🔸️2.8🔸️

2.2K 231 8
                                    

"Хамтрагч минь ирлээ"

Заалны хаалгаар дөнгөж орж ирэхэд Интэ ийн орилов. Би худал инээж "тийм ээ" гээд хувцсаа солихоор өрөөнд орлоо.

Хувцсаа солих зуураа би байсхийгээд л толгойгоо сэгсрэх хэрэгтэй болоод байв. Эсвэл өнөөдрийн турш л татганадаг өвчин тусчихсан хүн шиг ингэж толгой доторх бодлоо арилгахын тулд сэгсэрч яваа байх. Дээгүүрх цамцаа тайлахдаа эргэн тойронд хүн байх вий гэж шалгаад, өмдөө солихдоо ч санаа зовон аль болох хурдлахыг хичээнэ. Би яачихсан юм бэ?

Хувцас солих өрөөнөөс гарж ирэхэд Интэ толинд харчихсан бүжгээ бэлдэж байхдаа "ямар хурдан сольчихов? Би нэмэх шинэ хөдөлгөөн олчихлоо" гэснээ хөлөө зөөж ядан алхах намайг анзаарсан бололтой "бас л хачин болчихсон байх шив. Тэр нөхөр ер нь чамайг яаж ингээд байдаг байна аа?"

"Яасан гэж?"

Интэ толь руу заагаад "өөрийгөө хар лдаа, хулгай хийчихсэн хүн шиг" гэхэд нь толинд өөрийгөө харсан ч ямар нэг өөрчлөлт байхгүй юм шиг л санагдсанд "би яагаа ч үгүй шдээ"

Худал гэдгийг нь мэдэх ч Квон Интэ ажигч бас мэдрэмжтэй юм Хани шиг.

"Ингэхэд та хоёр яагаад салчихсан юм?"

Гэнэтхэн ийм зүйл асуусанд нь гайхан түүн рүү харвал Интэ "магадгүй би тусалж чадах ч юм билүү?"

"Бусадтай л адилхан"

Интэ шоолох аятай чанга инээснээ "бусадтай адилхан гэж яг ямар асуудлыг хэлээд байгаа юм? Тэр бусад гэх хосууд чинь өчнөөн олон шалтгааны улмаас салдаг биз дээ"

"Шалтгаан гэнэ ээ?"

"Тийм ээ, шалтгаан. Юунаас болж муудалцдаг болсон юм?"

Мэдэхгүй. Үнэндээ хэлье гээд толгойд бодогдох шалтгаан байсангүй. Бид зүгээр л муудалцдаг болчихоогүй баймаар юм. Тэр их маргаанууд яг яагаад болдог байсан юм бол?

Интэ миний урд ирж зогсоход нь түүн рүү харвал царай нь ярвайчихсан мөрөө хавчсанаа буцан суллаад "шалтгаан байхгүй гэж үү?"

"Байхгүй л бололтой"

"ЮУ?!" Интэ орилоход нь би цочсон ч тэр тоосонгүй.

"Байхгүй биш би л мэдэхгүй байна. Гэнэтхэн л өмнөх шигээ байхаа больчихсон шдээ. Уулзах нь багасаад, анхаарал халамж тавихаа больчихсон. Тэгээд л ярилцах гэхээр надаас зугтаад байдаг. Ийм тохиолдолд шалтгаан хэлэхэд хэцүү л байгаа биздээ?"

Интэ ойлгосон бололтой толгой дохин өсгөгчийн зүг удаанаар алхах зуураа "гэхдээ шалтгаан байх л ёстой, чи мэддэггүй юмаа гэхэд тэр хүйтэн царайт мэддэг л байж таарна"

"Чи яаж мэдэж байгаа юм?"

Интэ миний үгийг таслан шуудхан л өсгөгчөөр дуугаа тавив.

Дөнгөж л хоёр дахь өдрийн бэлтгэл учраас бид дуундаа тааруулан гүйцэт хөдөлгөөнтэй бүжиг болгохыг л хичээж байна. Байсхийгээд л хөдөлгөөнөө сольж ахин эхнээс нь эхэлдэг учраас илүү их цаг авдагийн дээр амархан ядарч байсанд бид хэсэг хугацааны дараа түр амсхийхээр газар сууцгаалаа.

Интэ босон дууг зогсоогоод буцан ирж суухдаа ард минь надтай тун ойрхон сууж, үүгээр ч зогсохгүй хамаг биеээрээ наалдах нь тэр.

Би аль болох түүнээс холдоод "халууцаж ядаж байхад битгий наалдаад бай" гэх сануулгаар эвгүй санагдаж байсан мэдрэмжээ нуув.

Гэтэл Интэ холдсонгүй намайг өөр лүүгээ татахад нь заалны шалан дээр ядах юмгүй гулгаад л би өмнөх байрандаа ирчихлээ. Тэр гараараа өвдгөн дээр зөөлхөн цохиж байснаа удаанаар гуяар минь гүйлгэж эхлэв. Энэ үйлдлийнхээ хажуугаар задгай тавьсан үсийг минь эсрэг талын мөрөн дээр тавиад хүзүү рүү ойртож байгаа нь амьсгалаар нь мэдрэгдэх нь тэр.

Би түүний үйлдлийг зогсоон шуудхан босоод "бэлтгэлээ үргэлжлүүлцгээе" гэхэд Интэ цочсон бололтой хэсэг над руу гайхсан харцаар харж байснаа удаанаар дээш босов. Түүнийг иймэрхүү үйлдэл хийж магадгүй гэж надаар зогсохгүй олон хүн мэдэж байсан ч тоогоогүй нь алдаа боллоо.

"Чи яагаад улайгаад байгаа юм?" Интэ нүүрэндээ зальжин инээмсэглэл тодруулаад над руу дөхөөд ирэв.

Би алхам алхамаар түүнээс холдохдоо "би улайсан гэж үү? Үгүй дээ" гээд хацрандаа гараараа хүрж үзтэл үнэхээр л түлэх шахам халуун байсан ч ичсэнээ түүнд мэдэгдэхгүйн тулд "бүжиглээд халууцсан болохоор л тэгсэн байх"

Интэ хэсэг байрандаа дуугүй зогсож байснаа гэнэтхэн цочтол чангаар "Тийм байх нь ээ. Тэгээд л салчихаж" гэж орилоод хэлж болохгүй зүйл хэлсэн аятай амаа гараараа таглав.

"Яасан гэнэ ээ? Яагаад салсан гэж? Чи юу ойлгоод байгаа юм бэ?" Ийнхүү түүнийг асуултаар булж байхад Интэ цааш алхан үг дуугүй дуугаа тавиад мөрөө хавчин "мэдэхгүй ээ, бэлтгэлээ хийе" гээд улам чангаллаа.

We Don't Talk Anymore🔸️Zhong Chenle [MGL] /дууссан/Dove le storie prendono vita. Scoprilo ora