16. "Сална"

1.1K 174 15
                                    

Жонгүг Солонгост эргэж ирээд хагас сар өнгөрчээ. Хамгийн сүүлд хэзээ бороо орсон юм гэмээр тийм аймшигтай хуурай халуунд хүн болгон бухимдана. Тэр ч бас бухимдалтай нь аргагүй эмнэлэгийн зүг алхлаа. Сүүлийн үед түүний нүд үргэлж л ногоон өнгөөр гялалзаж, бие нь цаанаа л нэг тавгүйрхээд байгаа билээ. Хоолны дуршил нь энгийнээсээ буурч, хэдхэн цаг суухад л ядраад байгаа мэт санагдаад байдаг болчхож.

Ээлжээ хүлээн суугаад төд удалгүй эмч дээрээ орон хачирхалтай шинж тэмдгүүдээ нэгт нэгэнгүй тоочиж өгөв.

"Орон хэвтээд цамцаа тайлаарай. Бас өмдөө жаахан доошлуулчих."

Жонгүг энэ үйлдлийг хийгээд хэдийн сурсан бололтой яг таг хийгээд эмчийг хүлээв. Хижээл насны эр түүний судсыг барьж хэсэг сууснаа 'цк цк' гэх гаслах дуу гарган чагнуураараа түүний хэвлий хэсгийг чагнав. Тэгээд чагнуураа хүзүүндээ тохоод гурван хуруугаа хүйс хавьцаа хэд хэд дарж үзээд

"За босоод хувцсаа өмс" гэлээ.

"Би чамд сар бүр анхааруулга өгч, эмээ сайн уухыг сануулсан шүү дээ. Эхэндээ тийм ч хүнд биш юм шиг санагдах боловч удах тусмаа хэцүү гэдгийг би хэлсэн. Ямар ч байсан чи хэр хатуужилтай байхаас шалтгаална даа."

"Б-би таны хэлсэн бүхнээр хийхээ амлая."

---

Жонгүг эмнэлгээс гаран зам дагуу удаанаар алхлаа. Тэр яахаа үл мэднэ. Үнэхээр ийм болтлоо хүнд зүйлтэй учирна гэж бодсонгүй. Алхаж явсаар гэртээ ирэн хаалгаа хүчтэйхэн нээн орлоо. Тэр энэ бүхнийг эцэслэхийг хүсч байна. Намжүүнаас илүү хайрладаг, халамжилдаг, хамгийн гол нь түүний үнэ цэнийг мэдэрдэг нэгэн түүнд байсаар атал юунд энд хоргодно вэ?

Жонгүг шүүгээнээсээ том цүнхээ гарган нээгээд өөрийн гэсэн зүйлсээ цуглуулж эхлэв. Яг энэ үед Намжүүн нойлоос гарч ирэн түүнийг харан сандарч юу хийж байгаа талаар асуулаа.

"Явж байна."

"Гэхдээ Жонгүг энэ гэр чинь."

Жонгүг тавиураас хэдэн ном авахдаа

"Тэгвэл одоо биш. Бид салж байна Намжүүн. Би энэ хоосон амьдралаас чинь залхаж гүйцлээ." гэхэд Намжүүн ихэд гайхсан байртай

"Юу нь хоосон гэж. Би амьхандаа л чинээлэг байлгах гэж хичээж байна. Би чамайг бусдаас дор явуулахгүйн тулд, одоо нэг байшин, нэг машин гээд би хийж чадах бүхнээ хийж чамд өгч болох бүхнийг өгөхөөр хичээж байна. Гэтэл юун хоосон?"

Жонгүг шоолох мэт хөхрөөд

"Чи хайраа мартчихлаа. Хичээх хэрэггүй байсан юм. Хайранд мянга хичээгээд хайр л байхгүй бол ширгэчихдэг юм. Бид анх эхлэсэн шигээ халуун дулаан хайртайгаар одоо ч гэсэн захын хорооллын жижигхэн байшиндаа амьдарч болох л байсан. Би чамаас тийм ч машин, ийм ч байшин, тэр ч брэндийн цаг гэж нэхээгүй биздээ. Бүгд чиний л шунал."

Жонгүг ногоон өнгөтэй байж болох бүхий л зүйлсийг байшингийн өнцөг булан бүрээс цуглуулан цүнхэндээ хийнэ. Намжүүн харилцуур аван дугаар хийгээд

"Хадам ээж ээ, тийм ээ Намжүүн байна. Та хүрээд ирээч тэгэх үү? Жонгүг надаас сална гээд байна. Та түүнийг болиулаач дээ." хэмээн уйлан дуугарав.

Бараг л тээш дүүрч байхад хонх дуугарах чимээ гарч Намжүүн хамаг хурдаараа онгойлгов.

"Ээж ээ, та Жонгүгийг болиулаарай."

Жар дөхсөн ч эрүүл чийрэг харагдах Жон хатагтай Жонгүгийн өрөөнд орж ирээд хаалгаа хаалаа.

"Жонгүг аа~"

"Би нэгэнт сална гэсэн бол сална ээж ээ. "

"Гэрлэлт гэдэг тоглоом бишийг мэднэ биз дээ. Ямар их хараалыг даван байж гэрлэчхээд одоо сална гээд байгаа юм. Яагаад? Ээж дээ тайлбарла."

Тэр санаа алдан ээж рүүгээ харлаа.

"Би ийм хоосон, хөндий хүйтэн амьдралаар амьдарч чадахгүй."

Жон хатагтай түүнийг тэврэн авав. Тэгээд ямар сайхан том залуу болсон тухай ярьж, басхүү Жонгүгийн насан дээр яг ингэж аавтай нь маргалдаж байснаа дурсав.

"Ээж нь тээр жил чамайг гэдсэндээ олчхоод өдөр шөнөгүй ажиллаж суудаг аавд чинь тунирхаад гэрээсээ явлаа гээд л омголон зан гаргаж билээ. Тэгээд л хамаг юмаа баглаад л... Тэглээ гээд амьдрал ямар тийм амар зүйл үү? Нийлдэг л хорвоо. Миний хүү дахиад хоёр гурав хоног Намжүүнийгаа хараад үзэх юм уу? Үнэхээр хөндий хүйтэн, хөндлөн харилцаатай байвал ээж рүү гээ залгаарай."

|Залгаарай кккк

•ICQ•||Taekook\Completed\ Where stories live. Discover now