8. "Эмэгтэйлэг"

1.2K 170 9
                                    

Тэр өдрөөс хойш бүх юм эхний ангийг нь үзчихээд дараагийнхыг нь үзэх гэж яардаг шиг л хүлээлттэй, догдлол дүүрэн болж хувирчээ. Хэдийнээ хавар эхэлчихсэн байх агаад Тэхёний түүнд бичдэг зурвасууд хүртэл хайр дүүрэн догдлолоор бялхаж, ямар их санаснаа, яасан их хүсдэгээ илэрхийлсэн тийм ер бусын болон хувирчээ.

Жонгүг Тэхёнийг энэ урт хугацааны дүгнэлтэд 'халуухан' гэж нэрийдэх болов. Тэр их эртнээс сонсож чаддаг хүнийг их 'халуухан' арай тачаангуй хэлбэл 'сэкси' гэж нэрийддэг байв. Харин Тэхён бол утсаар ярих бүртээ түүний яриаг анхааралтай сонсож, хаад нэг яриаг нь таслан асуулт асууна. Жонгүгийн яриад мартсан зүйлийг Тэхён санадаг байлаа. Заримдаа Тэхёнийг өөрийнх нь ярьсан зүйлийг дэвтэр дээрээ нэг бүрчлэн бичээд дараа нь түүнээсээ хараад ярьдаг байх гэж бодно.

Тэхён бүр их сургуульд байхдаа Анджейкийн (Гэгээн Андрейн өдрийн өмнө мэргэлдэг ардын ёс 11сарын 29-нд болдог) шөнөөр эмэгтэйчүүдтэй нийлэн сууж 'нэг оронд орохыг хүсдэг хүмүүсийн жагсаалт' гаргаж байжээ. Жагсаалтын эхний дөрөвт: Достоевский, Фрейд, Эйнштейн, Редфорд нар багтана. Баруун гэлтгүй Азиуд ч гэсэн эрдэмтэн ухаантнуудыг битүүхэндээ хүсдэг юм байна гэсэн ойлголтыг Тэхён авчээ.

Жонгүг түүний талаар мэддэг бүхнээ ганцхан үгэнд багтаахыг оролдов. Гэтэл гэнэт хаанаас ч юм "эмэгтэйлэг чанар" гэсэн үг тохирох юм шиг бодол төрөх нь тэр. Тийм ээ, Тэхён их эмэгтэйлэг чанартай хүн. Энэ үгэнд тохирох хүн ч мөн.  Жонгүг бичлээ.

Жонгүг: Чи миний мэдэх хамгийн эмэгтэйлэг эр хүн.

Тэр хариуг нь тэсэн ядан хүлээнэ. Түүнийг эмэгтэйлэг гэснийг нь үгүйсгээд, үгүйсгэх үндэслэлээ гаргаад нүсэр урт ухагдахуун бичнэ гэдэгт тэр итгэлтэй байлаа. Хариу нь хэдийн бэлэн байсан мэт их хурдан ирлээ.

Тэхён: Би чамайг миний эмэгтэйлэг талыг харж чадах болов уу? Гэж их боддог байсан юм. Гэтэл чи чадлаа шүү дээ. Би энэ талаа нуух гэж биш харин ч эвлэрч амьдрахыг хүсдэг. Энэ хүслийг биелүүлэхэд чи их тусалж байгаа гэдгээ мэдэхгүй. Тиймээс чамд баярлалаа гэж хэлмээр байна. Баярлалаа.  Гэхдээ тэглээ гээд миний бүх тал эмэгтэйлэг гэсэн үг биш. Чамайг яг тэгж бодно гэдэгт 100'000 вон тавьчихъя.  A propos, чи надад биеийнхээ талаар одоо хүртэл яриагүй юм байна.

Жонгүг сүүлийн хэдэн сар тэдний дунд үүсээд байгаа энэ хачирхалтай харилцаанд юу гэж нэр өгөхөө мэдэхгүй шаналж байлаа. 'Жиүний яриа'-наас хойш өдөр алгасалгүй "Чамтай хамт эхлэх N дэх өдөр" гэсэн захиаг хүлээж авдаг болжээ. Өдөр бүр гоёмсог дугтуйтай захиа шуудангаас хүлээн авна. N өдрүүд нэмэгдсээр л байлаа.  Тэр хэзээ хамгийн сүүлд хэн нэгэнд ийм хэрэгтэй хүн байснаа бодно.

Тэд эртнээс тохирчихсон улс шиг "нөхөр" гэдэг сэдвийн дор яриа өрнүүлдэггүй байлаа. Анх танилцахдаа "Мэдээж би Сөүлд байдаг. Одоо 29 настай. Нөхөртэйгөө амьдраад 5 жил болж байна. Нүд минь тухайн өдрийн байдлаас хамаараад янз бүрийн өнгөтэй байдаг." гэснээс бусдаар ямар нэг зүйл яриагүй ажээ.

Тэд баасан гараг болохоор л салж хагацах гэж байгаа хүмүүс шиг бүтэн өдөр утсаар ярина. Харин өнөөдөр баасан гараг учраас тэд бүтэн өдөржин утсаар ярьж, хажуугаар нь найман цаг гаруй ICQ-аар чатлажээ.

Тэхён: Чи надад зүгээр л компьютер дээрээ байгаа зургаа ямар нэг форматад оруулаад явуулчих. Тэгээд би өглөө, өдөр, орой гээд хүссэн үедээ харна шүү дээ.

Жонгүг файл руугаа орон зургаа хайлаа. Үс арзайсан, хэтэрхий намхан юм шиг, туранхай, энэ ч биш, халуухан юм огт алга... Тэр янз бүрийн шалтгаанаар голж шилсээр нэг зураг дээр тогтов. Тэр энэ зурган дээр их л эрхэмсэг дэгжин гарчээ. Жаахан хажуу тийшээ харсан болохоор өгзөг нь хүртэл сайн харагдана. Жонгүг өнөөх зургаа .jpg формат дээр шилжүүлэн Тэхён руу явуулсныхаа дараа багахан гэмшив. Учир нь тэр зураг нь Намжүүний шинэ жилийн үдэшлэг дээр очоод хамтдаа тэврэлдэн авахуулсан зураг байсан юм.

|A propos гэж юу гэсэн үг болохыг надад хэлэх хүн байна уу? Гэхдээ би мэднэ шүү 😂😂 та нар харин мэдэж ирээрэй. (гэрийн даалгавар) аая

•ICQ•||Taekook\Completed\ Where stories live. Discover now