6. "You make me"

1.2K 193 9
                                    

Жонгүг өнөөдөр яагаад ч юм ажлаасаа явахыг хүссэнгүй, Тэхёнийг чатдаа орж ирэхийг хүлээнэ.

Сүүлийн үед ажил нь их ахиц дэвшилтэй байгааг анзаарав. Учир нь Тэхёнтой чатлахын тулд маш хурдан хийж дуусгаад тэгээд л чат бичнэ. Тэхён бас түүнд интернет бол гарын доорх материал гэдгийг ойлгуулсан юм. Ажлаа хийгээд л Тэхён руу чат, мэйл гээд байж болох бүхий л аргаар холбогдоно.  Болохгүй бол залгана.

Долоо хоног гаруй хугацаанд тэр "Зах зээлийн анализ" гэсэн зузаанаас зузаан том номыг их удаан уншжээ. Нэг л бариад авчих юм бол өдөр шөнө бүр хөгжмийн хуурцгаа ч солиж чадалгүй уншиж сууна. Гэхдээ хавтсандаа л ийм нэртэй болохоос дотроо "Internet Unleashed" буюу "Хил хязгааргүй интернэт" гэсэн ном байсан хэрэг л дээ.

Бодолдоо автан суухдаа бяцхан айдсыг мэдэрчээ. Тэр амьдралд нь, ялангуяа зүрх сэтгэлд нь хэн нэгэн дахин ноёлоосой гэж хүсэхгүй байв. Яагаад энгийн нэг сайхан нөхөрлөл байж болохгүй гэж? Хэмээн бодохдоо Тэхёны нэрийг хэлэв.

Түүнтэй чатлахдаа тас тас хийтэл хөхөрч, эсвэл аяархан өөрөө өөртэй гээ ярьж, бүжиглэж байж болох хамгийн тэнэг зүйлсийг хийдэг өөрийгөө бодлоо. Нөхөртэй шүү дээ, Тэхёнд дурлаж болохгүй.

Толгой эргэм олон бодлууд, санаа зовох зүйлсүүд нь түүнийг бүр хэцүү байдалд оруулах ажээ. "Хэцүү байдлаас гарах ч хэцүү юм аа,,, нээрээ үсчин ордог юм билүү? Сокжин сайхан зүйлс ярьдаг шдээ."

Жонгүг компьютероо унтраан хүрмээ өмсөөд ажлаасаа гаран такси барилаа. Хаа сайгүй замын түгжрэл. Хорин минут алхдаг газар хорин минут машинаар явсандаа багахан бухимдан "KW studio" гэсэн хаягтай цагаан байшингийн урд буув. Тэгээд хоёр давхарт нь гарахад түүний зорьсон хүн нь өөр хүний үсийг хичээнгүйлэн засах аж.

Сокжин бол гайхалтай залуу. Тэр царайлаг бас өөрийн гэсэн зүйлийг ер бусын байлгахыг хүсдэг нэгэн. Жонгүг буйдан дээр суухдаа эргэн тойрныг ажиглана. Хэн ч хэзээ ч үсчний газар орж ирсэн гэж бодохгүй. Хачин жигтэй дүрс бүхий толинууд, хана дүүргэн байрлах барууны киноны постерууд дээр хунт нуур жүжгийн хунг дүрс байдлаар хийж байрлуулсан байдал гээд ер бусын ажээ.

Жонгүгийн ээлж ирэхэд тэрээр санаа алдан сандал дээр суугаад толинд Сокжиныг харна.

"Юу вэ, залуу минь. Дурласан гэж битгий л хэлээрэй." Сокжин Жонгүгт нөмрөг нөмрүүлэхдээ ийн хэлэхэд Жонгүг "Дурламааргүй байгаа ч... Мэдэхгүй юм даа." хэмээн толь руу харав. "Нүүрэн дээр чинь бүр зоолттой байна. Би дурлачихсан,,, Ээ бурхан минь. Сайхан залуу юу? Эсвэл бүсгүй юм уу? Чи ч бүсгүй сонирхохгүй л дээ. Тэгэхээр залуу л байж таарлаа."

"Сайхан муухайг нь мэдэхгүй ч... Юутай ч үс засаад өг."

"Засах нь ойлгомжтой. Гэхдээ яаж?"

"Цоо шинэ үстэй болмоор байна."

Жонгүгийн үгэнд Сокжин инээд алдан "Дуртай өнгө байна уу?" гэхэд Жонгүг хэсэг бодсоноо "Ногоон" гэлээ.

Хоёр цаг шахуу хугацаа өнгөрөв. Жонгүг үнэхээр л цоо шинэхэн ногоон өнгийн үстэй, басхүү гайхалтайгаар буржийлган янзалжээ. Цаг хэдийн арван нэгийн тоог заана.

Ногоон үст такси барин хорин дөрвөн цагийн дэлгүүр орохоо хэлээд цонхоор харан суулаа. Эл хуль, хотын хөдөлгөөн нэгэнт багасчээ. Тэхёнийг хариу бичсэн болов уу яасан бол гэж бодно. Ийм орой хүртэл болдог цуглаан бас байдаг аа ч гэж бодно. Тэгээд дэлгүүрээс нэг шил Жэк Даниэлс, таван ширхэг ред буллтай аван ажлын газрын хаягаа жолоочид зааж өгөв.

Ажлынх нь байр хамгаалалт бүхий кодтой ч тэр сайн санахгүй байв. 1808 билүү, 0818 билүү хэмээн бодсоор хамаг биеэ хумин эхний таамаглалаа хийж үзтэл ямар ч чанга дуу чимээгүйгээр онгойчих нь тэр. Хөөрөн догдолсон сэтгэлдээ хөтлөгдөж явсаар ажилчдын цайны газар ирэн нэг ширхэг ред буллээ хөргөгчид хийгээд хундага аван өрөөндөө орлоо.  Тоглуулагчинд Геппертийн "Түүний оронд"-ийг хийгээд сандал дээрээ завилан суув.  Тэр уншиж суухдаа уйлж шуудхан хөргөгч рүү явж мөс аван буцан өрөөндөө орж ирэхдээ 'хөгжмийг хязгааргүй тоглуулах' товчин дээр даран суудалдаа очиж суугаад мөсөн дээрээ ред булл, вискитэй холин хийв. Тэгээд нэг балган товчлуураа нүднэ.

Жонгүг: Тэхен! Намайг анхааралтай сонс! Чи намайг энэ дэлхийн хамгийн уйтгартай амьтан болгочихлоо. Чи намайг хэн ч биш болгочихлоо шүү дээ. Вирусээс ч жижиг биет болгоод хувиргачихлаа.
Чи надад цорын ганц хайрын түүх ярьж өглөө. Ингэж нарийн бичиг шаардлагагүй байсан ч чи биччихлээ тийм үү?.....

|үргэлжлэлийг ori-гоос





За тоголсон юм. Маргааш эсвэл өнөө шөнө.

•ICQ•||Taekook\Completed\ Where stories live. Discover now