18. "Март"

1.1K 184 24
                                    

Хайрт минь, би чинь чамдаа ямар их хайртайг чи ойлгогчгүй дээ. Анх чам руу чат бичсэндээ хэзээ ч харамсахгүй. Гэхдээ яг одоогийн байдлаар үнэхээр их харамсаж байна. Бид уулзах ёсгүй хүмүүс байж. Тэхён, би чамаас генийн тухай асуусан шалтгаан гэвэл ердөө өөрөөсөө л болсон юм. Чи итгэх ч үгүй. Би жирэмсэн, мэдээж нөхрөөсөө. Энэ зүйлс авцалдаагүй сонсогдож байж магадгүй ч надад бол байж болох зүйл усраас. Би их удаан бодсон. Бид дуусах ёстой гэж. Чамтай хамт өнгөрүүлсэн энэ долоон сар, тэр N өдрүүд бүгд энэ бүгдээр дуусгавар болох бололтой. Нөхрийнхөө ч өмнө, чиний ч өмнө гэм хийсэн хүн болчихсон болохоор... Энэ хязгааргүй нүгэлт намайг зүгээр мартаарай. Чиний хувьд Жиүн шиг үнэ цэнэтэй нэгэн болохыг хүссэн ч би өөрөө бүгдийг нураачихлаа. Бас би гурван долоон хоногтой. Чи ойлгож байна уу? Миний ойлгуулах гэсэн бүхнийг. Ингээд дуусъя. Гуйя намайг энэ орчлонд байгаагүй мэтээр мартаарай. Март"

Жонгүг чатаа илгээн дараа нь бичиж байсан чат, зурвас, шуудан гээд бүгдийг нь устгав. Тэгээд ширээн доороосоо хайрцаг аван урсах нулимсаа арчлаа. Энэ өрөө үнэхээр Тэхёнтай хамт байсан мэт болжээ. Тэхён дуртай болохоор ногоон өнгөтэй бүхий л зүйлсийг тэр цуглуулсан байв. Генийн тухай илүү сайн ойлгуулах гэсэндээ Тэхён жижиг сувнер хүртэл явуулж байсан удаатай.

Жонгүгт авах юм байсангүй. Бүх зүйл нь ногоон болчихсон учраас бүгдийг нь хамт аван хогийн сав руу хийв. Өнөөх сувнерийг хүртэл жишим ч үгүй шидээд хоёр гараа ширээ түшин цурхиран уйллаа. Бүх зүйл үнэхээр ийм дээрээ тулсан хэцүү болчихсоныг сая л анзаарлаа. Дахиад өглөөг угтсан N дэх өдрийн захиа, аль эсвэл нандин гэмээр жижигхэн ил захидлууд, дахиад бүр хэзээ ч байхгүй гэж бодох тусам илүү ихээр уйлж байв.

---

Тэхён өөрт ирсэн чатыг уншаад хэсэг юу болоод байгааг ойлгосонгүй. Тэгээд гурван долоо хоног гэдгийг нь сонсоод өөрийнх нь ч байж болох гэдэг таамаглалыг дэвшүүлж, түүндээ улам итгэлтэй болжээ. Утас, пэйжэр, шуудан гээд байж болох бүх зүйлээр холбогдохоор хичээсэн ч аль нь ч бүтэлтэй болсонгүйд санаа алдан урсах ганц нулимсаа арай хийн залгихыг хичээв.

Харилцуур аван хэсэг суугаад ярьж эхлэлээ.

"Сайн байна уу? Солонгос явах тасалбар захиалах гэсэн юм. Тийм ээ, өнөөдөртөө багтвал бүр ч сайн. Баярлалаа."

Эвлэгхэн Германаар ярин, хүрмээ цүнхтэйгээ аван гэрээсээ гарлаа. Тэр шөнийн нислэгээр хөөрч, үүрээр Инчонд буун Сөүл рүү такси барив. Дөрвөн замын энд ирээд Таксинаас буугаад хэсэг ийш тийш ширтэн зогслоо.  Тэр үнэндээ Жонгүгийн ажил дөрвөн замын ойр хавьд, шуудангийн дугаар нь 055NN гэдгээс өөр зүйл мэдэхгүй байв. Гэхдээ ингээд зогсохыг хүссэнгүй хэд хэд албан байгууллагаар орсон ч бүгд л толгой сэгсрэх аж.

---

Жонгүг ажлаасаа нэг мөр гарсан ч маргааш нь түүнээс авах ёстой тайлангаа авна гэсэн шалтгаанаар дарга нь залгав. Тэгээд Намжүүнтай хамт ажил дээрээ очин бэлдээд тавьчихсан байсан тайланг оруулж өгөн өрөөндөө орж ирэв. Тэхёнтой ярилцах сэдвээ мартахгүйн тулд шар цаасан дээр бичээд наачихдаг байсан ч одоо нэг нь ч алга. Үнэхээр түүний өрөө хов хоосон болчихож. Санаа алдан ажлаасаа гараад машиндаа суухад Намжүүн түүний хацар дээр үнсэн угтаж авлаа.

"Болчихсон уу?"

"Мм"

Намжүүн үрүүлээ огцом эргүүлэн зам руу ороход Жонгүг санаа алдан гадаах байдлыг ширтлээ. Түүнд Намжүүний үйлдэл бүхнийг эерэгээр хүлээж авах тэнхээ даанч байсангүй. Тэгээд замын хажууд бужигналдах хүмүүсийг харахдаа ганцаар гуниглан суух тэр нэгнийг харан нулимс дуслуулав. Харах ямар их хүслээ, яасан их саналаа даа. Ийм байдлаар таарахыг үнэхээр хүсээгүй юм сан.

|Би нүгэлт хүн юм аа

•ICQ•||Taekook\Completed\ Where stories live. Discover now