16. Хөөрхөн зэрлэг

1.3K 128 6
                                    

"Тэхён аа гараад ир! Хоолоо ид бас ярилцах хэрэгтэй байна"

Тэд нэгэндээ хамгаас илүү итгэж хайрладаг, маш олон хүнд хэцүү мөчүүдийг хамтдаа давсан энэ удаа ч бас тэр мөч ирсэн бололтой.

Тэд хамтдаа нэг нэгэндээ байгаа нь ямар сайн хэрэг вэ.

Бага зэрэг нүд нь улайж, сэтгэл нь шархалсан дүүгээ харсан ах нар нь дүүгээ хамтдаа тэвэрсээр хоолны ширээндээ сууцгаалаа.

Үргэлж инээд цалгиж хөгжилдөж тоглоом тоглон хоолоо булаалдах шахам амтархан иддэг залуус өнөөдөр энд байхгүй хаа нэгтээ явчихсан бололтой.

Тэхёны таваг гар хүрээгүй байгааг харсан Жимин:

"Хоол идэж байж хүчтэй байна шүү дээ! Алив ээ найз минь" гэсээр аманд нь халбагатай хоол барина.

Тэднийхээ сэтгэлийг зовоохгүй гэсэндээ хоолоо дуртай дургүй идэх нэгэн.

"АХАА!! Та үнэхээр аав болчхож байгаа юм уу? Тэр аймаар эгчтэй үнэхээр гэрлэх юм уу?" макнэгийн асуултанд бүгд цочлоо. Хэн түүнийг гэнэт чанга орил гэсэн юм.

"Яа! Гүүки амаа тат!" Намжүүн хэлэх бол.

"Хаа! Аймаар нь үнэн л биз дээ. Хамаг хүмүүсийг өвдөг сөхрүүлчхээд цөмийн бөмбөг хаяна гэж сүрдүүлдэг ёстой солио өвчтэй эмэгтэй. Тэр хүүхэлдэйгээ биш тоглоомуудаа мөчилж алж өссөн гэдэгт итгэлтэй байна" том ах биеэ үрсээр үглэж эхлэв.

"Гэхдээ хөөрхөн зэрлэг. Виах! Тэр царай нь ч үнэхээр тоглоом биш шүү" Хусог тэндээс хошуу нэмэн уулга алдав.

"Үгүй дээ түүнд өөр сонголт байгаагүй шүү дээ" эцэст нь Тэхён ийн хэлэхэд бүгд чимээгүй боллоо. Тиймээ үнэн.

"Манай ТэТэ зэрлэг эхнэрээ өмөөрөөд байна шүү дээ мундаг юм аа"

Жимин чанга гэгч нь худлаа инээсээр Тэхёны мөрөн дээр зөөлөн цохиж байгаад Юнгигийн ширүүн харцанд дальдчин хоолой засан гараа татав. Хөөрхий уур амьсгалыг өөрчлөх гээд амжилт олсонгүй бололтой.

"Тэхёнаа! Юу бодож байна? Яах бодолтой байна" Юнги ам нээлээ.

"Түүнтэй уулзаад танилц! ярилц! Өөр арга байхгүй. Тэр надтай адил байдалд байна шүү. Лайела Аймээ хоёроо алдахгүйн тулд юу туулж байгааг минь та нар мэднэ. Тэхён аа чамд хаяг, утсыг нь олоод өгөх болохоор түүнтэй заавал уулзаж ярилц!"

Намжүүн дүүгээ маш сайн мэднэ.

Тэр хүүхдэд үнэхээр их хайртай сайн аав болно гэж үргэлж ярьдаг. Тэхён тэр хүүхдийг тоолгүй орхиод явж зүрхлэх хүн биш.

Тэр эмэгтэйг ширтэх харц нь л бүхнийг хэлээд өгчихсөн. Түүнд татагдаж байгаа, ийм байхад яагаад тэд хамт байж болохгүй гэж.

Новшийн гомдол цөхрөл хэнд хэрэгтэй юм.

"Баярлалаа ахаа! Хурдан олоод өгөөрэй"

"Баярлалаа ахаа! Хурдан олоод өгөөрэй"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
"Түүний Үлдээсэн Амьдрал" S2 [ДУУССАН]Where stories live. Discover now