Завсарлагаанаар угаалгын өрөө орохоор Ханитай цуг ангиас гарцгаалаа. Санаандгүй түүнд өчигдрийн Интэгийн үйлдлийн талаар ам алдчихсанаас болж толгойгоо эргэтэл үглүүлж байна. Өөрсдөө л намайг тэр шалиг амьтантай хамт тэмцээнд орохоор болгочихоод...
"Би өнөөдөр тэр мууг хардаг л юм бол ёстой болгож тавина даа" Хани энэ өгүүлбэрийг өглөөнөөс хойш арав гаран удаа хэлж байх шиг байна.
Угаалгын өрөө орчихоод буцан ангийнхаа үүдэнд ирээд хэсэг зогсож байхад гэнэтхэн Хани "шижгийн амьтан өөрөө гараад ирэх шив" гээд үсрээд хаа нэг тийш гүйчихэд нь дөнгөж араас нь харах үед Хани Интэг ахиад л хөл рүү нь өшиглөөд авах нь тэр.
Араас нь очоод холдуулахыг хичээх зуур Хани "би чамайг илүү үйлдэл хийвэл яана гэлээ?! Амьнаасаа уйдаж л дээ" гэхэд Интэ уурласангүй харин ч бүр түүнийг шоолон инээснээ над руу хараад "хэлчихсэн юм уу?" Гэхэд нь
Би гэмшингүй "санаандгүй л"
Интэ "зүгээр дээ" гээд Хани руу буцан харж "хөөе галзуу минь! чиний бодсон шиг зүйл болоогүй за юу? Эхлэлдээ ч хүрээгүй, ойлгосон уу?"
Хани миний дээгүүр гараа давуулан түүний цамцнаас зуурж аваад "эхлэл гэнэ шүү, чиний наад эхлэл чинь одоо төгсгөл болсон гэж мэд"
Интэ зугтаахад Хани орхихыг хүссэнгүй юү шуудхан араас нь хөөн тэд хаа нэг тийш алга болчихов. Зарим талаараа Хани хэтрүүлээд байх шиг.
Би санаа алдаад эргэн харахад Дунхёг байдгаараа хөмсгөө атиралдуулан зогсож байлаа. Түүний цаахан бусад нь ч байсан юм.
Дунхёг "эхлэл гэнэ ээ?"
Тэдэнтэй энэ тухай ярилцахыг хүсэхгүй байсан учраас "чухал зүйл биш ээ" гээд анги руугаа орох гэж байтал Дунхёг гарнаас татан зогсоогоод ямар нэг зүйл хэлэх гэхэд түүний араас Чонло түрүүлэн үг дугарав.
Чонло "Хэзээнээс дотно харилцааны эхлэл чиний хувьд чухал зүйл биш болчихсон юм?"
Би "Юу?"
Хэрүүл өдөж байна. Үл тоосон хямсгар инээмсэглэлээ нүүрэндээ тодруулаад л ирэхээрээ надад таалагдахгүй зүйлс хэлдэг.
Би "Хэлэх гэснээ зүгээр л хэлчих, ингэж нэгнийхээ сэтгэлийг бодож тойруулдаг цаг үе бидний хувьд дууссан"
Хэрвээ тэр хатуу байж чадахаа надад харуулж байгаа юм бол би ч гэсэн түүн шиг хүйтэн бас зэврүүн байж чадахаа мэдрүүлэхийг хүссэндээ ийн хэлсэн юм.
Чонло "Тийм дээ, чи мэдэхгүйгээс хойш"
Би "яагаад тэгэж хэлээд байдаг юм? Чи мэдэхгүй юм чинь гээд л. Би хангалттай олон удаа асуусан. Ядаж л ярилцахыг хичээсэн биз дээ?"
Чонло "энэ талаар одоо яриад нэмэргүй"
Би Дунхёгоос хүчтэйхэн гараа татаж авахдаа үнэхээр ууртай байгаагаа илэрхийлэв.
"Яг л ингэж юу нь болохгүй байгаа талаарх ярианаас чи л зугтдаг. Үнэндээ би юунаас болж бид салсан талаар ч мэдэхгүй байсан. Шалтгаан! Шалтгаан ч байсангүй!"
Чонло "шалтгаан? инээдтэй юм"
Би "инээдтэй гэнэ ээ? Хэзээнээс би чамд инээдтэй харагддаг болчихсон юм? Эсвэл анхнаасаа юм болов уу? Чамд ухаангүй дуралчихсан хөөрхий дуугүй охин хэлсэн болгоныг чинь хийж, өмнө чинь бөхөлзөх нь инээдтэй харагдаа юу? Ганц үг, үйлдлээр өөрийн болгочихсон болохоор инээд чинь хүрсэн биз?"
Яриан дундаа хацрыг минь даган урссан нулимсаа арчаад нэг гүнзгий амьсгалаар бүхий л дотоод сэтгэлийн өвдөлтөө нуухыг хичээлээ. Хэлэхийг хүсээгүй, бүр дотроо бодож ч байгаагүй зүйлсээ хэлж байгаа учраас яагаад ч юм энэ бүхэн бүгд миний буруу мэт санагдаж зүгээр л алга болохыг хүсэж байна.
Гэсэн ч би үргэлжлүүлсэн "чамайг хөгжөөж өгсөнийхөө төлөө би ердөө сэтгэл л хүссэн байх, гэтэл чи өгөөгүй. Харин ч бүр нулимсыг минь урсгаж байна. Бүгд үүнийг харсан"
Нүдээ удаанаар аниад мөн л удаанаар нээхэд бүрэлзүүлж байсан нулимс урсан одож би одоо л түүний царайг тодоор харж байна. Тэр ч бас уйлж байна гэж үү? Яасан гэж? Энэ мөчид шархалж буй нэгэн нь ганцхан би байхад тэр яагаад урссан нулимсаа арчаад зогсож байгаа юм? Үнэхээр би ямар нэг зүйл мэдэхгүй байна, тийм үү?
Хонх дугарч хаа нэгтэйгээс багшийн хоолой сонсогдоход би анги руугаа хурдлан орохдоо ханцуйгаараа нүүрээ арчлаа. Эргэж хараагүй. Би ядаж л түүн рүү эргээд харж болох байсан. Яагаад энэ бүхэн зөвхөн миний буруу юм шиг санагдаад байгаа юм бэ?
Би илүү удаан тэвчих ёстой байсан. Ахиад нэг удаа ярилцах гэж үзэх хэрэгтэй байсан юм. Салцгаая гэж хэлэх ёсгүй байж. Түүнийг хүртэл уйлах хэмжээнд хүргэж болохгүй шүү дээ.
_____________________
A/n: Бүх зүйлд Чонлог минь буруутгаж байж харамсав!