🔸️2.2🔸️

2K 232 5
                                    

Гарт таарсан тамирын өмдөө өмсөөд, хос нь болох өнгө дагуу юүдэнтэй цамцыг өмслөө. Тольны урдаас хар өнгийн маск аван зүүгээд, цамцныхаа юүдэнг хамар хүртлээ доошлуулав. Уйлсан хүний царай ямар үзээрийн болдогийг мэдэхгүй хүн байхгүй биз. Тиймээс би зүгээр л Ханиг айлгахгүй гэсэндээ царайгаа байдгаар нь халхалж байгаа нь энэ.

Хулгайч нохой шиг гэтсээр хашааны хаалгаар гарахад Хани, Мина хоёр байдгаараа наалдчихсан зогсож байлаа. Магадгүй тэд даарсан байх. Би гарах эсэхдээ эргэлзэн нэлээн удаан суухад ч тэд хүлээсээр байж.

Тэднээс бараг л гурван алхамын зайтай очин ямар нэг юм ярихыг нь хүлээхээс өөр сонголтгүйгээр зогсов.

Эцэст нь нэг Хани дугарч "байж байгааг нь хараач, хулгайч шиг хамаг юмаа хаачихаад" гэх нь тэр. Би хэлж л байсан тэр үнэхээр мэдрэмжтэй нэгэн шүү. Энэ үг нь намайг арьсаа таталдуулан байж арай хийн инээхэд хүргэсэн.

Мина түүнийг нударсан бололтой Ханигийн хөл тэнцвэрээ алдан хойш унахаа дөхөөд буцан байрандаа зогсохдоо ухаарсангүй хатуу хэрнээ хөгжилтэй үгсээ үргэлжлүүлэв.

"Угаасаа царай муутайг чинь мэдэж байхад биднээс хүртэл ингэж нуугдах хэрэг байдаг юм уу?"

Тэр хэдий тоглоом болгон хэлж байгаа ч энэ үгнийх нь цаана гомдол байгааг би сая л мэдэрч байна. Тийм ээ, салалтаас болж би найзуудыгаа хүртэл орхих шаардлагагүй.

Би гараа халаасандаа хийсэн чигтээ толгой гудайлган явсаар тэдний дунд очин наалдлаа.

"Тэнэг" Хани ийн хэлсний дараагаар тэд тохиролцсон мэт л зэрэг намайг чангаас чанга тэвэрч өгсөн юм. Найз гэдэг үгний үнэ цэнийг харуулж чаддаг хүмүүстэй байх ч сайхан шүү.

Тэврэлтээ дуусган салсны дараа Мина "зайрмаг идэх үү?" Гээд нэг тийш алхахад нь би ч тэднийг дагав. Хоолой сөөснөөс болж юм ярьж ч чадахаа байсныг тэд магадгүй гадарлаж байгаа байх.

Урд гарах хөлийн чимээг сонсон дагаж, өөрийнхөө урдах замыг арай хийн олж харан алхсаар явж байтал тэд зогсоход би хаана ирснээ сайн таньж байлаа. Тоглоомын талбай.

"Манай гүнж эцэст нь нэг ордноосоо гарчээ"

Тод бас чангаар сонсогдсон Дунхёгийн цоглог хоолой намайг хүчтэй гэгч цочоож орхив. Би цочсондоо толгойгоо хальт өндийлгөхөд саравчины сандалнаас хэд хэдэн хөл унжсан байгааг харж амжлаа. Энэ олон өдөр тэвччихээд өнөөдөр л яг бүгд цугларсан өдөр нь гарч ирж байдаг би ч азгүй амьтан юм даа.

Энэ үед толгойд минь төрсөн бодол ахиад л дотор минь ямар нэг зүйл дэлбэлж орхив. Би энэ 'пал' гэх тодотголтой мэдрэмжийг үзэн ядаж байна. Дэндүү хүчтэй мэдрэгдвэл бие минь дэлбэрчих юм шиг санагддаг.

Ч..Чонло...

Би ахиад л түүнээс айдаг нэгэн болчихлоо гэж үү? Сандарч, салганаж, түүнийг хаан ноён мэт хүндлэж явдаг байсан үе минь буцаад ирж. Намрын дулаахан энэ цагт түүний өвлийн цасан шуурга дэндүү эрт намайг нөмөрчихлөө.

Мина мөрөөр минь тэврэн саравч руу зүглэн алхаж эхэллээ. Би даарч байна. Илүү хүндрэхээс нь түрүүлэн би шуудхан түүнээс холдсон боловч хэдийн саравчинд ороод ирчихсэн байсан тул хамгийн захын сандал дээр очин тухгүйхэн суудал эзлэв.

Хаа нэгтээ уутны чихрах чимээ гарч, бага багаар ойртсоор бидэн дээр ирлээ. Жисоны хоолой байх бөгөөд тэр эхнээс нь зайрмагнуудыг тарааж байв.

"Гүзээлзгэнэ?" Гэхэд

Мина "минийх" гээд босон шүүрч авж байгаа нь сонсогдоно.

"Хар шоколад?" Жисон ийн хэлснээ залгуулан "хэн ийм нялуун юм иддэг байна аа?" Гэв.

Тэр удсангүй ойлгомжгүйгээр "аан~ тэгвэл энэ Хаын-х юм байна" гээд өмнө минь доош болон суухад бид хэсэгхэн харц мөргөлдөж тэр зайрмагаа сунгалаа. Би түүнээс авахдаа талархсанаа илэрхийлэхийг хүссэн ч хоолой минь гарахгүй байсан учраас зүгээр л толгой дохиод өнгөрүүлэв.

Зайрмаг идэж дуусах хүртэл тэд элдэвийг ярилцан инээлдэж байсан ч би яг л өмнөх Ан Хаын шигээр чимээгүй л суусаар байна. Эдгээр хүүхдүүд миний ч бас найзууд байтал би яагаад ингэж өрөвдмөөр байгаад байгаа юм?

Тэдний халуун дулаан байдал надад багахан хүч өгсөн тул би сэргэхээр шийдсэн. Гэхдээ маргаашнаас. Магадгүй тэрний дараа өдрөөс.

Утсаа халааснаасаа гаргаж ирээд Хани руу зурвас бичихээр шийдлээ. Ярьж чадахгүйгээс хойш.

From Haeun
- би түрүүлээд орлоо

Ханигийн утас дугарч тэр зурвасыг унших шиг болоод "тэг дээ, даарчихлаа" гэв. Мина түүний араас "даваа гарагт хичээлдээ ирэх үү? Бид чамайг санаад байна" гэж хошуугаа унжуулан хэлж байгаа нь надад бүр төсөөлөгдсөнд нүүрэнд минь инээмсэглэл тодорно.

From Haeun
- очно оо

Зурвасыг явуулаад би тэднээс хариу хүлээлгүй шуудхан гэрийн зүг алхаж эхлэв. Гэсэн ч тэдний баярлан хашгичих нь надад тод сонсогдсон юм. Би ч бас тэднийг санаж байна. Түүнийг санаж байна.

________________

We Don't Talk Anymore🔸️Zhong Chenle [MGL] /дууссан/Wo Geschichten leben. Entdecke jetzt