11. "Харилцаагүй"

1K 163 8
                                    

Маргааш өдөр л гэхэд Жонгүг Инчоноос Парис хүртэл нисэх байлаа. Түүний хувьд энэ аялал бол бүр амь наснаас нь ч илүү чухал. Өдөр шөнөгүй түүнийгээ санан бэтгэрч, магадгүй хүсэж өнгөрүүлсэн энэ зургаан сар там шиг үргэлжилжээ. Тэр зөвхөн Тэхёнд л зориулж дотуур хувцас, цамц, өмд, бүр гутал ч авчээ. Тэхёнд л зориулж ногооноор будсан үс нь одоо зөвхөн үзүүр хэсэгтээ л ногоон харагдана. Түүний бүх зүйл зөвхөн тэр хүний төлөө болчихож.

Шөнө дунд хүртэл ачаагаа бэлдэж дууссаны дараа нэлээн согтсон нөхөр нь орж ирлээ.

"Жүүн! Илүү цагаар ажиллана гэчихээд одоо бүр уудаг болоо юу?"

"Чи юугаа мэддэг юм?"

Жонгүг маргаан үүсгэхийг хүссэнгүй, санаа алдан

"Шүршүүрт ороод амар даа. Ядарч байгааг чинь мэдэж байна." хэмээн зөрөн унтлагын өрөөнөөс гарахаар алхав. Намжүүн эргэж харан Жонгүгийн цамцнаас зулгаан ор луу түлхээд дээр нь гарч үнсэж эхлэх нь тэр...

---

Нар шарсан халуун зуны өдөр Югём, Жэхён хоёр нүдний шилээ зулайн дээрээ тохоод хөлсөө арчиж ядан зогсоно. Жонгүг Намжүүн хоёр хоорондоо хар цагаан дуугүй явсаар Инчоны нисэх онгоцны буудал дээр ирэхэд Намжүүн огцом зогсон, ачааг нь буулгаж шидчихээд тоос манаруулан алга болов. Үнэхээр тэдний хооронд ор хөнжлөөс өөр харилцаа байхгүй болжээ. Ямар их үзэн ядалт, жигшлийг үл ойшоон хайраа батлахын тулд гэрлэсэн билээ дээ? Гэтэл дөнгөж сая Намжүүн таксины жолоочоос ч долоон дор үйлдэл хийгээд яваад өглөө. Тэр ядаж баяртай ч гэсэнгүй.

"Хөөх, би танай нөхөрт дургүй ч сая хартал бүх үзэн ядмаар санагдаад байх юм."

Югём элгээ тэврэн Жонгүгийн хажууд зогсоход Жэхён

"Анхнаасаа л тохиромжгүй хүн байсан. Чи хэлдээ Жонгүг, та хоёрын хооронд хэдийнээ хайр байхаа больчихсон биз дээ. Чиний зүрх сэтгэл чинь шал өөр газарт байна."

"Чи ч намайг сайн мэдэх юм аа. Та хоёрт л гэж хэлэхэд тэр өчигдөр намайг алангаа алдсан. Согтуу ухаанаас нь болоод би бэлгийн хүчирхийлэлд өртчихлөө."

"Хосуудын хооронд хүчирхийлэл гэж бас байдаг аа?" Югём гайхсан байртай асуухад Жэхён тохойгоороо нудран муухай хараад

"Жонгүг, аялалаар яваад энэ бүхнийг март. Би ч гэсэн Жэинээс залхаж байна. Ядаж орой болгон цэнгээний газарт очихоо больчихвол ч бие минь амрах гээд байдаг. " хэмээн санаа алдлаа.

Жонгүг тээшээ чирэн өнөөх хоёроо дагуулаад

"Хэн хэнд маань л асуудал дуусахгүй юм аа. Гурвуулаа ёстой назгай авна аа."

"Би лав сайхан амьтан олж авна аа. Парист царайлаг бүсгүйчүүд ч их байгаа даа. Магадгүй сайхан залуу ч байх юм билүү.". Югём догдлолоо барьж ядсан царай гаргахад Жэхён

"Тэнд очоод Франц үнсэлтийн талаар дэлгэрэнгүй судалж мэднэ ээ." гээд шийдэмгий царай гаргав.

"Та хоёрт ч хийх ажил байгаа юм байна. Аштай юу даа. Би тэнд очиж Тэхёнтой л уулзахыг үнэхээр их хүсч байна. "

~

Олон цагийн нислэгийн дараа ингэж нэг Парист буух нь тэр. Хөл хөдөлгөөн ихтэй, гудамж бүрээр хүн зөрж өнгөрөхөд ч хэцүү тийм л их хөл хөдөлгөөнтэй байх аж. Арай хийн үдэш болоход залуус өрөө өрөөндөө орцгоолоо.

Жонгүг орж ирсэн дариудаа тээшээ тэр чигт нь хаяад хувцсаа нэг нэгээр нь тайчиж явсаар орон дээрээ хэвтэв. Тэгээд доороо байх бяцхан андыг барьж авах нь тэр.

|дандаа оройн цагаар оруулдагт уучлаарай. Өнөөдөр онцгүй өдөр байлаа.

•ICQ•||Taekook\Completed\ Where stories live. Discover now