🔸️3.8🔸️

2.3K 223 9
                                    

"Бурхан минь, би яагаад сандраад байна аа?" Жисон тайзан дээр гараад догь харагдахыг хүсэх ч хэт сандрамтгай учраас үүнийгээ зохицуулах гэж хамаг л биеээ сэгсрэн зогсоно.

Интэ, Хани хоёрын үзүүлбэр дуусч тэд хүлээлгийн өрөөнд будгаа сэргээчихээд биднийг дэмжихээр тайзны ард ирж байна. Эсвэл зүгээр л өөрсдийнхөө хэр байсныг асуухыг хүссэн байж магадгүй.

Интэгийн сэтгэл их л хөдөлсөн бололтой дороо хэдэнтэй үсэрч цовхчин "ямар их хүн цугларчихсан юм бэ? Зүгээр л тэмцээн байж"

Хани түүнтэй санал нэгдэн "тийм шүү, өмнө нь сургуулийнханы урд л гарж байсан болохоос ийм хэмжээний хүн цугларахыг бараг харж ч байсангүй" гээд сандарсандаа чичирсэн биеээ хумихад Интэ түүний хоёр гарыг илэх зуураа "гэхдээ бид үнэхээр сайн байсан" гэснээ бидэн рүү харж "тийм биз?"

Би "тиймээ, үнэхээр сайн байсан" гээд инээмсэглэлээ. Харин дотроо бол огт өөр зүйл бодож байсан юм. Би бусдыг ойлгож, мэдэрч сурч байх шиг байна.

"Уучлаарай, хоцорчихлоо"

Эргэн харвал Чонло нэлээд яарсан бололтой хувцсаа эв хавгүй өмсөж, үс нь арзайсан байв.

Жэну түүнийг шоолосхийн инээгээд "бидний үзүүлбэр дөрвөн хамтлагийн дараа" гэхэд Чонло над руу нүдээ бүлтийлгэн асуулт эрлээ.

Би түүнийг хоцрохыг мэдсэн учраас хэргээр хорин минутын өмнө хэлчихсэн юм. Чонло хошуугаа унжуулан буцан хүлээлгийн өрөө рүү алхахад нь би түүнийг дагав.

Чонло "дэндүү юмаа, Ан Хаын"

Би "би яасан юм? Харин ч зөв зүйл хийсэн шүү"

Чонло толинд харан хувцсаа янзлахад нь түүнийг зогсоогоод өөр лүүгээ харуулан цамцнаас эхлэн цэгцлэхдээ би "хэрвээ цагийг зөв хэлсэн бол чи яг ингэж тулгаж ирэх байсан, тийм үү?"

Хүлээн зөвшөөрөх аятай Чонло үг дугаралгүй өнөөх цорвойсон хошуугаа унжуулан толгой дохино.

Цамцыг нь янзалж дуусаад доош өмдийг нь янзлах эсэхдээ хэсэг эргэлзэн зогсоод болихоор шийдэн түүний үсийг самнахаар цүнх рүүгээ дөхлөө.

Ард Чонлогийн сулхан инээх нь сонсогдоход би гайхаагүй ч эргэж харсан юм. Халааснаасаа утсаа гарган ирээд дэлгэцэн дээрээ тавьсан зургаа надад харуулахаар сунгав. Өнөөдрийн тэмцээний оролцогчдын үзүүлбэрийн дарааллыг цагтай нь тэмдэглэсэн зураг байх нь тэр.

We Don't Talk Anymore🔸️Zhong Chenle [MGL] /дууссан/Where stories live. Discover now