2. "Анхны чат"

1.7K 205 3
                                    

Тэхён сэрсэн дариудаа жижүүрээс хэдэн цагийн нислэг захиалсныг нь асууж, тасалбараа факсаар авч болох үгүйг асуулаа.

"Бололгүй яахав, эрхэм ээ. Би өрөөний чинь факсаар явуулчихъя."

"Баярлалаа."

Тэрээр дээш өрөө рүүгээ орон хэрэгтэй гэсэн зүйлсээ бэлдэн факсын машинаас нислэгийн тасалбараа авлаа. Нислэг ердөө хоёр цагийн дараа тул амжих эсэхтээ санаа зовж яаран такси барив.

"Инчон оръё."

"Шинэ оноо гадаадад гаргах нь ээ. Ямар улс вэ хүү минь."

Таксины жолооч эелдгээр асуухад Тэхён

"Герман явах гэж байгаа юм. Уг нь эх орондоо нэг ирснийх шинэ он хамтдаа угтмаар байвч хүссэнээр болохгүй бололтой. Энд их ганцаардмал юм."  Хэмээгээд нүдээ анив.

Зам тийм ч түгжрэлгүй байсан тулдаа нислэгээс хагас цагийн өмнө ирж тайван явсаар онгоцондоо суулаа.

Тэрээр цүнхээнээсээ компьютераа гаргаж ирэн доторх файлуудаа цэгцэлж эцэст нь залхав бололтой хураагаад үйлчлэгч бүсгүйгээс мөстэй цагаан дарс өгөхийг хүсэв. Бүсгүй тэр дор нь л авчирч өгөөд тухтай нисэхийг хүсэн ерөөх аж.

Удаан үргэлжилсэн нислэгээс ангижирч чадсан хар үст гүнзгий амьсгаа аван Берлин дэх гэртээ ирлээ. Харанхуйлан дүнсийх гэртээ орж ирэхдээ сүүлийн хэд хоног юунд ингэж их шаналаад байгаагаа чухам олж ухаарч чадсангүй. Түүний амьдрал ийм л байсан шүү дээ. Урсан өнгөрөх цаг хугацаанд хүмүүс ирж, бас явж л байсан. Гагцхүү тэр бүхнийг явуулж чадсан атлаа одоо яагаад ингээд байгаагаа огт ойлгохоо байжээ.

---

1996 оны 1дүгээр сарын 2. Берлин 

Берлин Сөүлийг бодвол харьцангуй хүйтэн ч тэр хэдийн дасчээ. Гэрийнхээ хажууханд байх ажил руугаа орон уул овоо шиг ажилдаа анхаарал хандуулав. Тийм ээ, түүнд өөр хэв маяг байхгүй.

Цагийн зүү 16 цагийг зааж сая нэг хийсэн зүйлээ төлөөлөгч рүүгээ явуулахын тулд интернетд холбогдов. Шуудангийн программ руу ороод хэдхэн товч дараад л болчих асуудал. Хамгийн гол нь баталгаажсан хариу имэйл л ирэхийг хүлээнэ. Тийм ч удсангүй имэйл ирэхэд харахыг ч хүссэнгүй шуудангийн программаас гаран ICQ рүү орлоо.

Энэ бол саяхан гарсан чат программ. Нэр нь их сонирхолтой. ICQ гэдэг нь I Seek You гэсэн үгийн товчлол бөгөөд 'би чамайг хайж байна' гэсэн утгатай юм. Дотор нь ороод ердөө ганцхан удаа хайх хэсэгт хүссэн нэрээ бичихэд хайсан хүн чинь гарч ирнэ. Бас нийтлэл бичиж болдгоороо онцлогтой юм. Чатны тухайд хэн нэгэн чам руу зурвас бичвэл ногоон гэрэл, харин хариу хүлээж байвал шар гэрэл асна.

Тэхёны чат хэсэгт шар гэрэл ассан байлаа. Тэрээр зурвасыг нээж үзвэл

"Жонгүг" гэх хаягтай хүнээс

:Сайн уу? Би дөрвөн taehyung нэртэнгээс чамайг сонгож чат бичлээ. Хэмээсэн зурвас байх нь тэр.

Тэхёнд тэр бага зэрэг бүдүүлэг санагдаж байсан ч хариу бичив.

:Би ойрын үед сайнгүй байгаа болохоор сайн гэж хэлж чадахгүй нь уучлаарай.

Жонгүг: зүгээр дээ, ганцаардалд отуулаад байж болохгүй л дээ. Тийм биз дээ?

Тэхён: мэдэхгүй юм. Ганцаардлаас л асууж үзэх хэрэгтэй. Хэр аюултайг нь.

Жонгүг: Ганцаардахгүй байх арга зааж өгч болно шүү. Юу гэхээр шинэ зүйлсийг туршиж үзэх хэрэгтэй.

Тэхён: жишээлбэл?

Жонгүг: Хүйсийн чиг баримжаа ч юм уу?

Тэхён: бүдүүлэг юм.

Жонгүг: намайг үнэхээр уучлаарай. Би болохгүй зүйлсийн талаар ярьчихаж. Хэрвээ би чамтай нүүр тулж танилцсан бол би хэзээ ч ийм зүйл ярихгүй байсан. Эвгүй сэтгэгдэл төрүүлсэнд уучлаарай.

Жонгүг: 17цагт нөхөртэйгөө уулзахаар тохирсон болохоор ингээд баяртай.

Жонгүг чатаас гаран хэсэг цаг харж суулаа. Товлосон цаг нь болоход 16минут дутуу. Тэр саяхан харилцсан залуугийн талаар илүү ихийг мэдэх талаар санаа орж ирэв. ICQ рүү дахин нэвтэрч хайлтын цонхон дээр түүний нэрийг бичлээ. 28 илрэц. Гарч ирсэн бүх зүйлс Тэхёны бичсэн илтгэлүүд гэсэн дүгнэлтэнд хүрэв.

Дөнгөж дөрвийг нь л уншиж дуустал нөхөр нь залгаж аргагүйн эрхэнд интернетээсээ салан ажлаасаа гарлаа.

Тэр ижил хүйстэн. Гэхдээ тэр дундаасаа атаархмаар сайхан амьдардаг нэгэн.

Бусдын нүдээр бол атаархмаар л...

•ICQ•||Taekook\Completed\ Where stories live. Discover now