+хэсэгтэй ^^
Би бүр бичих дуртай болох юм шиг бна шүү~~ Sorry me ^^~~~~~~~~~~~~~
Сандарсан Хёнвон Хусогийн амьсгал бүрт нэг алхам хойшлоход гэнэтхэн л Хусог чанга гэгч нь гарнаас нь атгав.
-Дахиад хойшоо алхвал гэмтэнэ шүү дээ, алив нааш ир гээд хагарсан гэрлийн хэлтэрхийнээс холдуулан өөрөө орон дээр суун Хёнвоныг өвөр дээрээ суулгачихав. Харанхуй орчинд дассан залуус орчин тойрноо дөнгөн данган харж эхлэх ба Хусогийн инээмсэглэж байгаа нь тодхон харагдах ажээ.
-Яагаад инээгээд байгаа юм? гэсээр ичиж орхисон Хёнвон өвөр дээрээс нь босоод газар өвдөглөөд суучихав. Харин Хусог хайрт залуугаа ширтэнгээ хацрыг нь илэн
-Дэндүү жаргалтай байгаа болохоор…
Хайр дурлал хүнийг сохор болгодогт би итгэдэггүй. Харин хайртай нэгнийхээ үзэсгэлэнг илүү тодоор харах боломжийг олгодог гэдэгт итгэдэг. Чи юу гэж бодож байна ? гэсээр үл ялиг салгалах гарнаас нь атгахад Хёнвон уруулаа хазлангаа бодолд орно."Би үнэхээр Хусогт дурлачихсан уу?"
"Би хайртай гээд хэлчихвэл худлаа хэлсэн болчих болов уу? Энэ зөв алхам уу? Бодлын доторх бодол минь ерөөс төөрчихжээ. Надад хариулт алга. Гагцхүү эргэлзээ л байна"
Юу ч үл дуугарах Хёнвоныг Хусог маш сайн ойлгож байсан юм.
-Хёнвонаа~~ Чи үргэлж л бодох юм. Зөвхөн өнөөдөр л бодохоо түр азна.…
Хусог гэх залуу яг үнэндээ Хёнвоныг өөрөөс нь илүү мэддэг байж ч болох юм.
Газарт өвдөглөн суух залууг Хусог үнсэн үе үе хүзүүг нь илэх нь түүнд хангалттай тайвшруулах эм болж байлаа. Тэдний үнсэлт ширүүн биш ч янагхан үргэлжилсээр Хёнвон өөрөө ч мэдэлгүй түүний дээр сууж байх нь тэр.
-Чамд эхлүүлэх боломж олгож байна. Хэрэв надад таалагдвал чамайг жаргааж өгье гээд бардам хэрнэ доогтой дуугарах Хусог дээгүүрхээ тайлан дуулгавартай хэвтээд өгөв. Өрөө хэдий харанхуй ч Хёнвоны дассан нүдэнд түүний булчингууд хангалттай тод харагдах нь нууцхан хүслийг нь өдөөж байсан билээ.
Өмнөх хэсгийг санаж байгаа бол Минхёг нэг удаа "Хёнвоныг хүсэл тачаал ихтэй" гэдгийг оновчтой тод дурдсан билээ.
Хёнвон ч нэгэнт бүх зүйл тулаад ирчихсэн тул бодлоо ор тас мартан өөрийгөө мэдрэмжиндээ даатгаж орхив.
Нүцгэн цээжин дээгүүр нь гараа удаанаар гүйлгэн доош тонгойн удаанаар үнсэн, уруулаараа илэн таалах нь гижиг ихтэй Хусогийг байж ядуулах ч тэссээр хэвтэнэ. Анх удаа…… анх удаа хүний булчинг ингэж их хүсэмжилж байсангүй. Далд хүсэл нь цухуйж эхэлсэн Хёнвон гэдсийг нь зөөлхөн хазлангаа өмднийх нь тэлээг тайлан хатуурч эхлэсэн Хусогийг халуун амьсгалаараа төөнөхөд өнөөх нь өөрийгөө арай ядан л барьж байгаа бололтой уруулаа хазлан хүнд хүнд амьсгална.
YOU ARE READING
~Миний мэдэх "Гэй" залуу~ [дууссан]
FanfictionТэр бол миний танил. Миний мэдэх эрэгтэй хүн сонирхдог залуу. #bxb #hyungwonho