Аврора залуусыг маш анхааралтай харсан юм. Гэвч тэд үнэхээр гайхаж балмагдсан байдалтай байгаа нь нэг зүйлийг тодорхой болгов!
Хатагтай Ван тэнэг биш тэр маш ухаалаг хүн. Хүмүүсийн сэтгэл хөдлөлийг хараад зөв зүйтэй тунгааж чадах нэгэн.
Тэгэхээр залуус энэ тухай огт мэдэхгүй бөгөөд ямар ч буруугүй юм байна.
Тулгар гэдэстэй бүсгүйн уур маш их хүрлээ.
"Новшийн хөгшин харх чиний хийсэн хэрэг юм байна!. Хараал идсэн Бан Шихёг! Яг одоо надад тайлбар хэрэгтэй байна!!!!?"
Хамаг л гар хөл нь салганан хоолойнхоо чадлаар хөөрхий бүсгүй хашхирлаа.
Энд ямар новш нь болоод байгааг залуус үнэхээр ойлгож чадахгүй гайхшран бие биенээ харцгаана.
Аврораг үгээ хэлж дуусахтай зэрэгцэн Бан захирал тэр дорхноо газар өвдөглөн суугаад толгойгоо хүйтэн шаланд наан:
"Уучлаарай. Үнэхээр уучлаарай. Бүгд миний буруу. Хүүхдүүд минь ямар ч буруугүй. Миний буруу" дахин дахин давтан хэлсээр уйлагнах аж.
"Чиний хөгийн уучлаарайг сонсох гэж ирсэн юм шиг байна уу?? Энэ бяцхан энтертаймент, энэ хэдэн алиалагч нарыг чинь газартай нь тэгшлэхээс өмнө ямар нэг юм хийгээрэй дээ! Андгайлж байна яг одоо чиний амийг таслах надад хамгийн амархан гэдгийг чи мэднэ!"гэсээр хажуух цүнхнээсээ жижиг оврын гар буу гарган ширээн дээр тавилаа. Өрөөн дэх уур амьсгал улам муудсаар...
YOU ARE READING
"Түүний Үлдээсэн Амьдрал" S2 [ДУУССАН]
Short StoryХэзээ мөдгүй төрөх дөхсөн эмэгтэй. Түүний өөдөөс харан суух долоон залууд хандан: " ТЭГЭХЭЭР ХАРААЛ ИДСЭН НОВШНУУД МИНЬ? ТА НАРЫН ХЭН ЧИНЬ МИНИЙ ХҮҮХДИЙН ЭЦЭГ НЬ ЮМ БЭ ДЭЭ?" =*=*=*=*=*=*= "Түүний Үлдээсэн Амьдрал" бичвэрийн үргэлжлэл биш! боловч хо...