Ахлах сургуульд~~~~~
Хёнвон дөнгөж л ахлах сургуульдаа орсон бөгөөд түүнийг орсон өдрөөс хойш "Хусог" гэх нэр чихэнд нь сонсогдсоор байсан билээ. Гэсэн ч амьдрал нь дөнгөж шинээр эхэлж буй түүнд тийм ч онц санагдсангүй. Нэг өдөр, шөнөжин компьютер тоглосноосоо болж нойргүй хоночихсон тул сургуулийн дээвэр дээр гараад ирчихсэн буланд унтаж байв. Гэнэтхэн л юм нүдэх чимээнээр босон хартал олон хөвгүүд нэг хөвгүүнийг тойрч зогсоод нүдэж байхыг харав. Өнөөх нь их л содон үстэй тул тэд нараас илт ялгагдаж харагдах ба гараараа чадахаараа нүүрээ хамгаалах аж.
Хёнвон тоолгүй өнгөрөхийг хүссэн. Гэвч нэг л зүйл түүний бодлыг өөрчилсөн………
-Хөөе!! Чи гэй гэсэн биздээ? Чамаас болж манай ангийнхан тэр чигтээ Гэй болж дуудагдаж. Ингэж байхаар зүгээр үхчихээч!!
Энэ үгс тэдний амаар саадгүй урсаж байсан юм. Хёнвон байдлыг шууд л ойлгомогцоо тэдэн дээр очоод зодолдож гарав. Гэвч ганц хүн яахан 3 хүний эсрэг барах вэ дээ?
-Хөөе!! Ингээд уйлаад хэвтээд байх юмуу? Босоод ир!! гэсээр Хёнвон газар хэвтэх хүүг өндийлгөхөд өнөөх нь гайхан харсаар байлаа.
Гэнэт толгойлж буй банди нь Хёнвоныг тийрч унагаан дээрээс нь цохих гэтэл аврагдсан хүү мэргэжлийн гэмээр таэквондо өшиглөлт хийх нь тэр. Түрүүхэн л учир зүггүй зодуулж байсан тэрээр тэс өөр хүн шиг л болоход Хёнвон ч тэр, дээрэлхүү хөвгүүд ч цочирдчихов. Ийнхүү хоёрын эсрэг гурав зодооныг багш нар ирж зогсоосноор өндөрлөсөн юм. Шийтгэлийн өрөөнд суух Хёнвон үе үе нойрмоглоход хажууд суух хүү цүнхнээсээ сникерс гаргаж ирэв.
-Түрүүний явдалд баярлалаа бас уучлаарай……
-Ммм…… зүгээр ээ…… тийм сайн зодолддог байж яагаад зодуулаад байсан юм? гээд Хёнвон нойрон дундаа арайхийн асуувал өнөөх нь эелдэгхэн инээмсэглээд
-Зодчихвол бүр л үзэн ядуулах вий гэж айсан юм? ……… Намайг Хусог гэдэг. Чамайг? гээд сникерсээ өмнө нь тавихад Хёнвон бараг л хараагаараа унтангаа
-Хёнвон……… Би унтлаа………гэж хэлээд л тасарчихсан аж. Дараа нь Хёнвон сэрэхдээ ганцаараа сэрсэн бөгөөд Хусогийн талаар ч бодсонгүй явсаар нэг л мэдэхэд ийм зүйл болсныг бага багаар мартсан байх аж. Харин Хусог мартаагүй юм. Хэзээ ч…… Өөрийг нь өмөөрсөн тэр нэгэн сонирхолтой үйл явдлыг……… сэтгэл зүрхэндээ сийлсэн бөгөөд холоос шохоорхон хардаг болжээ.

ВЫ ЧИТАЕТЕ
~Миний мэдэх "Гэй" залуу~ [дууссан]
ФанфикТэр бол миний танил. Миний мэдэх эрэгтэй хүн сонирхдог залуу. #bxb #hyungwonho