"Ким Тэхён"
Энэхүү нэрийг хэлж дуусахтай зэрэгцэн бүсгүй дуу алдан гэдсээ дарлаа.
Учир нь түүний бяцхан сахиусан тэнгэр энэхүү нэрийг сонсоод хүчтэй гэгч нь тийрэн хариу үйлдэл үзүүлж байгаа бололтой.
Яг л "Ааваа таны бяцхан хүү чинь энд байна шүү!" гэж байгаа аятай үнэхээр хайр татам агаад зүрх зүсэм юм.
Аврора мэдээж тэдний хэн нэгэн нь хүүхдийн эцэг гэдгийг баттай мэдээд ирсэн.
Учир шалтгааныг нь ч сонссон тэрээр өөрийгөө энэ бүхнийг мэдэхэд хангалттай сэтгэл зүйн бэлтгэлтэй гэж бодсон. Гэтэл одоо толгой дотор нь юу ч бодогдсонгүй, хоосорчихсон мэт мэдрэмж.
Битүүхэндээ тэр байгаасай, бас үгүй байгаасай гэсэн санаа зовнил нь биеллээ олчихлоо.
Мэдээж тэр Ким Тэхёныг эр хүнийх нь хувьд харж явсан мөч цөөнгүй бий биз.
Хамтлагийн залуус бас л гайхсан тэд ахлагчийг байх магадлалтай гэж таамагласан гэвч хоёр залуугаас бусдад нь.
Орж ирсэн мөчөөс эхлэн ууртайгаар гишүүдийг тойруулан харах бүсгүйн харц Тэхён дээр бага зэрэг зөөлөрч байсныг Ким Намжүүнаас бусад хүн анзаараагүй биз ээ.
ВЫ ЧИТАЕТЕ
"Түүний Үлдээсэн Амьдрал" S2 [ДУУССАН]
Короткий рассказХэзээ мөдгүй төрөх дөхсөн эмэгтэй. Түүний өөдөөс харан суух долоон залууд хандан: " ТЭГЭХЭЭР ХАРААЛ ИДСЭН НОВШНУУД МИНЬ? ТА НАРЫН ХЭН ЧИНЬ МИНИЙ ХҮҮХДИЙН ЭЦЭГ НЬ ЮМ БЭ ДЭЭ?" =*=*=*=*=*=*= "Түүний Үлдээсэн Амьдрал" бичвэрийн үргэлжлэл биш! боловч хо...