Түрүүхэн ээрч сандраад байсан залуу хаа нэг тийшээ алга болчхож.
Тиймээ ууртай залуугийн зөв.
Хосууд учраа олчихсон байхад бусад асуудал хэнд нь хамааралтай юм.
Тэхён маш сайн бодсон яагаад болохгүй гэж, болохгүй байх ямар ч шалтгаан алга тэр заавал хүүхдийн аав болох болно.
Тэд нэлээд удаан ярилцаж хэн хэндээ дахин бодох хугацаа өгөөд явлаа.
Залуу аав маань өглөө оройгүй утас цохин тэднийхээ юу хийж өдрийг өнгөрүүлсэн, юу идсэн, юу хүсэж байгааг нь бүр хүүдээ зориулж дуу хүртэл зохиож өөрөө дуулж өгдөг.
Тэд өдөр хоног, цаг минутаар дотносож шинэхэн нэгэн гэр бүлийн модыг тарьж ургуулан тордсоор байлаа.
Сүүлийн үед амаа задартал инээд алдан утаснаасаа салахаа больсон Ким Тэхён багахан олдох амралтын өдрөө дормдоо үзэгдэж харагдахаа ч больж өнөөх хоёртоо яаравчилна.
Юу хийгээд хаагуур яваад байгааг нь хэн бүхэн дэндүү сайн мэднэ.
Өнөөдөр бол онцгой өдөр Ким Тэхёны сахиусан тэнгэрүүд БАНГТАНы дормд зочилж ирнэ. Бэрээ угтах гэж буй долоон гишүүд өрөө өрөөгөөр их цэвэрлэгээ, хоол хийх, гэрээ чимэглэх ажилтай завгүй холхилдоно.
"Тэр тэнгэрийн амьтанд чинь миний хийсэн хоол нэртэй энэ нэг юм маань таалагдах л байгаа даа Тэхёнаа? Ах нь үнэндээ тэр хүүхнээс чинь айгаад байна аа"
YOU ARE READING
"Түүний Үлдээсэн Амьдрал" S2 [ДУУССАН]
Short StoryХэзээ мөдгүй төрөх дөхсөн эмэгтэй. Түүний өөдөөс харан суух долоон залууд хандан: " ТЭГЭХЭЭР ХАРААЛ ИДСЭН НОВШНУУД МИНЬ? ТА НАРЫН ХЭН ЧИНЬ МИНИЙ ХҮҮХДИЙН ЭЦЭГ НЬ ЮМ БЭ ДЭЭ?" =*=*=*=*=*=*= "Түүний Үлдээсэн Амьдрал" бичвэрийн үргэлжлэл биш! боловч хо...