7. "З&У.О"

1.2K 190 15
                                    

Тэхён ажлынхаа өрөөнд орж ирээд хувцсаа өлгүүрт өлгөн эргэн тойрноо ажлаа. Энэ өрөө яг л түүний гэрээс өөрцгүй болсон нь ажиглагдана. Тэр хэд хэдэн удаа жижиг боодолтой илгээмжүүд хүлээн авсан. Хамгийн сүүлд хар ногоон өнгийн дотоож авснаа бодон багахан инээвхийллээ. Хайрын тухай номууд хэзээнээс ч юм ширээн дээр нь өрөөстэй байдаг болчихсон. Тэр шүүгээнээсээ лаазтай кола гаргаж ирэн ширээн дээрээ тавиад компьютер аа асаан ICQ руугаа орлоо.

Тэхен!
Намайг анхааралтай сонс! Чи намайг энэ дэлхийн хамгийн уйтгартай амьтан болгочихлоо. Чи намайг хэн ч биш болгочихлоо шүү дээ. Вирусээс ч жижиг биет болгоод хувиргачихлаа.
Чи надад цорын ганц хайрын түүх ярьж өглөө. Ингэж нарийн бичиг шаардлагагүй байсан ч чи биччихлээ тийм үү? Би зүгээр л чиний амьдралд байсан хүмүүс ямар дүр төрхтэй, одоо чиний зүрх сэтгэлд байдаггүй өнгөрсөн зүйл болсон гэдгийг л мэдэхийг хүссэн. Тэднийг чиний зүрх сэтгэлд битгий байгаасай гэж хүссэн ч...

Гепперт надад шууд үйлчилж байна шүү.

Миний оронд өөр хэн ч байсан ингэж хүсэх л байсан. Миний оронд- гэнэ шүү. Би одоо хүртэл уйлахаа зогсоож чадахгүй байна. Яагаад заавал чамд ийм зүйл тохиолдоод, яагаад заавал үхсэн гэж?
Сахиусан тэнгэрүүд үхдэггүй биз дээ?...
Би амьдралдаа хэнд ч ингэтлээ их атаархаж үзсэнгүй. Яагаад намайг ийм байдалд оруулж байгаа юм бэ? "Жэк Даниэлс Ред булл"-тай хольж уусандаа ч биш.

Нэг удаа миний нэг танил солиотой амьтан надад Даниэлс Булл хоёр хольж уувал зүрхэнд халтайг хэлсэн юм л даа. Хариуд нь би түүнд Даниэлс Булл хоёр зүрхэнд огтхон ч халтай биш гэдгийг ойлгуулсан юм. Тэд чинь зүрхнээс хол шүү дээ. Харин чи л зүрхэнд хортой тийм үү? Тэр солиотой амьтанг У.О гэдэг юм. Ухаант оюун гэсэн үг л дээ.

У.О-Зүрхээ чи уугаад байгаа юм уу?
Зүрх-Чи одоо яагаад ингэж байдаг юм. Нэг муу виски л байна шд.
У.О- Хариулт чинь таалагдаж байна. Тэгээд ярилцах уу?
Зүрх-Тэр яагаад надад энэ бүхнийг ярьсан юм бэ?
У.О- за болиоч дээ? Чи ном сонин уншдаггүй юм уу? Хүн гэдэг чинь хүний гуниглуулж байгаагаа огт мэддэггүй юм. Чи түүнтэй салахгүй наалдаад байхаар л тэр чамайг ярьж болох хүн гэж бодсон байх л даа.
Зүрх- Ухаант Оюун минь чи наад толгой дотроо байдаг гэхээрээ үргэлж битгий цэцэрхэж бай! Чи л ганцаараа бүгдийг мэддэг нь биш шүү. Ер нь яривал наалдсан юм биш, цагийг хамт өнгөрөөсөн!
У.О-хамт өнгөрөөсөн гэнэ шүү. Сүүлийн үед түүнтэй хамт байхыг их хүсч байгаа байх аа? Гэхдээ юу гээч! Нөхөртэй гэдгээ сана. Чи л алга болчхоод байгаа болохоос би өдөр бүр хүссэн хүсээгүй нөхөртэй чинь хамт байгаа шүү!
Зүрх- Нөхөр л дутаж гэнэ дээ! Тэр надад чухал гэдгийг мэднэ биздээ. Сүүлийн үед түүнтэй хамт байх болсон юм бол?
У.О-Ямар хүссэндээ юм уу? Чамаас л болж байгаа юм. Ер нь чи ажлаа тараад л алга болоод байгаагаа мэдэж байна уу? Компьютероо унтраагаад л хоосон болчхож байна уу? Наана чинь.
Зүрх-Тийм ээ, чи ч бүгдийг мэдэх юм аа.
Гэхдээ л чи хэд татахаас нааш ойлгохгүй. Мөс авах уу?
У.О: Хэрэггүй ээ, хайлчхаж.
Зүрх: Энд болж байгаа явдал нэг л хачин нууцлаг. Би бодлоо л доо, чи оюун ухааны өсөлтийн үедээ өсвөр насан дээрээ очоод гацчихсан юм уу? Би зөв ярьж байна уу? Бараг л миний зөв дөө.
Би харин тэр үе шатыг алгасчихсан юм шиг байгаа юм. Нэг л хүйтэн эвгүй. Бүх насаараа урцад амьдарсан эскимосчууд шиг. Тэд арван нэгдүгээр сард ил зуухны дэргэд суудаг гэж сонссон юм байна. Бороотой үед ил зуухны хажууд зуух ч гайхалтай гэхэд дэндүү гайхалтай санагдаад байдаг юм. Тэхёнтай хамт цагийг өнгөрүүлнэ гэдэг яг л тийм мэдрэмжийг өгдөг. Түүний дэргэд л байх юм бол хувцсаа хүртэл тайчихсан. Энэ бодол их олон удаа төрж байсан ч ямар дүгнэлтэд хүрсэн гээч? Би түүний хувьд цор ганц, үнэмлэхүй нэгэн гэдгээ ухаарсан.
У.О- Дараа нь ил зуухныхаа хажууд ганцаараа үлдэв дээ!

Сонс Тэхён! Энэ хоёрын маргалдаан талдаа ч ороогүй байна. Гэхдээ виски дуусчихсан болохоор ингээд дуусгая даа.
Сайхан амраарай.
Жонгүг~
Жич: Жэк Даниэлс Ред Буллтай холиод уугаад үзээрэй. Нүглийн амттай их төстэй.

|Өчигдрөөс хойш бодсон ч энэ хоёр яаж маргалдах талаар бодоод олохгүй байсан юм.

•ICQ•||Taekook\Completed\ Where stories live. Discover now