🔸️3.5🔸️

2.6K 246 40
                                    

Гэртээ хоноогүйг мэдвэл гэрийнхэн ч зүгээр өнгөрүүлэхгүй л байхдаа. Ялангуяа Чонлотой үерхэж байгаа талаар мэдэх болохоор бүр ч элдэвийг шалгааж гарна биз.

Өглөө үүрээр шахуу хулгайч шиг гэтсээр өрөө лүүгээ амжилттай орлоо. Дөнгөж хаалгаа хааж байх үед Хансолын өрөөний хаалга дугарсан ч анзаараагүй бололтой доош бууж байгаа нь сонстсон юм. Азтай байна шүү.

Ороо хараад шууд л хэвтээд өгмөөр санагдаж байсан ч хичээлдээ явах ёстой учраас угаалгын өрөө рүү залхуутай нь аргагүй оров. Удаан гэгч нь шүршүүрт орж дуусаад биеэ арчих үедээ өөрийнхөө тусгалыг хальтхан толинд харж зогслоо. Сүүлд харснаас хойш юу ч өөрчлөгдөөгүй байна. Гэтэл оюун ухаан минь яагаад нэг л өөр болсон юм шиг санагдаад байгаа юм бол. Өөрөөр бол илүү насанд хүрчихсэн мэт мэдрэгдэж байна.

Дүрэмт хувцсаа өмсөн хичээлээ ялгаж цүнхэндээ хийгээд доош буулаа. Цаг эрт байгаа учраас тухлан сууж өглөөний цайгаа ууж байна. Бусад нь надаас ч эрт гэрээс гарцгаасан.

Цайгаа ууж дуусаад ширээг цэвэрлэж байхад утсанд зурвас ирж буй дохио дугарав. Гайхсаар утсаа аваад зурвасыг харсан дариудаа би үсрэх нь холгүй гэрээс гарсан юм.

From Chenle
- хичээлээсээ хоцрох нь, гараад ир

Түүнийг хараад хамаг хурднаараа л очин тэвэрлээ. Чонло намайг зөрүүлэн тэврээд үнсэж өгөхөө ч мартсангүй. Өдрийн хамгийн эхний жаргалтай мөч.

Чонло "сэрээхгүй яасан юм?"

Би түүний гараас хөтлөн бид алхаж эхэллээ. Яг л өмнөх шигээ.

"Чамайг хичээлд явна гэж бодоогүй болохоор л"

Чонло "явахгүй байх шалтгаан байгаа юм уу?"

Би "тийм дээ"

Чонло намайг дээрээс доош нэг гүйлгэн харснаа "бодсоноос сайн байгаа бололтой" гээд жуумалзав.

Харин би шуудхан ярианы сэдвийг өөрчилсөн юм "ингэхэд, тэмцээн ч өнгөрсөн байх даа"

Нүдэнд минь сургууль үзэгдэхэд би шуудхан л байрандаа зогслоо. Чонло гайхан "яасан?" Гэхэд

Би "орж болохгүй юм шиг байна"

Чонло "сургууль руу юу? Яагаад?"

Би "Ханигаас эхлээд бусад маань биднийг ийм байдалтай байгааг харвал шууд л шараад идчих байх"

Айсандаа би нүдээ бүлтэгнүүлэн зогсоход Чонло шоолон инээснээ "шарж идвэл намайг л идэг, чи миний ард байж бай" гээд зөөлхөн түлхсээр сургууль руу орлоо.

We Don't Talk Anymore🔸️Zhong Chenle [MGL] /дууссан/Où les histoires vivent. Découvrez maintenant