5. "Цор ганц"

1.3K 214 6
                                    

Тэхён цуглаанаасаа тараад бугуй руугаа харвал хэдийнээ үдэш болсон байлаа. Гэртээ ирээд компьютероо асаахаасаа өмнө түүнийг чатдаа байгаа болов уу гэж бодно. Тэгээд тэр одоо унтаж байгаа гэсэн бодлоороо орлуулна.

Түүнийг чат руугаа орвол доод буланд нь шар гэрэл асч байх нь инээмсэглэхэд хүргэлээ.

Гэхдээ...

Дөнгөж сая уншсан ганц өгүүлбэр түүний уушги зүрхийг суга татсан мэт мэдрэмж төрүүлж, тамхи хүртэл татмаар тийм их өвдөлт үүсгэх нь тэр. Тэхён агуулахын өрөө рүү орж удтал хайсны эцэс ганц ширхэг навчин тамхи олсноо санаа алдан амандаа зууж асаалаа. Тэр их олон жил, нарийн хэлбэл долоон жилийн өмнөөс тамхинаас гарсан.

Ширээндээ суугаад бичиж эхлэлээ.

Тэхён: Чамайг надаас хайр сэтгэлийн тухай асуух болгонд бултдаг байсныг минь чи мэднэ. Үүнтэй эвлэрч байсанд чинь ч баярлаж байна. Гэхдээ чиний бичсэн ганцхан өгүүлбэр намайг ийм зүйл бичихэд хүргэж байна. Хэрвээ уйлахыг хүсээгүй л бол битгий унш, гуйж байна. Би чамайг уйлахаараа яадгийг ч мэддэггүй байхад уйлна гэдэг чинь шударга бус.
Үнэндээ миний амьдралд цор ганц хүн байсан. Түүнийг Жиүн гэдэг байсан юм. Их сургуулийн хоёрдугаар курсэд ороод удаагүй л байсан санагдана. Цайны газар үргэлж суудаг ширээндээ суугаад хооллож байхдаа ахимаг насны эмэгтэйгээс тас зууран зогсох томоотой залууг харсан. Тэр дарааллаа хүлээн зогссоор арай хийн хоолоо аваад эргэж харахдаа бүдрээд тавагтай хоолоо бүгдийг нь над руу цацчихсан. Гараа хавсран урууландаа хүргээд бүлтгэр нүднээсээ нулимс урсган намайг ширтэж байсныг нь би хэзээ ч мартаж байгаагүй. Тэгээд тэр хамаг хурдаараа гүйгээд явчихсан. Цагаан шаргал богино цамц, хөх өнгийн шортыг нь тогтоож авсан ч үргэлж л бүлтгэр хоёр нүд нь үгүйлэгддэг байлаа. Нартайд, сартайд хором бүрт түүнийг хайна. Тэр өдрөөс хойш түүнийг цайны газарт хараагүй. Яг хэдхэн хоногийн дараа метронд түүний нүдийг олсон юм. Дүүрэн хүнтэй метронд тэр намайг шахаж зогссоныхоо төлөө дахиад л бүлтгэр нүдээрээ ширтэж, алгаа хавсраад хаалга руу гүйхэд нь би ч бас дагаж буусан. Түүний гэрийг мэддэг болсондоо баярлаж бушуухан номын сан руу гаа явж, тэгээд өдөр бүр түүний гэрийн үүдэн дахь сандал дээр суудаг болов. Тэр миний хувьд ямар ч эмэгтэйгээс илүү цэвэр ариухан, ямар ч хүүхдээс илүү гэнэн цайлган тийм хүн байлаа. Лхагва гараг бүр заавал жинсэн өмд өмсөнө. Ойрхон л биш бол ганцаараа хэзээ ч гэрээсээ гарахгүй. Түүнийг ажигласан сар гаруй хугацаанд би ийм зүйл мэддэг болсон байв. Тэгээд нэг л өдөр нил ягаан өнгөтэй сарнай цэцэг боолгуулж аваад тэднийд очиж билээ. Ээж нь түүнтэй их төстэй. Дулаахан царайтай эмэгтэй намайг яах гэж ирсэн талаар асуухад нь би ээрч түгдрэн байж "Танайд миний үеийн нэг хүү байдаггүй биз?" гэхэд хатагтай инээмсэглээд  "Жиүн хоёр давхарт байгаа." гээд намайг оруулж байсан юм. Би түүнд цэцгээ өгөхөд тэр удтал бүлтгэнэн зогссоны дараа цэцгийг минь хүлээн авч урууландаа ойртуулан үнэрлээд инээмсэглэсэн ч,,,, намайг "сайн уу" гэж асуухад дахиад л нулимстай нүдээрээ намайг ширтэж цонх руу хараад суучихсан.
"Хүү минь, Жиүн чамайг сонсохгүй, бас чамтай ярилцаж чадахгүй. Тиймээс чи одоо яв!" намайг гайхшран эргэж харахад хатагтай цөхрөнгөө барсан харцаар над руу харж "тэр дүлий, бас ярьж чадахгүй." гэх нь тэр. Яг энэ үед би 'тэгээд яадаг юм? Тэглээ гээд бид харилцаж чадахгүй гэсэн үг биш' хэмээн бодон зогсож билээ. Хатагтай өрөөнөөс гарч явлаа. Анх удаа бид хоёулханаа үлдэв.  "Намайг Тэхён гэдэг. Намайг шөлөөр будсан үеэс чинь хойш чамайг санаад байдаг боллоо. Дургүйцэхгүй бол хамтдаа байж болох уу?"

•ICQ•||Taekook\Completed\ Where stories live. Discover now