Чонло "ярилцахыг хүссэн болохоор ирсэн биз дээ? Тэгвэл яриад өгье!"
"Бусдын хэлдэгээр, бас магадгүй чиний намайг хардаг өнцөгөөр бол би хүйтэн хөндий, дэндүү мөс шиг хүн, тийм үү? Гэхдээ тэр бусад хүмүүс юу гэж бодох нь надад хамаагүй. Ядаж чи... Ядаж л чи намайг мэддэг байх ёстой биздээ? Би байж болох бүх л аргаараа чамд миний чамайг гэх хайр ямар болохыг харуулахыг хичээдэг байсан. Гэтэл тэр бүхэн минь ямар ч нэмэргүй байж"
Чонло "Дуудлагыг чинь авахгүй, зурвасанд чинь хариу өгөхгүй, болзоондоо очоогүйн төлөө чи миний хайр хөрчихсөн гэж бодсон. Зүгээр л гаднаа ил гаргаагүй болохоор намайг энэ салалтанд харамсаагүй гэж бодсон биз? Гэтэл үнэн бол зүгээр л чи намайг мэддэггүй"
"Жижиг асуудал бүр дээр маргаан үүсэх надад ч бас хэцүү байсан. Чамаас салцгаая гэж сонсоод, нулимсыг минь харчихаад эргэж харах ч үгүй яваад өгөхөд чинь би дотроо үхсэн. Гэсэн ч чамайг надад хайртайг чинь, тэр бүхнийг хүсээгүй хэрнээ хүчээр хийж байгааг чинь мэдэх учраас би уурлаагүй. Харин миний хайрыг үгүйсгэх үед жинхнээсээ уур бас гомдол мэдрэгдсэн"
Эцсийн эцэст бүх зүйл миний буруу. Зүгээр л хөөрхийлөлтэйгөөр өөрийгөө буруутгаж байгаа хэрэг биш. Үнэхээр... Үнэхээр л энэ бүхэн миний алдаа гэж байна.
Түүний үйлдэл бүрийг ажиглаж, өө сэв гаргахыг хичээдэг хэрнээ яагаад би өөрийгөө нэг удаа шинжээд үзэж болоогүй юм бэ? Намайг гомдоох үе бүрт нь гомдоллодог байж яагаад би түүнийг гомдоож байгаа эсэхээ анзаараагүй юм?
Хайр сэтгэл нь хөрж, бараг л надаар тоглоод хаяж байна хэмээн бодож цагийг өнгөрөөхийн оронд бидний харилцааны алдаатай мөр түүнд биш надад байж болох юм гэж яагаад бодоогүй юм?
Чонло "Эрэгтэйчүүд ч бас зүрх сэтгэл, мэдрэмж хүсэлтэй. Юу ч мэдэрдэггүй хэрнээ чамтай хамт тэр бүх цаг хугацааг өнгөрүүлсэн гэж бодож байна уу? Чиний хувьд л ганцхан бидний харилцаа үнэ цэнэтэй байж, чи л зөвхөн энэ хайрыг бүтээсэн биш шүү дээ"
"Бидний салалтын шалтгаан юу болохыг мэдэхгүй байна гэсэн байх аа? Учир нь чи намайг ямар хүнд цаг хугацааг туулж байгааг анзаараагүй, анзаарахыг ч хүсээгүй. Ярилцах бүрт чинь зугтдаг гэсэн бил үү? Тэгвэл тэр бүх зугталтын ард чиний хүсээд байгаа шалтгаан нь байсан юм. Чи миний дотроо юу мэдэрч байгаад ганц удаа анхаарал хандуулсан бол л болох байсан байтал одоо болтол ойлгоогүй байгаа нь чиний надад хэр анхаарал тавьдагийг харуулж байна"
Өгүүлбэрийн төгсгөлд түүний хоолой бага зэрэг өнгө алдах нь сонсогдоход би нулимсаа арчаад түүн рүү харлаа. Тэр ахиад л уйлж байна. Бидний харилцааны энэ ярвигтай хэсэг хэн хэнд минь хүндээр тусаж, хэн хэн минь нулимс урсгаж байгааг би одоо л анзаарч байна гэж үү?
Үзэн ядаж байна. Ийм арчаагүй хувиа хичээсэн дотоод хүнээ би үзэн ядах ёстой.
"Намайг уучлаарай"
Бие минь сульдан, хөл дээрээ ч тогтож чадалгүй түүний өмнө сөхрөн уналаа. Өвдөг газарт хүчтэй цохигдсоноос үүдэн өвдөлт мэдрэгдэж сулхан ёолсон ч Чонло хурдхан өмнө минь ирэн суув.
Эргэлзэж байгаа мэт гараас минь барих гэж хэсэг хугацааг өнгөрөөгөөд арай хийн зөөлхнөөр гарт минь хүрч үйлдлээ үргэлжлүүлэн чангаар атгалаа "уучлалт гуйх хэрэггүй, энэ чиний буруу биш"
Би "үгүй ээ! Хэрэгтэй! Өнгөрсөн хугацаанд чамд өгсөн тэр бүх өөдгүй зангийнхаа төлөө би уучлалаас ч илүү зүйл хийх ёстой. Уур чинь хүрч байвал надад уурла. Гомдож байвал гомдлолоо тайл. Намайг харахыг хүсэхгүй байвал зүгээр л хэлээрэй--"
Чонло гэнэтхэн үгийг минь яг тэр үед таслаад "яасан ч!" гэж чанга дуугаар хэлснээ үргэлжлүүлэн сулханаар "хэзээ ч битгий тэгэж хэл! Ахиж хэзээ ч миний нүдэнд харагдахгүй байж болохгүй. Хэрвээ уучлуулахыг хүсэж л байгаа бол миний дэргэд бай!"
Би доош харан толгой дохиход Чонло намайг өөртөө татан чангаар тэврээд "одоо ч болтугай ойлгоод өгөөч гуйя, миний чамд хэр их хайртайг ойлго лдоо"
"Хором бүрт дүр төрх чинь нүдэнд харагдаж, хоолой чинь чихэнд сонсогддог. Хэрвээ чамд ч бас тэгэж мэдрэгддэг бол түүгээрээ төсөөл. Үг, үйлдэл бүр чинь намайг галзууруулах дөхөж, улам ихээр хайрлахад хүргэдэг. Чи ч бас ингэж мэдэрдэг бол үүнтэйгээ адилтгаж бодож бай. Энэ бүхэн толгой эргэмээр байгаа бол зүгээр л чи надад хэр их хайртай тэр хэмжээгээр чинь, эсвэл бүр илүү их хайраар би чамайг хайрладаг гэдгийг л үргэлж санаж явахад болно"
Баярлалаа. Ийм хүн миний хажууд бүр намайг хайрлаж байгаад талархахаас өөрийг хийж чадахгүй.
Жаргалтай байна. Бүгд яг одоо надад хязгааргүй ихээр атаархаж байгаа байх. Тэдэнд байхгүй цор ганц бас дэндүү үнэ цэнэтэй зүйл надад байна.