#14

977 88 14
                                    

Амралтын сарууд айлчлан ирэхэд нэг өдөр үлдлээ. Дотуур байрныхан бүгд хөл хөдөлгөөн ихтэй гэртээ харих гэж яарсан хөвгүүдээр дүүрэн байх ажээ. Зуны гайхалтай саруудад аялал хийхээр төлөвлөсөн залуус хөөрөлдсөөр ярилцан сууж байлаа.

-Галт тэргээр оройдоо оччихно. Хүмүүстэй нь ярьчихсан.

-Мөнгийг нь?

-Чанкюн өнөө оройдоо шилжүүлчихнэ гэсэн.

-Гайхалтай. Тэгвэл ачаагаа бэлдээд өглөө хөдлөхөд л болно гэсэн үгүү?

-Усан сантай гэсэн. Бас их том. Бид 7д хангалттай багтана.

-Уух юмаа??

-Болчихсон.

-Одоо тэгвэл юу дутуу юм? гэсээр Минхёг их л догдлонгуй харцаар Кихёнаас асуухад өнөөх нь утсан дээрээсээ жагсаалтаа харан

-Ер нь бол болчихсон. Хёну хён бид 2 бүх хүнсээ авчихсан. Одоо хувиарлаад авч явахад болно гээд ширээнээс босоход бусад нь жижигхэг дугуй ширээг тойрон шахдалцсан хэвээр.

Тэд хамтдаа байхад юм болгон хөгжилтэй санагдаж, өөрийнхөөрөө чөлөөтэй ярилцаж байлаа.

Өглөө босон хөдлөхөд Хёнвон нойроо харамлан хэвтсээр байтал бүх зүйлээ жигдилсэн Хусог ганц өргөөд л босгочихов. Галт тэрэгний буудал хүртэл такси барихад Хёнвон огтхон ч сэрэлгүй унтсаар буух үедээ л хөл дээрээ тогтоно. Хёнвоны өргүүлэх шахам бууж ирэхийг харсан Кихён

-Нойрсож буй гүнж минь…… сэрэх болоогүй л байна уу? гэхэд Хёнвон инээх аядаад

-Намхан хүмүүсийн үг дуулдахгүй юмаа. Би жоохон доошлоё. Чи дахиад хэл дээ гэхэд Кихён нүүрээ үрчийлгэн амтгүй хоол идчихсэн аятай ярвайсаар түргэн түргэн алхав. Харин Хёнвон нойрмогхон хэрнэ ялалтын инээмсэглэл тодруулах ажээ.

Галт тэргэнд ормогц л Минхёг янз бүрийн түүх ярьж өгсөөр өнөө хэдийгээ зүгээр суулгасангүй.

-Бага байхдаа би нэг удаа галт тэргэнд явж байхдаа нэг хөөрхөн охинтой учирч билээ. Гэтэл бид хоёр яг үерхэх дээрээ тултал тэр эрэгтэй хүүхэд байж билээ

-Юу? Тэгээд яасан юм? гэсээр Жүхон их л сониучирхан асуухад Минхёг эрүүгээ илсээр

-За яахав, үерхэчих гээд л үерхэчихсэн гэхэд ам нь ангайсан Жүхон нүдээ томруултал Минхёг гэрэлтэн инээмсэглээд

-1 өдөр л болсон юм.

-Худлаа түүх зохиогоод л гээд Кихён урдаа ном дэлгэн тавихад Хёнвон Хусог хоёр бие биенээ дэрлэчихсэн нам унтах бол Хёну утсаараа тоглон байв.

~Миний мэдэх "Гэй" залуу~ [дууссан]Where stories live. Discover now