Бага нас
Гудамж уруудах хоёр хөвгүүн хөөцөлдөн гүйх ба их л зугаатай байгаа харагдах ажээ. Нэлээдгүй гүйлдсэний эцэст амьсгаагаа даран усан оргилуурын өмнө зогсох нь тэр. Гадаа аль хэдийн харанхуй нөмөрч, ажлаа тарсан хүмүүс холхилдон буйг ажиглах бяцхан хөвгүүдийн ямар нэг зүйлийн талаар нухацтай бодож эхлэв. Гэтэл хоёр хөвгүүний арай намхан нь
-Би том болоод энэ хүмүүсээс өөрөөр амьдарнаа гэхэд өндөр хөвгүүн
-Яаж өөрөөр амьдрана гэж??
-Ээж хэлэхдээ, хүн чин сэтгэлээсээ хайрлах хүнээ олчихвол хэний ч амьдраагүй өөрийнхөө бүтээж чадах амьдралаар амьдардаг гэсэн. Би үүрд мөнх хайрлах хүнээ олох болно гэсээр оч дүрэлзүүлсэн харцаар найз руугаа мишээнэ. Харин бордуу хүү түүнийг хэлэхийг анхааралтай тунгаан
-Харин би алдартай бүжигчин болоод хамгийн том тайзан дээр гараад яг ингээд л гээд өөрийнхөө биенд таарсан өхөөрдөм хөдөлгөөн хийж үзүүлэхэд цагаан хүү ход ход хийн хөхрөөд
-Тэгвэл хоёулаа том болоод би хайраа олж, чи алдартай бүжигчин болоод өөрийн гэсэн студитэй болоорой ^^ Тэгээд хоёулаа зөндөө олон амттан авч идэх мөнгөтэй болоод гэсээр өхөөрдөм яриаг үүсгэх жаалууд.........
Харин одоо тэд том болцгоосон. Мөрөөдөлдөө хүрэх зам нь ойртсон нас бие гүйцсэн залуус болцгоосон...
Амьдралыг харах өнцөг туулах зам нь өөр найзууд нэг л мэдэхэд мөрөөдөлдөө хүрэхэд алхам ойртсон байх аж.
-Ааа~~ үнэхээр хайртай хүнээ олно гэж хүсдэг байсан шүү гэсээр Хусог нүүрэн дээрээсээ инээмсэглэлээ үл салган санаа алдах бол Хёну
-Надад туулах зам их байна. Хараахан студитэй болчихоогүй байна шүү гээд босч зогсоод бие халаалт хийхэд гайхсан Хусог
-Яах гэж байгаа юм гэхэд Хёну нүдээ үрчийлгэн инээгээд
-Архиа гаргах уу? Хуучнаа дурсаад уралдвал яаж байна гэх нь тэр.
Сар тэнгэрт мандаж, амьтай бүхэн нойрсдог цагаар гүйнэ гэнээ?
-Юу? Больсон нь дээр байлгүй дээ. Тамирдаж үхнэ биз? Би хөгширсөөн гэхэд
-Аливээ? Ердөө ганцхан тойрог! гэх бяцхан гуйлтыг гуйх Хёну.
Түүний ийнхүү гуйх туйлын ховор тул Хусог ч дургүй байсан ч найзынхаа гуйлтыг толгой дохин зөвшөөрөв.
YOU ARE READING
~Миний мэдэх "Гэй" залуу~ [дууссан]
FanfictionТэр бол миний танил. Миний мэдэх эрэгтэй хүн сонирхдог залуу. #bxb #hyungwonho