Өдөржин завгүй байсан тул хоосон ходоод маань хоол нэхнэ. Үүнийг мэдсэн мэт Хусог хён бушуухан л юм идэхээр явъя гэв. Тэр ч бас өлссөн байх.
Сургуультай ойрхон ресторан орон ахиухан юм захиалж орхив. Гэвч би гэдэг хүн сэтгэл нь цаддаггүй болохоос биш ходоод маань шувууны ходоодноос ялгаагүй билээ. Хусог хён л ганцаараа бараг бүгдийг идсэн байх.
Хөлс нь бурзайчихсан ар араас нь амандаа хийн зажлан идэх нь хүүхэд шиг. Идэх хэмжээг нь харвал гарцаагүй өлссөн том хүн шиг……
Бид хоёул хоолоо шингээхээр бага зэрэг алхахаар болов.
Орчин тойрон нойронд автсан мэт нам гүмхэн. Салхи хүртэл нойрсож байгаа мэт тийм л анир чимээгүй байлаа. Хусог хён гэнэтхэн л
-Яагаад надад дургүй юм? гээд тэнгэр ширтэн зогсох миний анхаарлыг татав.
-Би танд дургүй гэж үү? хэмээн лавлан асуувал
-Ахлах сургуульд чи тийм нэг хоосон, хар нүдээр хардаг байсан. Тэр харц чинь одоогийнхтой яг адилхан байна. Бас чи яриа өдөх тоолонд л шууд л дөлдөг. Үргэлж надаас зугтаадаг. Одоо ч гэсэн. Өнөөдөр надтай юм ярьсан ч маргааш нь огт танихгүй хүн шиг л болно. Яагаад? Би ойлгохыг хүсэж байна?
Түүнд би ингэж санагддаг байх нь ээ. Аль болох хол байхыг хичээдэг минь үнэн. Гэхдээ үзэн яддаггүй. Түүнд ойлгуулах хэрэгтэй юу?
-Би танд дургүй биш ээ. Зүгээр л………
-Гэй болохоор уу?
-Яг ч тийм биш ээ
-Тэгвэл яагаад ингээд байдаг юм?
-Та үргэлж л олны хүрээлэлд байдаг. Харин би ганц хоёр л тогтсон хүнтэйгээ харьцдаг. Тийм болохоор бид харилцах нөхцөлд байгаагүй гэсэн үг. Би зүгээр л сайн танилцаагүй хүнтэйгээ яриа өдөж чаддаггүй бас шууд ч юм ярьж чаддаггүй төрлийн хүн.
-Тэгвэл одоо тэр нөхцөл чинь бүрдсэн үү? Бид найзууд уу?
-Магадгүй??
-Магадгүй гэнээ? Яахав найзлах боломжтой гэж ойлголоо
-Надтай харьцах танд хэцүү байна байх
-Асуудалгүй. Би хүнтэй амархан дотносодог юм шүү
Энэ удаа би инээж орхив. Харин тэр над руу өмнө өмнөхөөсөө илүү гүн гүнзгий ширтэх нь шар үс босгом санагдаад ирэв.
-Хэрэв би чам шиг царайлаг байсан бол ч………бас ийм өндөр байсан бол……
Хусог хён санаа алдан хэлэх нь өөртөө хэрхэн сэтгэл хангалуун бус байдаг гэдгийг би шууд л мэдрэв.
![](https://img.wattpad.com/cover/196675064-288-k314484.jpg)
YOU ARE READING
~Миний мэдэх "Гэй" залуу~ [дууссан]
FanfictionТэр бол миний танил. Миний мэдэх эрэгтэй хүн сонирхдог залуу. #bxb #hyungwonho