Хүнийг таньж мэдэхэд хэр их хугацаа орох вэ?
Хэрэв үүрд хайрлана гэж хэлсэн бол үхэн үхтэлээ хайртай хүнээ таньж мэдэхийн төлөө зүтгэнэ гэсэн үг. Хүн бол хэчнээн мэддэг байсан ч үргэлж шинэ зүйлийг бий болгодог гайхалтай оршихуй юм.
~~~
Өнөөдөр бол Хёнвон Хусог хоёрын хуримын өдөр.
-Сүйт бүсгүй ёслол хүртэл сүйт залуугаа хардаггүй юм гэсээр Минхёг найзынхаа үсийг босгон янзлах бол Хёнвон нүдээ эргэлдүүлэн
-Би ч бас сүйт залуу юм шүү~~ гэхэд Минхёг мушилзсаар
-Яахав бараг л...... гэх нь туйлын зэвүү хүрэм ажээ.
Тэдний ёслол тун энгийн, цомхон боловч гайхалтай болж өндөрлөсөн юм. Жүхоны үргэлж явдаг тэр сүмд ийнхүү хуримласан ба дуулаачдыг Жүхон удирдаж, төгөлдөр хуурыг Кихён дарж өгөв. Хёну тэдний хүндэт гэрч болж, хоёр талдаа Минхёг болон Чанкюныг зогсоох гайхалтай ёслол. Цөөхөн хэдэн танилууд болон сайн сайхныг хүсэн ерөөсөн үеэлүүд л ирцгээжээ. Харин эцэг эх нар нь байсангүй. Тэднийг ойлгохыг хүсээгүй учраас...... Тэдэнд ойлгох хугацаа өгөхийн тулд Хусог Хёнвон хоёр чимээгүйхэн явсан юм. Тайван амгалан амьдрах тийм газрыг зорьсон.
-И Хусог та Чаэ Хёнвоныг нөхрөө болгон, үхэн үхтэлээ хайрлан хамгаалахаа андгайлж байна уу?
-Чаэ Хёнвон та И Хусогийн нөхөр болон үхэн үхтэлээ хайрлан, хамгаалахаа андгайлж байна уу?
-Тийм
Тансаг цагаан хослол өмссөн Хёнвон Хусогоос хором ч харцаа салгаж үл чадна. Харин хилэн хар хослолтой, энгэрийн халаасандаа час улаан сарнай хатгасан Хусог эрүү нь чилсэн ч инээмсэглэхээ үл болино.
Энэ бол тэдний цаашид туулах зам нэгдсэн чухал өдөр. Энэ өдрөөс хойш тэд бие биетэйгээ салшгүй холбоотой болсон байх ажээ.
Орой болж ууж идэн хөгжилдөх залуус инээд хөөрөөр дүүрэн. Цаг алдалгүй наргихаа боддог Минхёг энэ удаа их л нухацтай царайлан нэг зүйлийг тунгаана. Түүний анхны үерхэл хэдий нэгхэн өдөр үргэлжилсэн ч сэтгэлд хадаатай үлдсэн юм. Охин мэт харагдах жаахан хөвгүүн. Хачин хэр нь сэтгэл татах өнөөх хүн хэдэн жилийн өмнөөс нөхөрлөж эхэлсэн Чанкюнтай туйлын адил санагдах болсныг гайхана. Толгойгоо гашилган суухдаа холгүйхэн Жүхонтой хамт инээх Чанкюныг нүд салгалгүй ажиглана.
Харц
Инээмсэглэл
Мөн өвөрмөц хамар
KAMU SEDANG MEMBACA
~Миний мэдэх "Гэй" залуу~ [дууссан]
Fiksi PenggemarТэр бол миний танил. Миний мэдэх эрэгтэй хүн сонирхдог залуу. #bxb #hyungwonho