2. Сайн уу? BTS

1.7K 168 3
                                    

"Сайн байгаа бололтой Бан захирлаа! Удаан уулзсангүй тийм үү?
Сайн уу BTS!"

Бүсгүй хүйтэн гэмээр хоолойны өнгөөр намуухан гэгч нь ийн хэллээ.

"Тиймээ удаан уулзсангүй хатагтай Ван. Та сайхан харагдаж байна"

Бан захирал хоолой чичгэнэн мэнд мэдэх ажээ.

Ван бүсгүй бага зэрэг жуумалзан дургүй нь хүрсэн маягтай:

"Та тэгж бодож байгаа бол би сайхан харагдах хэрэгтэй бололтой, тийм үү?"

Өрөөн дэх уур амьсгал үгээр илэрхийлж боломгүй албаны гэмээр атлаа хүйтэн байсанд хамтлагийн гишүүд захирал дээр нь зочин ирсэн тул гарах тухайгаа хэлээд босоцгооход захирал толгой дохин тэднийг хурдхан өрөөнөөс гаргахыг хүсэж буй бололтой хаалга руу гараараа зангах бол бүсгүй:

"Яадаг билээ захирлаа миний ирсэн зорилго тэдэнтэй маш их хамааралтай гэдгийг та сайн мэдэх юм шиг санагдах юм. Залуусаа сууцгаа л даа!" 

Ширүүхэн хэлэхдээ Бан захирлаас хүйтэн харцаа салгалгүй өгүүлэх агаад захирал гарах гарцгүй мэт духны хөлс нь цуван үг дуугүй доош харах ажээ.

БИГХИТ-ийн захирал ямар нэг новшийн зүйл хийчихсэн бололтой. Юу юм бол??

"Түүний Үлдээсэн Амьдрал" S2 [ДУУССАН]Where stories live. Discover now