Тэр өдрөөс хойш 2 өдөр өнгөрч бид хэд ч хичээлдээ явж байлаа. Дотуур байр үргэлж л дуу шуугиантай байх ба Хусогийн тухай ярих нь ч багассан байв.
Удахгүй урлагийн наадам болох учир бүгд энд тэндгүй завгүй гүйлдэх ба Минхёг бид 2 ч завгүй байлаа.
-Жүжиглэлтэнд эмэгтэй гол дүр хайж байгаа гэсээр Кихён урд минь соруултай сүү тавьчихав.
-ЮУ? тэгээд явж хайгаач дээ гэсээр би гараа урдаа авангаа түүн рүү муухай харав. Кихён бид 2 угийн нөхөрсөг харьцаж чаддаггүй. Тэр бол жижигхэн залуу. Жижигхэн хэр нь өөртөө хэтэрхий итгэлтэй бардам учраас дургүй минь хүрээд байдаг билээ.
-Сайн сонс доо. Гол нь энэ бол хошин жүжиг байгаа юм. Тийм учраас эрэгтэй хүнийг эмэгтэй дүрд тоглуулах хэрэгтэй байна.
-Тэгээд намайг тоглуулах гээ юу?
-Чи л яг тохирно шүүдээ?? Бие хаа чинь төгс таарна. Тэглээч жүжигчний ангийнхан өөр зүйл бэлдэж байгаа болохоор өөр ангиас хайх хэрэгтэй байгаа юм.
-Намхан залуу минь. Хайж байгаа хүн чинь би биш. Чи л өөрөө төгс тохирно. Угаасаа бие чинь ч эмэгтэй хүнтэй ойролцоо биздээ?
-Би чамаас л намхан болохоос биш лавдаг өндөрдөө ордог юм шүү. Тэглээч би эр хүн шүү!!!
-Ммхн мэдээж тэгнэ л дээ
-Намайг битгий үл тоогоод бай Чаэ Хёнвон………
--_- …………………………
-Эмэгтэй гол дүр гэнээ? Би юм бишүү?? гээд Минхёг бид 2ын голоор гэнэт л орж ирсэнээ урд байсан сүүг маань ганц соролтоор дуусгачихав.
Кихён нэг л үл итгэсэн байртай харц шидэлж байснаа
-Би бодно оо гэсээр бостол Минхёг хойноос нь
-Хүүшээ боломжийн л санаа байгаа биздээ Кихёнаааааа~~~ гэсээр орилсоор үлдэв.
-Үнэхээр эмэгтэй дүр авах гээ юу? Сургууль даяар чамайг мэддэг болно шдээ??
-Харин тэр чинь л урлагийн хүний хийх ёстой зүйл. Тэглээч охидын дундах нэр хүнд маань ихсэнэ шүү гээд үсээ хоёр тийш шидлэн зогсох түүнийг хармагц л инээд хүрээд явчихав. Миний мэдэх хамгийн инээд хүрэм хүн Минхёгаас өөр байхгүй байх.
Минхёг хамтлаг бүжигт оролцоод тун завгүй. Харин би дуулж үзэхийг хүсч байсан тул дууны ангийн үүдэнд ирчихсэн зогсож байна. Хаалгыг нь татан ортол Хусог болон Жүхон өөр нэлээн хэдэн хүүхдүүд дуу бэлдэж байх ба намайг хараад ус амандаа балгачихсан мэт л чимээгүй болчихов. Хусогийг тэнд байсан гэж мэдсэнгүй. Би ч шууд бантан буцан эргэтэл Жүхон намайг дуудах нь тэр.
YOU ARE READING
~Миний мэдэх "Гэй" залуу~ [дууссан]
FanfictionТэр бол миний танил. Миний мэдэх эрэгтэй хүн сонирхдог залуу. #bxb #hyungwonho