Бид сургууль руу явах замаараа дэлгүүр орж бүгдэд нь хүрэлцэхүйц уух зүйл авлаа. Тэмцээн ердөө долоо хоногийн дараа л болох учраас бид бэлтгэлээ илүү шаргуу хийхээс өөр аргагүй болцгоосон юм. Хувийн асуудлууд минь дэндүү их төвөг удчихлаа.
Тортой ундаа болон уснуудыг барьсаар Мина, Хани бид гурав дэлгүүрээс гарахад бусад нь гадаа хэдийн бүгд цуглацгаасан байв. Дөхөн очиход Чонло миний гараас ууттай зүйлийг аваад шууд л Жэну руу сунгахад Жэну "намайг барь гэж байгаа юм уу?" Гэвэл Чонло толгой дохилоо.
Чонло "ийм үед ганц биеийнхээ шийтгэлийг хүлээх хэрэгтэй"
Жэну ярвайсан ч эсэргүүцэлгүй түүний гараас уутыг аваад "өөрөө гаргүй юм шиг" гэхэд Чонло үг газар гээлгүй хариу хэлэв.
Чонло "миний гар завгүй байна" гээд намайг араас тэврээд авах нь тэр.
Тэд явж эхлэхэд Чонло ч намайг тэвэрсэн чигтээ аажуухан алхав.
Би "хоёулаа хоцроод байна"
Тэднээс нэлээн зайтай үлдэж байгаагаа анзаараад би ийн хэлэхэд Чонло чихэнд "хэргээр" гэж бие арзагнатал шивнэлээ.
Би "ю..юу?"
Чонло тэврэлтээ салгаад хажууд гарахдаа нэг гараараа минийхээс барьж, нөгөө гараа өмдний арын халаасанд хийчихэв. Энэ үйлдэлд нь ахиад л миний бие тогонд цохиулсан мэт арзагнана.
Чонло "онцгүй байгаа биз?"
Арай хийн түүний асуултын ачаар буцан сэргээд "онцгүй гэж, юу?" Гэхэд Чонло ойртоод ахиад л чихэнд шивнэв.
Чонло "иймэрхүү мэдрэмж"
Намайг хариу хэлэхгүйг мэдсэн бололтой шууд л өөрөө үргэлжлүүлэн "чамайг харах болгонд надад яг ингэж мэдрэгддэг"
Чонло "хаана ч байсан өөршөөл гэж үгүй, ялангуяа хоёулхнаа байхад"
Би робот аятай алхахаас өөр илүү үйлдэл хийж чадахгүй түүний ярихыг сонссоор. Урд алхаж байсан хэд эхнээсээ эргэж харж эхлэхэд би Чонлог дуугүй болгохыг хүсэж байсан ч чадалгүй явсаар Ханиг орилоход л бид зогсов.
Хани "цуг яв лдаа, маягтай гэдэг нь"
Чонло "очлоо" гэж чангаар хэлснээ надад ойртон "яриа дуусаагүй шүү" гээд намайг түлхэн хурдлан алхаж эхлэлээ.
Ойрхон учраас нэг их удсангүй бид сургууль дээр ирцгээв. Авчирсан зүйлсээ цонхны тавцан дээр тавиад бүгд бэлтгэлээ хийхдээ бэлдэцгээнэ.