Бүсгүй барилгаас гарах мөчид түүнийг хүлээн зогсох туслах болоод хамгаалагчид нь эгнэн зогсоно.
Алхсаар нэгэн машинд суун сувилуулж буй түүнд зориулан үйл ажиллагаа явуулж буй эмнэлгийг зорив.
Анхны төрөлт тул сүүлийн шатны хордлого, хямрал зэрэг таагүй зүйлүүд байгаа учир эмчилгээнд хамрагдан төрөх хугацаагаа хүлээж байгаа нь энэ юм.
Одоогоос 2 сар орчмын дараа амаржих түүний гэдэс хэвийн хэмжээнээс арай том байгаа нь ихэр биш боловч нэлээд том залуу байгаа бололтой.
Ураг тээсэн өмнөх 7 сарын туршид нэг ч удаа бодож байгаагүй нэг асуулт бодолд нь орж ирэв.
Энэ бяцхан хан хүү хэнтэй адилхан бол гэх бодол.
Учир нь өнөөдөр түүний аавыг мэдчихлээ шүү дээ.
Дэлхийн ☆1 царайлаг залуу, Гайхалтай тансаг хоолой, хүн төрөлхтөнд байж болох хамаг л сайхан бүхнийг өөртөө цогцлоосон нэгэн Ким Тэхён.
Ийн бодсоор эмнэлэгтээ ирэн амрахаар хэвтлээ. Өнөөдөр хангалттай их ачаалал авлаа. Жирэмсэн төрөх дөхсөн эмэгтэйд ахдах хэмжээнийх.
Гурав хоногийн дараа Ким Тэхён нэгэн нүд унагам байгууламжийн өмнө зогсож байлаа.
Ойлгомжтой түүний бяцхан хүүхэд болон түүний ээжийн байгаа газар.
ВЫ ЧИТАЕТЕ
"Түүний Үлдээсэн Амьдрал" S2 [ДУУССАН]
Короткий рассказХэзээ мөдгүй төрөх дөхсөн эмэгтэй. Түүний өөдөөс харан суух долоон залууд хандан: " ТЭГЭХЭЭР ХАРААЛ ИДСЭН НОВШНУУД МИНЬ? ТА НАРЫН ХЭН ЧИНЬ МИНИЙ ХҮҮХДИЙН ЭЦЭГ НЬ ЮМ БЭ ДЭЭ?" =*=*=*=*=*=*= "Түүний Үлдээсэн Амьдрал" бичвэрийн үргэлжлэл биш! боловч хо...