5. ХААН ГЭР БҮЛ

1.6K 148 3
                                    

Харанхуйн сүүдрээс сүүлийн 150 орчим жил эх дэлхийг үе дамнан захирдаг хязгааргүй эрх мэдэл бүхий хэдхэн тооны гэр бүлүүд байдаг тухай та өмнө нь хаа нэгтэйгээс сонсож байсан байж болох ч итгэмээргүй санагдан нэг их сонирхоогүй нь лавтай.

Гэвч энэ үнэн. Үнэхээр тэд оршдог юм.

НҮБ, НАСА, Европын холбоо, Ази номхон далайн бүс, Америк, Австрали, Африк дэлхийн улс гүрэнүүдийн Улс төр, нийгэм эдийн засаг, хүн амын өсөлт, цаашдын бодлого цаашлаад улс орны төрийн тэргүүнүүдийг сонгох, тэдэнд чиг үүрэг өгөх мөн томоохон мафийн бүлэглүүлд ч тэдэнд зүтгэдэг асар өргөн хүрээлэлд үйл ажиллагаатай ROYAL KING FAMILY'S дэлхийг захирдаг юм.

Бүх хятадын Ван гэр бүл сүүлийн 100 гаран жилд Ази тивийг бүхэлд нь эрхшээдэг билээ.

Тэдний гэр бүлийн мод өргөжин тэлсээр 200 орчим гишүүд байдаг ч толгой гэр бүл тэднийг удирдана.

Ван Аврора бол толгой гэр бүлийн бага охин мөн өв залгамжлагч нарийн нэг. Тэрбээр гэр бүлийн үйл ажиллагаанд төдийлөн оролцох сонирхолгүй хувийн орон зайгаа чөлөөт хэв маягаар бүрдүүлж амьдрахыг зорьдог өөрөөр бол энгийн амьдралын хэв маягийг эрхэмлэдэг эмэгтэй.

Гэвч түүнийг төрөхөөс ч өмнө бичигдсэн хувь заяаг мянгантай сөрөөд тусыг эс олох биз, учир нь тэр ROYAL KING-н нэгэн хэсэг шүү дээ...

Гэр бүлийн нэр нөлөөгөөр бус өөрийн замаар энгийнийг хүсдэг түүнийг гэр бүлийнхэн нь ч төдийлөн шахаж шаарддаггүйд нь талархууштай.

Зөв шүү дээ хэчнээн эрх мэдэлтэй байгаад үхэл ирэх цагт бусдын л адил хорвоог орхино. Нэг олдох амьдрал хойно.

Дуу хөгжим соёл урлагийг ч бахдан бишрэх дуртай нэгэн түүгээрээ ч БАНГТАН СУНЁНДАНЫ фэн охидын нэг болж явсан биз.

Хаан гэр бүлийн гишүүдийн мэдээлэл маш нууцлалтай байдаг ч харьяанд нь оршдог улс орны төрийн тэргүүнүүд мөн зарим нэг нөлөө бүхий эрхмүүд бүсгүйг андахгүй мэддэг билээ.

Ван Аврора энэ жил 30 настай. Гэр бүл зохион хүний гэргий болохыг боддоггүй ч бяцхан сахиусан тэнгэрийн ээж болохыг бол хүсдэг нэгэн, адармаатай ч үнэхээр тийм юм шүү.

Тэрээр өмнөх жил гэр бүлийн цэнгүүн дээр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч ноён Мүүний гэр бүлтэй дотно танилцаад амжсан юм. Аргагүй дээ ээж нь солонгос эмэгтэй байдаг мөн БАНГТАНы эх орон болохоор тэр мэдээж дуртай.

Түүнчлэн хатагтай Мүүнтэй охидын яриа ч хэлэлцээд амжсан үр шилжүүлэн суулгах тухай яриа байсан юм. Өмнөд Солонгос тухайн мэс ажилбараар нэлээд амжилттай явааг дэлхий дахин мэдэх биз.

Хаан гэр бүлийн үр удмыг төрүүлэх тул тэрбээр маш сайн ДНК, IQ чадамж өндөртэй нэгнээр хүүхдийнхээ биологийн эцгийг сонгох нь зүй ёсны хэрэг юм.

Ийнхүү ROYAL KING судалгаа явуулж тохирох нэгэн хятад залуугийн эсийг солонгос улсад суулгахаар болсон юм.

Мэдээж хэрэг маш өндөр нууцлалтайгаар тухайн залуу ч мэдэх боломжгүйгээр дэлхийн эсийн сангаас авсан билээ.

Хэрэв эс хандивлагч энэ тухай мэдвэл аюул болно шүү дээ хэн ч Хаан гэр бүлийн нэг хэсэг байхын төлөө бүхнийг хийх шунал агуулна...

"Түүний Үлдээсэн Амьдрал" S2 [ДУУССАН]Where stories live. Discover now