17. "Шийдвэр."

1K 181 27
                                    

Маргааш нь Жонгүг гэрээсээ гаран бүхээгтэй харилцуураар Жэхён руу залган уулзахыг гуйлаа. Тэгээд ажлынх нь урд талын кафед уулзахаар тохирон такси барив. Хэзээ ч байгаагүйгээр энгийн хувцасласан Жонгүг хар кет, усан цэнхэр пудволк, хар өмдтэй өмссөн аж.

Жэхён багахан хөхрөөд энгийн хувцастай ч царайлаг талаар нь хэлэн яагаад дуудсаныг нь асуув.

"Жэхён, чи мэднэ дээ."

Жэхён түүний зарим зүйлс болохгүй, эсвэл бүр аюултай байдалд орсныг мэдлээ. Тэр хэрэг тарихаараа л 'чи мэднэ дээ' гэж ирээд ярьдаг юм.

"Үнэхээр нэг юм болохоо байж тийм үү?"

Жонгүг уруулаа хазлан санаа алдаад

"Хоёр долоо хоногтой гэсэн." хэмээн цурхиртал уйлж эхлэв. Түүний энэ олон жил эмчийн хяналтанд байсан нь ердөө ген гэгч зүйлийнх нь ерөнхий зүй тогтол нь алдагдаад, шулуун гэдэстэй нягт холбоотой эмэгтэй хүний савтай төрснөөс холбоотой. Тэр их олон жил өөрийнх нь биед байгаа энэ илүүдэл зүйлийн төлөө эмчлүүлж ирсэн ч ямар нэгэн хагалгаа хийлгэх боломжгүй учраас жирэмснээс хамгаалах эм ууж ирсэн.

Жэхён энэ бүхнийг мэдэх тул нулимсыг нь арчиж өгөөд хоёр аяга халуун сүү захиалав.

"Юунд уйлна вэ? Харин ч Намжүүн та хоёрын харилцаа сайжрах юм бишүү?"

"Би тэгж бодохгүй байна шүү дээ. Хамгийн гол нь энэ хүүхэд Намжүүнийх гэдэгт ч итгэлгүй байна. Би сарын өмнөөс л эмээ уухаа больсон ч Парис явахыг өмнөх орой нь Намжүүнд хүчиндүүлчихсэн. Тэгээд хоёр хоногийн дараа чи мэдэж байгаа, Тэхён. Эмч хэлэхдээ хоёр долоо хоногтой гэсэн ч дээшээ доошоо хоёр хоног хэлбэлзэж болдог гэсэн. Тэгээд л намайг гацаанд оруулчхаад байна."

"Тэгвэл ч үнэхээр асуудал шүү."

Жэхён сүүгээ балган Жонгүгийн сүүн дээр гүзээлзгэнэ нэмж хийхэд Жонгүг цааш түлхэн виски ууна гэж зөрүүдлэв.

"Хүүхдээ бодооч!"

"Гэхдээ л миний хувьд Намжүүнтай амьдарна гэдэг хэдийнээ бэрх зүйл болчихсон. Хэзээнээс ч юм би зүгээр л түүний хажууд байх ёстой л гэж боддог болчихсоноос биш түүнд хайртай байхаа больчихсон. Харилцаа сайжирна ч гэж бодохгүй байна. Өчигдөрхөн л гэхэд яаж долигонож байгаа нь миний хөх инээдийг хүргэнэ үү гэхээс догдлуулахгүй байна."

Жэхён юу гэж хэлэхээ сайн мэдэхгүй байгаа ч Жонгүг түүнд итгэж л энд ирсэн гэдгийг мэдэж байлаа. Тийм дээ ч түүнд хэлэх үгээ илүү нухацтай бодохоор шийдэв.

"Жонгүг аа~ салж болохгүй гэсэн хууль байхгүй ч, ингээд салчихвал, тэгээд бас болоогүй Тэхёнтой нийлээд хүүхэдтэй хүртэл болчихвол аавын чинь нэр яаж гарахыг мэднэ биздээ. Хүүхэд чинь гарч ирэхээр байдал өөрчлөгдөх ч юм билүү, би бодохдоо чамд Намжүүнтай байх нь ашигтай гэж бодож байна."

___

Жонгүг их удаан боджээ. Хэдийн долоо хоног өнгөрчихсөн, хангалттай шийдвэр гаргах цаг хугацаа гэж бодсон хэрэг. Ажил руугаа орон хэдийн бичээд бэлдээд тавьчихсан халагдах өргөдлөө орлогч захирал дээрээ орж цохуулаад өрөөндөө орж ирэв.

Тэгээд ICQ-руугаа орлоо.

Жонгүг: Хайрт минь, би чамдаа ямар их хайртайг чи ойлгох ч үгүй дээ...

| та хэд сэтгэл гаргавал би орой дахиад нэг хэсэг өгнө шүү кк.

•ICQ•||Taekook\Completed\ Where stories live. Discover now