🔸️3.0🔸️

2.3K 238 9
                                    

Сургууль бас гэр, илүү нарийвчилвал анги бас өрөө.

Миний амьдрал ийм болж хувираад долоо хоночихлоо. Хэдий өмнө нь ялгаагүй ийм байсан ч одоогийнх бол нэг үгээр харанхуй. Надад инээх шалтгаан байдаггүй. Надад гэрэл гэгээ байхгүй. Бараан сүүдэр нөмөрсөн азгүй амьтан.

Түүнийг харалгүй мөн л долоо хоног өнгөрч. Чонло хичээлдээ ирэхээ больчихсон. Бэлтгэл ч мөн адил. Өдөр бүр горьдлого тээсэн азгүй амьтан түүний ангиар шагайна. Зааланд харанхуй болтол хүлээж сууна. Хэрвээ энэ байдлаар удвал би удахгүй сэтгэцийн эмнэлэгт очих байх.

Ахин нэг өдрийг зааланд өнгөрүүлээд сургуулийг хаахын алдад гэр лүүгээ хөлөө чирсээр алхлаа. Хачин юм. Би л түүнээс зугтаж харагдахгүйг хичээдэг нэгэн нь байсан байтал одоо би түүнийг харж л байвал юу ч хийхэд бэлэн мэт санагдаж байна.

Гэсэн хэрнээ хийж чадах зүйлээ ч хийхгүй байгаа минь бүр ч дургүй хүрэм. Утас руу нь залгаж, зурвас бичиж эсвэл бүр гэрт нь ч очиж болох байтал би бодсон хэвээр. Аймхай юм. Би огтхон ч өөрчлөгдөөгүй байж.

Гэрийнхээ ойр хавьд ирээд алхаа минь улам л удаашрина. Орохыг хүсэхгүй байна. Ахиад л өнөөх гэрэл нь асдаг ч асаадаггүй харанхуй өрөөнд бүгэхээс өөр сонголтгүй.

Орой болсон тул гудамжнууд хоосорч надаас өөр хүн байсангүй. Нарийн гудамж руу орох үед чихэнд минь миний хөлнөөс гарах чимээ л сонсогдож байснаа аажмаар өөр хүнийх нэмэгдэх шиг болж орхив. Айсандаа алхаагаа бага зэрэг хурдлуулахад өнөөх ард минь гарах алхаа ч хурдалж буй нь сонстлоо.

Гүйх нь холгүй булан эргээд гэрийн хаалга нүдэнд харагдахад баярласан ч өнөөх хэн нэгэн гэдэг нь мэдээж гараас минь татаад буцан нарийн гудамж руу оруулчихав. Орилох гэсэн боловч аль хэдийн ам дарчихсан. Чадахаараа хүчлэн тийчэлсээр гараас нь мултраад түүнээс холдох зуур өнөөх үл таних хүн хар юүдэнгээ хойш буулгаж царайгаа харуулахад нь би байрандаа таг гацчих нь тэр.

"Ч...Чонло!?"

"Зугтаач дээ тэгээд" нэлээд сөөнгөтсөн хоолойгоор Чонло ийн хэлснээ цааш алхаж эхлэлээ.

Би "яах гэж?.." ийн орилох шахуу хэлснээ дуугаа намасган арай эелдэг байж болохоор "яагаад энд байгаа юм?" Гэж асуув.

Чонло байрандаа зогссон ч цааш харсан хэвээр "чамайг харахыг хүссэн юм, харчихсан болохоор одоо явлаа" гэснээ үргэлжлүүлэн алхаж эхлэх нь тэр.

"Тэгвэл би?" Түүнийг зогсоохыг хүссэн үг минь амжилттай болж тэр ахин алхаагаа зогсоов.

"Би харж чадсангүй"

Чонло гэнэтхэн над руу эргэж хараад удаанаар дөхөх зуураа "чи намайг харах хэрэг юу байгаа юм? Үзэн яддаг биш юм уу? Чамайг уйлуулсан муу залуу биздээ? Чамд хайргүй, үл тоодог нэгэн"

Үгээ дуусгахдаа Чонло урд минь тулсан байлаа.

"Гэхдээ би тэр муу залууд хайртай" Гэхэд Чонло "нүдээ ань!" Гэж нэлээд захирангүй дугарахад түүний үнэрнээс бас нүднээс нь үл мэдэг юм уучихсан байгааг нь би анзаарав.

Тэр ахин нэг удаа "нүдээ ань! Үгүй бол чи ахиад уйлна шүү!" Гэхэд нь би дотор минь бодогдох олон зүйлээс болж айж байсан ч нүдээ аажуухнаар анилаа.

Хацарт минь хүрээгүй удсан хүйтэн гар ахин хүрж, дулаацуулалгүй удсан тэврэлт, бас хамгийн ихээр хүсэж байсан зөөлхөн үнсэлт мэдрэгдэж байна. Энэ бүхэн намайг ахин шинээр бүтээх шиг л болсон. Зүрх минь эргэн цохилж, одоо л амьсгал авч чадах шиг мэдрэгдэж байна. Хурууны үзүүр хүртэл бүлээн цус урсан очиж, хөрөөд байсан бие минь дулаацаж байна.

Энэ мөчид миний хамгийн ихээр хүсэж буй зүйл бол... Зүүд л биш байгаасай...

We Don't Talk Anymore🔸️Zhong Chenle [MGL] /дууссан/Waar verhalen tot leven komen. Ontdek het nu