#7

1.1K 98 22
                                    

Заримдаа хүнд өөрийгөө ойлгоход бяцхан түлхэлт хэрэгтэй байдаг. Гагцхүү түлхэлт өгөх хүчээ зөв тооцоолох нь чухал…………

Бяцхан үдэшлэгний дараа өдөр нь Хёнвон огтоос өөр танихгүй газар сэрэв. Саруулхан өрөөнд нарны элч шингэн орж ирэх бөгөөд түүний хажуугаар салхи сэвэлзэн хөшигнүүдийг бүжин дэвүүлнэ. Ханан дээрх цагны хэмнэл толгойн хажууд тавьчихсан мэт л ойр сонсогдох нь түүний толгойг улам бүр л өвтгөж байлаа. Нэлээдгүй удаан унтчихсан болоод ч тэр үү өөрөөс нь ханхлах өмхий үнэрт хөмсөг зангидан босч ирэхдээ орчин тойрноо сайтар тойруулан харахдаа самгардаж орхив. Энэ бол түүний хэзээ ч ирж байгаагүй, үл таних газар байв. Орны хажууд байх жижигхэн ширээн дээрх жаазтай зургийг сайн харвал Кихёний гэрэлтэн инээмсэглэсэн байхыг хараад л хаана ирснээ ойлгов. Унтлагын өрөөнөөс гармагц л хормогч зүүчихсэн Кихён болон нохой эрхлүүлэн суух Хусогийг олж харах нь тэр. Хусог үсээ хараар будуулсан байсан учир арай өөр төрлийн мэдрэмж төрүүлж байлаа.

Нэлээдгүй их хугацаанд хараагүй учир үг дуугарч чадахгүй байх Хёнвон өөрийгөө нүцгэн байгааг ч мартаж орхисон бололтой.

Хусог өвөр дээрээ байх нохойг газарт буулгангаа

-Угаалгын өрөө тийшээ…… гээд нэг өрөө рүү яваад орчихов.

Харин одоо ч хөшсөн байх Хёнвоныг Кихён заналтай нь аргагүй алчуураар нуруу руу нь ороолгон

-Юугаа хийгээд байгаа юм? Явж усанд ор! Удахгүй хоол боллоо гээд ганцаар хөхөрсөөр явав. Хёнвоны тэнэгдүү байдлыг харах нь Кихёнд зугаатай байсан ч байж магадгүй юм.

Хоолны ширээнд дэндүү хүйтэн уур амьсгал бүрдсэн бөгөөд хэн ч юу ч үл хийх нь бүр ч эвгүй байв. Гэтэл үүнийг л хүлээж байсан мэт хаалганы хонхны дуугаар Кихён ухасхийн очтол Хёну болон Минхёг нар тор дүүрэн зүйлс барьсаар орж ирэх нь тэр.

-Манай бусниулдаг найз байна уу?

Минхёг мушилзсаар орж ирээд Хёнвоныг хүзүүдэнгээ ход хийн хөхрөх нь юу ч үл санах Хёнвонд улам л дарамттай санагдах ажээ.

Өчигдөр орой юу болж өнгөрснийг цухас ч үл санах түүний шар үс босоод л явчихав.

"Арай дахиад Хусог хён тай???"

"Хэрэв ямар нэг зүйл хийсэн бол ул мөр үлдэх ёстой биздээ? Тиймээс ямар нэг зүйл хийгээгүй гэсэн үг."

Тархитайгаа маргалдсаар Минхёгийг сэмхэн дуудан шивнэлдэв.

-Өчигдөр юу болсон юм?

~Миний мэдэх "Гэй" залуу~ [дууссан]Where stories live. Discover now