9. "Болохгүй шуудан"

1.1K 182 17
                                    

Тэхён Жонгүгийг урт үстэй гэдгийг мэддэг болохоор ядах юмгүй хоёр залуугаас Жонгүгийг дор нь ялгаж чадав. Өндөр хамар, бүлтгэр нүд, чихнийхээ араар хийсэн буржгар үс нэг үгээр тэр үзэсгэлэнтэй юм. Бурхнаас заяасан гэлтэй цагаан шүднүүд нь инээхээрээ дэндүү төгс юм. Нарийхан бэлхүүс нь гэрэлтдэг цамцных нь цаанаас дэндүү сайхан харагдана.

Тэхён энэ удаад харамслаа. Арай эрт Жонгүгийн амьдралд гарч ирсэн бол хичнээн сайхан бэ? Хэдхэн жилийн өмнө тэр өөрийг нь олоод ирэхгүй яавдаа гэж бодно. Жонгүгийг өөр хүнд хамааралтай гэдэгт яагаад ч юм итгэхийг хүсэхгүй байлаа. Гэхдээ л энэ бол үгүйсгэж үл болом үнэн шүү дээ. Хэдий нөхөртэйгөө хүйтэн харилцаатай байдаг ч "тогтмол бэлгийн харилцаа" гэдэг бол хосуудын хооронд байх ёстой л зүйл. Тэр Жонгүгт илүү санаархаж болохгүй гэдгээ мэддэг ч түүнээс илүү Жонгүгийг өөрт хамааралтай хүн болгохыг хүснэ.

---

Хэдийн баасан гараг өнгөрөөд бямба гараг эхлэлээ. Шөнө дунд Тэхён харилцуур аван нэг дугаар хийгээд авахыг нь хүлээв.

"Байна уу? Бугом, чи чадвал миний шуудангаас нэг шуудан устгаад өгөөч."

Бугом хэсэг гайхав. Хамгийн сүүлд хоёр жилийн өмнө л Тэхёнтай ярьсан учраас тэр шуудан түүнд их чухал байх хэмээн бодоод амжлаа.

"Чадалгүй яахав. Надад шуудангийн хаяг болон очих ёстой хүний хаягийг хэлээрэй."

"taehyung_kim@epost.com, очих ёстой хүн нь jeong-guk@epost.com. Чадсан үгүйгээ надад пейжерээр хэлчихээрэй. Аль болох хичээгээрэй. Бас нэг дэх өдрөөс өмнө байвал сайн байна."

Тэхён харилцуураа тавилаа. Бугом бол түүний бага сургуулиас хойш л нэг ангид байсан нэгэн. Их сургуульд ч гэсэн тэд олон лекцэн дээр хамт суудаг байсан. Дунд ангиа төгстөл Тэхёны хувьд Бугом бол жинхэнэ хог новш байсан юм. Тэхён багаасаа л жижигхэн биетэй, дуугүй хүүхэд байсан болохоор ээжээс нь ирсэн захиа бүрийг Бугом булааж авчихаад анги даяар уншиж өгдөг байсан. Хүүгээ санасан эхийн захианд юу бичсэн нь ойлгомжтой шүү дээ. Нялуун халуун үгс бүрийг нь Бугом их л тодоор уншдаг байж билээ. Гэхдээ ахлах сургуульд ордог жил бүх зүйл өөрчлөгдсөн. Учир нь Тэхён бусадтай л адил өсөглүүн, бие хаа сайтай хүүхэд болчихсон байсан юм. Их сургуулийн танилцах үдэшлэг дээр хэн уран яруу унших вэ гэсэн тэмцээнд Тэхён түрүүлж байлаа. Компьютерийн сургуульд ямар л хүүхэд шүлэг уншаад зогсож байх вэ дээ. Нэг хүүхэд Гү Жунхуйгийн "Цэцэгсийн бичээс"-ийг хагас дутуй уншин буухад Тэхён гараад үргэлжлүүлэн уншиж дахин Ким Саволын хэд хэдэн гайхалтай зохиолыг уншиж байсан сан. Тэхён тэр үеэс л сургуулийн бахархалт оюутан болчихож билээ.

---

Бүтэн сайны орой Бугом шууданг устгаж чадсан ч Солонгосын интернетийг тэр чигт нь доголдолд оруулснаа хэлэв. Тийм ч ноцтой биш болохоор удахгүй засарчих байх гэж бас хэлэв. Араас нь харилцуур дуугарлаа.

"Тэхён, манай энэ хавийн интернэт тэр чигтээ тасарчихсан гэнэ. Өнөөдөр нэг дэх өдөр шүүдээ. Би чамайг ямар их санасан гээч."

Жонгүг утасны цаанаас гарч ирэх нь үү гэлтэй л эрхэлсэн хоолойгоор ярина.

"Мм, үнэндээ би таслуулчихсан юм."

"Яагаад? Би чамаас шуудан авна гэж бодсондоо баярлаад ирж байхад яагаад таслуулчихсан юм. Бас өглөө N дэх өдрийн ил захидал ч ирсэнгүй."

"Тэр яагаад гэвэл... Зүгээр л хэтэрхий болохгүй зүйл биччихсэн шуудан байсан юм."

Жонгүг утсаа таслан сандал дээрээ суулаа. Үнэхээр тэдний дунд тийм ярьж боломгүй хориотой, үл бүтэх болохгүй сэдэв байдаг гэж үү?






|Та нар энэ зохиолыг нэг л ойшоохгүй байна даа?

•ICQ•||Taekook\Completed\ Where stories live. Discover now