Харин эрхэм эцэг болж буй манай залуугийн хувьд хамгийн сүүлд эцэг хэн бэ? гэх асуултанд яагаад ч юм энэ бүсгүйн хэвлийд өөрийнх нь хүүхэд байгааг мэдэрсэн.
Магадгүй аав хүний зөн юм болов уу? Эсвэл харийн залуугийн далдыг харах супер хүч байж болох юм.
Ямартай ч нэг их гайхаагүй боловч өгүүлэмгүй хачирхалтай сэтгэл хөдлөл мэдэрсэн юм.
Басхүү өөрийнх нэрийг дурьдах агшинд бүсгүйн гэдэс багахан хэсэгтээ урагш огцом хөдлөхийг хараад ч амжсан.
Ямар гээчийн гайхалтай юм бэ? Яагаад уйлмаар санагдаад байгаа юм бол Тэхёнаа?
Ийн өөртөө асуулт тавих залуу өмнө нь суугаа бүсгүйг цоо ширтэнэ.Хайр дурлалын асуудалд нэг их ач холбогдол өгч байгаагүй бүсгүй хэдэн жилийн өмнө гэр бүлүүдийн нэгэн залуутай богино хугацааны үерхлийн харилцаатай байсан ч зан чанарын хувьд зөрчилдөөнтэй байснаар удалгүй тус тусын замыг хөөх болсон юм.
Туршлага багатай нэгэн тул нөхөрт гарахаас илүүтэй эх хүн болохыг чухалчлан үзсэн тэрээр тухайн үед хүүхдийн биологийн эцгийн тухай нарийн тодорхой мэдэхийг өөртөө зөвшөөрөөгүй юм.
Гэтэл одоогийн нөхцөл байдалд яах учраа үнэхээр мэдэхгүй байлаа.
Халз урдаас нь ямар нэг хувиралгүй ширтэн суух царайлаг залуу Аврораг бүр ч хэцүү байдалд оруулна.
Тэр юу бодож байгаа бол?
Тэр уурласан болов уу?
Гэнэтхэн өөрийнх нь хүүхдийг тээсэн гэх харж үзээгүй эмэгтэйг гайхаж балмагдсандаа жигшэн зэвүүцэж байгаа болов уу?
Эцэс сүүлд нь тэр өөртөө ганц л асуулт тавьсан юм.
"Ван Аврора чи энд ямар чөтгөрөө хийгээд хүн бүрийн нүдний бай болоод суугаад байгаа юм. Тэгээд юу гэж хүүхдийн эцэг солигдлоо гээд чухам юу өөрчлөгдөх юм 2 сар ч хүрэхгүй хугацааны дараа хорвоод мэндлэх бяцхан эрдэнэ чинь байхад хангалттай биш үү?!"
Тийм дээ тэр бардам эмэгтэй арчаагүй, доромжлогдсон байдалд удаан суух нэгэн биш.
Суудлаасаа огцом босон ямар нэг харилцан яриагүй өрөөн дэх Өмнөд Солонгосын амин хувиа хичээсэн бэртэгчингүүдийг орхин гарлаа.
YOU ARE READING
"Түүний Үлдээсэн Амьдрал" S2 [ДУУССАН]
Short StoryХэзээ мөдгүй төрөх дөхсөн эмэгтэй. Түүний өөдөөс харан суух долоон залууд хандан: " ТЭГЭХЭЭР ХАРААЛ ИДСЭН НОВШНУУД МИНЬ? ТА НАРЫН ХЭН ЧИНЬ МИНИЙ ХҮҮХДИЙН ЭЦЭГ НЬ ЮМ БЭ ДЭЭ?" =*=*=*=*=*=*= "Түүний Үлдээсэн Амьдрал" бичвэрийн үргэлжлэл биш! боловч хо...