Хаалгаар гаран явах эмэгтэйг хориглож зүрхлэх хэн нэгэн энэ тасалгаанд лав байхгүй бололтой.
Түүнийг гарсан дараа ерөнхийлөгч Мүүн болон Бан Шихёг нар энд болоод байгаа бүхнийг нэг бүрчлэн тайлбарлалаа.
ROYAL KING FAMILY'S, Ван Аврора гэж хэн болох, Цэргийг алба болоод НАСА, Сансар дахь үзүүлбэр бүгдийг ярилцана.
Ким Тэхёнаас хүндэтгэлтэйгээр уучлал хүслээ.
Тэр ч бас нэгэн хохирогч нь шүү дээ.
Түүнээс бэлгийн эсийг нь авахдаа ашиг сонирхлын төлөө нэгэн бүсгүйд мэдэгдэлгүй суулгасан.
Хамгаас аймшигтай нь удахгүй хорвоод мэндлэх гэм зэмгүй хүүхдээр нь наймаалцаж байгаа нь жигшмээр хэрэг.
Өнөөдөр хангалттай их цохилтод өртсөн хөөрхий долоон залуу өөрсдийн дорм руу аяны тээшнүүдээ чирсээр гүн бодолд дарагдан орцгооно.
Дуугүй л өөр өөрийн өрөөнд орон тээшээ задлах бол нэгэн залууд хувийн цэгцлэх ажил хамаа байсангүй.
Гунигтайгаар Сөүл хотыг ширтэн зогсоно.
Тун удалгүй үзэсгэлэнтэй нүднээс нь дусал дуслаар ундрах шингэн хацрыг нь даган урсана.
Тэр ч бас зүрх сэтгэлтэй, мах цуснаас бүтсэн хүн.
Тайзан дээр үргэлж хөгжилтэй жаргалтайгаар инээдэг ч бүх цаг үед тийм байдаг гэж хэн хэлсэн юм.
YOU ARE READING
"Түүний Үлдээсэн Амьдрал" S2 [ДУУССАН]
Short StoryХэзээ мөдгүй төрөх дөхсөн эмэгтэй. Түүний өөдөөс харан суух долоон залууд хандан: " ТЭГЭХЭЭР ХАРААЛ ИДСЭН НОВШНУУД МИНЬ? ТА НАРЫН ХЭН ЧИНЬ МИНИЙ ХҮҮХДИЙН ЭЦЭГ НЬ ЮМ БЭ ДЭЭ?" =*=*=*=*=*=*= "Түүний Үлдээсэн Амьдрал" бичвэрийн үргэлжлэл биш! боловч хо...