа гуниглаж, зарим охид нь түүнд нь баясаж байлаа. Харин битүүхэн сонирхох хөвгүүд цөөнгүй байсан сурагтай. Тэр дунд Минхёг байв.

-Тэр эрэгтэй шдээ??

Намайг хамаг байдгаа үрчийлгэн түүн рүү харахад Минхёг хэсэг бодол болж байснаа

-Эрэгтэй хүн сонирхох тэгээд тийм муу гэж үү? гэв.

Би ч духаа алгадсаар орон дээрээ тэрийн хэвтээд зүгээр л тайвшран унтахыг оролдов. Унтах л юм бол бүх зүйл сайхан болдог учир зүгээр л нүдээ анин хэвтсээр......

Гэнэт дотуур байрны үүдийг хэн нэг нь чанга нүдэх чимээнээр цочисхийн сэрчихэв.

-Хэн юм?

Намайг ийн нойрмог дуугарахад Минхёг хаалгаар цухуйчихаад хэн нэгэнтэй ярьж байснаа буцан орондоо оров.

-Хажуу өрөөнд Хусог бас нөгөө чимээ ихтэй хэн билээ дээ? Хацар нь хонхойгоод байдаг? гэсээр үг бүрээ зөөн арай гэж л өгүүлбэрээ дуусгана.

-Жүхон гэдэг шдээ. Түүнээс өөр тийм хацартай хүн сургуульд бараг л байхгүй байх.

-Тэр хэд ......... сая ... ирж байна...

Бид унтаагаараа шахуу ярилцах бөгөөд би Хусог гэх нэрийг сонссоноо сая нэг санан хөмсөг минь атиралдаад л ирэх нь тэр. Дахиад л байнга уулзалдах нь дээ......

Ингэхэд тэр одоо хүртэл надад уурласаар байгаа болов уу?

-------------

Амралтын өдөр тул би ч сурснаараа ногоорон хэвттэл дахиад л бөөн шуугиан нойрноос минь сэрээв. Орон дээрээ хэр удаан ч босож суусан юм бүү мэд. Минхёг хаалгаар орж ирмэгцээ намайг харан цочисхийн

-Юу вэ? Хүн айлгачих юм! Өөрийгөө толинд хардаа хүн аймар л мэлхий сууж байх чинь гэсээр шоглоом хийх бол би одоо ч нойрноосоо сэрээгүй тул түүний зарим үгийг арайхийн л ойлгож байлаа.

-Юу болоод байгаа юм?

Нойр минь сэргэж, юмсыг бүрэн ойлгох дээрээ болмогц л түүнээс ийн асуувал Минхёг

-Амралтын өдөржингөө өмхийрөх гээ юу? Ачааг чинь бэлдчихье, хурдхан шүдээ угаачих гээд хамраа чимхэн намайг үг хэлэхийн завдалгүй түлхсээр угаалгын өрөөний хаалгыг гаднаас нь тасхийтэл хааж орхив. Юу болоод байгааг дотроо таамагласаар гарч иртэл миний чемодан хувцас угтан байх ба Минхёг ч мөн өөрийгөө бэлдсэн байх аж.

~Миний мэдэх "Гэй" залуу~ [дууссан]Where stories live. Discover now