Хани "за, яриад байгаарай"
Би "юуг?"
Амны зугаа болгохоор бэлдсэн амттануудаа эхнээс нь задлахдаа Хани ийн асуув. Бас л нэлээд удаан хугацааны дараа бид хамтдаа хонож байна. Охидын үдэш. Ганцаараа хонохоор болохдоо тэр найз хөвгүүнээ биш биднийг дуудсан нь шалтгаантай гэдгийг мэдэж байгаа ч яг ямар шалтгаан гэдэг нь төсөөлөгдөх ч үгүй байна.
Хани "Интэгээс сонссон шүү"
Би үнэхээр юу яриад байгааг нь ойлгохгүй байсан тул мөрөө хавчин "юун тухай асуугаад байгаа юм?" Гэхэд
Хани нэг мөрөөрөө өдөх маягтай шүргээд дөхөн ирснээ "та хоёр зүгээр л эвлэрчихээгүй гэдгийг, асуудлаа яаж шийдсэн юм?"
Би "бас юун асуудал вэ?"
Хани гомдоллон хошуугаа унжуулаад "яагаад надаас нуугаад байгаа юм бэ? Надад тусламж хэрэгтэй байхад чинь. Интэ бид хоёрт ч гэсэн тийм асуудал гарах ч юм билүү"
Хаалганы хонх дугарахад Хани босон очоод онгойлголоо. Мина нэлээд оройтон ирж байгаа юм.
Минаг хувцсаа солиод бидэнтэй нийлэн суух хүртэл Хани чимээгүй суусаар л байв. Харин би түүний юун тухай асуусан талаар бодож байна.
Мина "та хоёр чинь яагаад хачин царайлчихаав?"
Би түүний асуултыг алгасаад Ханигаас "асуудал нэг үү эсвэл хоёр уу?" Гэхдээ өөрийгөө ямар тэнэг юм асууснаа сүүлд нь л ойлгов.
Хани бухимдангүй "юун асуудал нэг хоёр яриад байгаа юм?"
Би хэлэх эсэхдээ эргэлзэн байж "миний уурласан шалтгаан уу эсвэл Чонлогийн уурласан шалтгаан уу?" Гэвэл Мина биднийг шоолон инээснээ "ямар хачин юм яриад байгаа юм бэ?"
Хани нэлээд нухацтай бодож байгаад хариу хэлэхээр ам нээхэд нь би түүнээс ямар нэг тодорхой зүйл сонсох байх гэж бодсон ч эсрэгээрээ сонссон зүйлээсээ болж балмагдахад хажууд Мина идэж байсан зүйлдээ хахах дөхөв.
Хани "Чонло чамтай унтаж чадахгүй байсан болохоор уурласан гэж үү?"
Миний дуу шуудхан л өндөрсөн "чи чинь юугаа яриад байгаа юм?!" Гээд хүчтэйхэн цохиод авахад Хани гараа барин ёолж, Мина гэдсээ тэврэн инээж байлаа.
Уур амьсгал дөнгөж л намжиж байтал Хани ахиад л өнөөх асуудлаа яриад эхлэв.
Хани "Интэ л тэгсэн шдээ, та хоёрыг асуудлаа шийдсэн болоод л эвлэрсэн байж таарна гээд"