13. "Зөөгч залуу"

1K 168 13
                                    

"Уг нь та Парис нисэх ёстой байсан ч харилцагч тал маань одоо Нью-Йоркийн төв эмнэлэгт таны программыг хүлээгээд сууж байгаа юм байна. Та хоёр цагийн дараа Германаас нисээд өнөө орой гэхэд тэнд очсон байна. Цагийн зөрүүнээс хамаараад маргааш өглөө гэхэд эмнэлэг дээр очно. Программаа суулгаад та чөлөөтэй."

Тэхён түр бодолхийлэв. Юу ч байсан Нью-Йоркт очоод 16-нд Парист очъё. Тэгээд бүтэн хоног Жонгүгтай хамт байж болно. Тэхён хэдийнээ бэлдчихсэн тээшээ чирээд тийзээ аван онгоцны буудал руу явлаа.

Нислэгээ хүлээж байх зуураа хүлээлгийн танхим дахь лангаар интернеттэй холбогдон Жонгүгийн буух буудал руу шуудан бичив. Өнөө орой Жонгүг Парист бууна. Маргааш очиж чадахгүйгээ бичээд 3004 дугаарын Жон Жонгүгт өгөх ёстой шуудан гэдгийг анхааруулж бичлээ.

---

Бие арзайлгам сэрүүн салхинд Жонгүг нойрноосоо сэрэв. Тэр хөнжлөө хүртэл тийрээд унагаачхаж. Унтахдаа цонхоо нээснээ санан босч хаагаад, сэнсээ ч бас унтраав. Тэгээд угаалгын өрөө рүү явж байх замдаа үүдэнд байх ногоон өнгийн дугтуйтай зүйлийг харан Тэхёнаас ирсэн гэдгийг ойлгов.

"Хонгор минь, томилолтын ажил Нью-Йоркт болох ёстой болоод 15-нд чам дээр очно гэсэн чадсангүй. Би 16-нд өглөөний нислэгээр чам дээрээ очих болно. Санаж байна."

Жонгүг санаа алдан дугтуйг үнсээд шүршүүрт орлоо. Түүнийг шүршүүрт орох бүхэл хугацаанд утас дуугарсаар байх агаад Жонгүг дориухан гарч ирээд утсаа авлаа.

Жэхён бараг утасны цаанаас гарч ирэхээр чангаар

"Би чамтай холбогдох гэж зочид буудал руу 36 удаа залгалаа. Бурхан минь Жонгүг! Югём бид хоёр өрөөндөө хоноогүй. Парисын үдшийн төсөөлөх ч үгүй дээ. Эхнэргүй байсан бол Парист үүрд амьдрах байлаа. Чи одоо хувцсаа өмсөөд буудлаас гараад цамхгийн хажуу дахь хамгийн эхний клубт ороод ир."

"Ойлголоо."

"Хамгийн эхнийх шүү! Заавал ирээрэй."

Жонгүг тээшнээсээ ягаан хилэн өмд, цагаан цамцтай аван өмсөөд үсээ үсээ ч хатаалгүй хэтэвчээ аван доош буув. Шуудхан явахыг хүссэнгүй, буудлын ресторан руу орж хамгийн таатай суудал дээр нь очин суув. Урт үснээс нь ус дуслаад цамыг нь норгож хамаг юм нь нэвт харагдаад эхлэхэд Жонгүг санаа алдан захиалга өгөхөөр хонхоо дарлаа.

Өчигдөр түүнийг угтаж авсан үүдний залуу өнөөдөр энд зөөгч хийх бөгөөд өөрийг нь ихэд сонжин харах нь Жонгүгийн инээдийг хүргэж байлаа.

"25грамм вискитэй латте, нимбэгтэй зайрмаг дээр гүзээлзгэний сироп хийгээд хажууд нь хоёр ширхэг гадил хэрчээд тавьчихаарай. Баярлалаа."

Зөөгч залуу захиалгыг аван эргэн ирэхдээ түүний захиалаагүй зүйлсийг авчрав.

"Би уг нь улаан дарс, бас энэ аяган бялууг захиалаагүй юмсан."

Залуу эелдгээр инээмсэглэж

"Миний зүгээс өгч байгаа бэлэг, үзэсгэлэн минь." гээд түүний гарыг атгав.

Нэгэнт л Тэхён маргааш ирэхээс хойш өнөөдөр энэ залуутай жаахан юм яриад сууж болохгүй гэсэн юм байхгүй тул залууг хамт суугаад өглөөний цай уухыг хүслээ.

Тэд хэсэг өөрсдийн талаар ярьж суун инээж хөхөрсөөр Жонгүг дахин нэг аяга вискитэй кофе захиалав. Залуу бушуухан авч ирээд кофег өгөхдөө

"Би шөнө шуудан шалгаж байхдаа чамд ирсэн шууданг харсан. Их гайхалтай залуу бололтой тийм үү?"

"Тэхён л Парист ирэх шалтгаан байсан. Гэтэл тэр маргааш ирнэ гэсэн. Түүнийг ямар их санаж байгааг төсөөлөх ч үгүй дээ. Би өглөө эрт босоод л Тэхён руу залгаад ярина. Өдөржин чатлана. Ажлын цаг дуусна гэдэг миний хувьд там байдаг байлаа. Түүнтэй анх удаа Парист уулзана гэхээс зүрх минь ажиллахаа болих нь."

Зөөгч залуу түүний яриаг анхааралтай сонсон суухдаа баруун гарынх нь ядам хуруун дахь хуримын бөгжийг ширтэнэ. Тэгээд урд нь ярин суух урт үстэй залуу  Тэхён гэх хүнтэй гэр бүлээс гадуурх харилцаатай хэмээн таамаглав.

Жонгүг Жэхён, Югём хоёр луу нэг их яарахгүй байх агаад жаахан сууж байгаад гарч Парисыг ганцаараа үзэхээр шийдлээ. Тэгээд зөөгчөөс

"Би үүдний хүлээлгийн компьютероор шуудан бичиж болох болов уу?"

|Би ч үнэхээр удлаа шүү. Уучлаарай. Ойрд үнэхээр завгүй байгаа болохоор харж үззэрэй.

•ICQ•||Taekook\Completed\ Where stories live. Discover now