1st End

1.2K 185 24
                                    

6сарын дараа~

Жонгүгийн гэдэс нилээд томорчээ. Ажлаасаа гарахыг хүссэн ч хоёр жилийн чөлөө л олгосон тул ингээд гэртээ бөглөрч суух аж. Өмнө нь Намжүүн түүний найзуудад дургүй байсан бол одоо өдөр бүр дуудаж Жонгүгт хань болгох гэж хичээнэ. Жонгүгийн уншмаар байна гэсэн номыг авчирч, идмээр байгаа зүйлсийг гүйн гараад л аваад ирдэг болчихсон. Орой бүр гэдсэнд нь тос түрхэж өгөөд үнсэнэ. Намжүүн үнэхээр сайн нөхөр болох гэж хичээж байгаа бололтой. Гэсэн ч Жонгүгийн сэтгэл санаа тээр тэнд ниснэ.

"Югём" Түүнийг орж ирэв уу үгүй юу Жонгүг чирсээр өрөөндөө оруулан цаас атгуулаад

"Чи орой найман цагийн үед манай ажил руу очоод миний компьютерыг шалгаад Тэхёнаас ирсэн чатуудыг шалгаад өгөөч. Тэгээд болж өгвөл бүгдийг нь устгачхаарай. Энэ хамгаалалтын код, компьютерийн бас ICQ нэвтрэх код нь. " гэхэд Югём хэсэг бүлтийж сууснаа цаасыг аван хүрэмнийхээ халаасанд хийв.

"Чи Тэхёныг мартаагүй хэрэг үү?"

Жонгүг инээмсэглэн урсах нулимсаа арчаад

"Би зүгээр л түүний хэр байгааг мэдэх гэсэн юм. Түүний намайг өршөөсөн эсэхийг л мэдмээр байна." хэмээлээ.

---

Югём яг найман цагийн үед Жонгүгийн ажил дээр ирлээ. Хэрвээ кодоо сольчихсон байвал яана гэж бодно. Яг л хулгайч шиг ийш тийш өлөлзөн явсаар саадгүй Жонгүгийн өрөөнд орж ирээд чат руу нь оров.

Тэхёнаас нийт 326 ширхэг чат иржээ. Өглөө бүр "Чамтай хамт угтах N дэх өдөр." гэсэн гарчигтай уртаас урт захидал. Хамгийн эхний өдрийн чатан дээр 'хайрт минь, бидний харьцаж эхлэсэн нийт хугацаанд бид 153 удаа "би чамайг маш их саналаа", 116удаа "үнсье" , 32удаа "хүрэх", 82 удаа "хүсэж байна", харин "айж байна" гэдэг үгийг наймхан удаа бичсэн байна. Би эхлээд өөрөө тоолж, дараа нь программ ашигласан болохоор ямар ч алдаа мадаг байхгүй.  Эдгээр үгс дахин нэмэгдэнэ гэдэгт найдаж байна. Чамайгаа ямар их санаж байна гээч,"

Тэхён яг л Жонгүгийг байгаа мэтээр өглөө бүр чат бичиж, орой бүр сайхан амрахыг хүсч, ямар их хайртайгаа ойлгуулах гэсэн мэт уртаас урт чат бичиж явуулдаг байж.  Югём дараа дараачийн чатыг уншихдаа тэсэлгүй уйлж орхилоо. <нэг жилийн өмнө намайг олсон шигээ дахиад олоод ирээч. Гуйя...> Эр хүний гансрал ямар гаслантайг зөвхөн Тэхён л ойлгуулж чадахаар тийм л аймшигтай, ганцаардмал зурвасуудыг үлдээжээ.

"Та юу хийж байна?"

Хамгаалагч залуу чийдэнгээ өөр лүү нь тусгахад Югём

"Та харахгүй байна гэж үү?" хэмээн бүр ихээр уйлав.

"Танд зөвшөөрөл байгаа юу?"

"Би зөвшөөрөлгүй уйлж байна."
Тэд хоёул инээлдлээ.

--- 3сарын дараа

Өнөөдөр Жонгүг амаржсан байлаа. Ээж, аав нь түүний дэргэд байх бол Намжүүн цэцэг барин орж ирэв. Жонгүг лиш цэцгэнд ямар дургүй гээч.

Дуртай цэцгийг минь ч мэдэхгүй байх гэж!

Тэр нүдээ эргэлдүүлэн цэцгийг хажуудаа тавихад сувилагч бүсгүй түүнд бяцхан залууг авчирч өгөв.

"Хайрт минь. Бид хүүдээ Мингю гэдэг нэр өгнө." Намжүүнийг ийн хэлэхэд Жонгүг өндийж ирэн

"Үгүй. Би өөрийнхөө хүүг Тэхён гэж нэрлэнэ!" хэмээн хүүгээ хэн нэгэнд алдах гэж байгаа мэт элгэндээ тэвэрлээ.

"Гэхдээ одоо Мингю гэдэг нэр моодонд орж байгаа."

Тэр Намжүүний үгийг сонсохыг хүссэнгүй.

"Би Тэхён гэсэн бол хүүгээ Тэхён л гэж нэрлэнэ."

"Дураараа л бол. Ааш нь олдохгүй амьтан"

"Миний Тэхён. Чамайгаа над дээр ирэхийг яасан ихээр хүлээв ээ."
Жонгүгийг нулимс дуслуулан зулайг нь үнэрлэхэд хүү часхийн уйллаа.

____________________________

"Хан гол орох гэсэн юм."

Тэхён таксинд суун хаашаа явахаа хэлээд шар айргаа задлан балгалаа.

Өнөөдөр л очих ёстой юм байна. Намайг хайрладаг бүх хүмүүс рүү...


Яг одоо очъё.

|Надад хэлэх үг алга даа. Маргааш дараагийн төгсгөлийг нь оруулъя.

•ICQ•||Taekook\Completed\ Where stories live. Discover now