🔸️2.7🔸️

2.3K 234 19
                                    

Салалт...

Би энэ үгийг амьдралынхаа туршид дутуу ойлгож ирсэн бололтой. Би үргэлж л салах гэдэг үгийг дуусах гэдэг үгтэй ижил утгатай мэтээр тунгаадаг байж. Гэтэл үгүй юм. Харьцуулах аргагүй хол зөрүүтэй утга. Бас заримдаа дэндүү төстэй болж хувирдаг ч гэсэн.

Хосуудын харилцаанд том, жижиг, бусдад мэдэгдэхгүй маш олон асуудал гарч байдаг. Харин энэ бүхнийг шийддэг арга нь салалт. Гэлээ гээд тэдний харилцаа дууссан гэсэн үг бус асуудлаа шийдээд ахин илүү бат бөхөөр эхлэл тавих боломж юм. Хэрвээ үнэхээр л нэг нэгнээ өөрөөсөө ч ихээр хайрладаг бол.

Чонлогийн хэлсэн зүйл л надад үүнийг ойлгоход тусалсан юм. Тэр бидний харилцааг дуусаагүй гэсэн. Бид асуудлаа шийдээд дахин илүү сайнаар эхлэж чадна гэсэн итгэлийг надад өгсөн.

Тиймээс өнөөдөр би түүнээс зугталгүй нүүр тулаад үзэхээр шийдсэн. Урдаас нь хараад инээвэл зөрүүлэн инээж бас өнгөрсөн хэд хоногийг мартаад эргээд ирэх байх. Би түүний тэврэлтийг санаж байна. Хайрлан байж зөөлхнөөр үнсдэг уруулыг нь санаж байна.

Өмнөх шигээ л хичээл эхлэхээс хориод минутын өмнө сургууль дээр ирлээ. Хүүхдүүд бужигналдсаар. Хамгийн дургүй хүргэм зүйл нь тэд инээлдэж байна.

Шатаар дээш өгсөөд хоёр давхарт гарч ирнэ. Анги минь баруун зүгт гэдгийг мэдэх учраас зуршил болсноороо л дотроо бодох ч шаардлагагүй тийш эргэдэг.

"Хаын"

Ханигийн хоолойг сонсоод би толгойгоо өргөж түүнийг хараад чадах гэгээлэгээрээ инээмсэглэсээр ангийн үүдэнд очин тэдэнтэй нийлэн зогсов. Азаар гэвэл өнөөх мөсөн хүн энд байгаагүй учраас надад биеэ барих хэрэг байсангүй.

"Гэхдээ өчигдөр харах нь ээ, Хаын ч аргагүй л бүжиглэхээр төрсөн байна лээ шүү" Жисон ийн хэлэхэд Мина түүнтэй санал нийлж буйгаа илэрхийлэн алга ташаад "үнэн шүү, хараад үнэхээр гайхахаа ч мартсан байна лээ"

"Бид хоёр ялах юм шиг байна уу?" Интэ гэнэтхэн л хаа нэгтэйгээс гарч ирээд бидний дунд нийлэн зогсоод ийн хэлэв.

Хани нүдээ эргэлдүүлэн "чамд бас юу хэрэгтэй юм?"

Интэ Ханигийн хоёр хөмсөгөн дунд долоовор хурууныхаа үзүүрийг байрлуулаад нөгөө гараа дээш өргөн хэсэг зогссоноо "эрүүл лав биш" гэхэд Дунхёгоос эхлүүлээд бүгд нир хийтэл инээлдэв. Хани уурласандаа Интэгийн гарыг холдуулаад хөл рүү нь байдаг хүчээрээ өшиглөчихөөд анги рүү гүйхэд Интэ өвдсөн хөлөө барьсаар бидний хажууд үлдлээ.

"Чи чинь яачихаав? Шартчихсан хүн шиг" Жэну гэнэтхэн ийн хэлэхэд нь гайхан тэр зүгт нь харвал Чонло анги руугаа орж байлаа. Царайг нь харж чадаагүй ч үс нь арзайчихсан байгаа нь хальт харагдаад өнгөрөв.

Интэ сайжирсан бололтой дээш өндийснөө "танай энэ найз надад сайн байхаас зайлахгүй" гээд Ханигийн араас харан жуумалзлаа. Үүнийхээ дараагаар нөгөө тийш Чонлогийн араас харахдаа "харин тэр бол яах аргагүй өчигдөр багадаа 4 шил юм хоосолсон" гэснээ цааш эргэн ангийнхаа зүг алхах зуураа "өнөөдөр Хаын бид хоёр 4 цагаас зааланд бэлтгэл хийнэ шүү" гээд алга болов.

Интэгийн араас харан зогсох бидний нөгөө талд хэн нэгэн хоолойгоо засахад бид бараг зэрэг шахуу харцаа тийш чиглүүллээ. Чонло.

Бусад нь түүний шартчихсан хүн шиг аймар болчихож гэсэн бол надад огт тэгэж харагдахгүй байна. Тэр байдаг шигээ л царайлаг бас өхөөрдөм хэвээрээ байна шүү дээ. Нүд нь бага зэрэг хавдсаныг эс тооцвол харин үс нь арзайсан биш угаагаад хатаагүйдээ л ингэж харагдаж байхад.

"Намайг аргалчих уу?" Чонло нөгөө хэд рүү харан хэлэхэд Жэну "хичээлд сууж чадахааргүй байна гэж үү?"

Чонло "удвал үхэх юм шиг байна" гээд үсээ хойш нь гараараа самнаж, уруулаа долоох зуураа над руу нүднийхээ булангаар харав. Энэ хүн намайг галзууруулахаар шийдсэн юм байх даа.

Хэдий түүний байнга л хийдэг үйлдэл боловч яг энэ мөчид ингэсэн ингээгүй түүнийг санаж бэтгэрч үхэх гэж байхад улам л өөртөө татах гэж байгаа юм шиг үйлдэл хийж үнэхээр л би галзуурах гээд байна.

"Ойлголоо, аргалахыг хичээе" Жэнуг ийн хэлэхэд Чонло толгой дохиод цааш эргэх гэж байснаа буцан над руу хараад бүр дөхөөд ирэв.

Өөрийн мэдэлгүй бие минь чангараад, амьсгалаа секунд тутамд авах ёстойгоо ч мартаж орхилоо. Гэтэл түүний дараагын үйлдэл бүр ч галзуурмаар байсан юм.

Би түүний нүд рүү л харж байсан учраас гар нь хаашаа явж байгааг анзаараагүй гэтэл тэр нэг гараа араар минь явуулан дүрэмт хувцасны юбканы доод үзүүрээс бариад доош нь хүчтэй гэгч нь татчих нь тэр. Хүйтэн хурууных нь үзүүрүүд арьсанд хүрэх нь надад тун танил бус мэдрэмжийг өгсөнөөс үүдэн би цочсондоо үсрэхээ дөхөв.

"Дэндүү богинохон юм"

Үүнээс хойш юу болсныг би үнэхээр санахгүй байна. Би бараг ухаан алдаж унасан ч байж магадгүй.

_________________

A/n: ...

We Don't Talk Anymore🔸️Zhong Chenle [MGL] /дууссан/Where stories live. Discover now