Ахлагчийн хувьд бүрэн биш ч ерөнхийд нь мэдчих шиг боллоо.
Нэгэн хачирхалтай зүйл нь хальтхан сонсож байсан ч итгэж байгаагүй ROYAL KING FAMILY'S үнэхээр оршин тогтнодог бүр цаашлаад тэдний ямар аймшигтай хүчирхэг болох талаар өөрийн нүдээр харлаа шүү дээ.
Энэ бүхэнтэй холбогдсондоо бас эрхэм ерөнхийлөгчөөрөө үнэхээр бахархаж бид үүнийг хийлгэн байж, түүнийг өвдөг сөхрүүлэх хэмжээний гавьяатай гэж үү хэмээн өөртөө асуулт тавина. Мөн энэ айдас төрүүлэм хатагтайн хэвлий дэх хүүхэд үнэхээр бидний хэн нэгнийх юм уу?
Гэхдээ яаж? Яагаад биднээс асуугаад байгаа юм?
Ерөнхийлөгчийн учир битүүлэг тайлбар зөвхөн шалтгаан нь байсан.
Нэг жилийн өмнө хамтлагийн гишүүдийг болзошгүй эрсдэл гэмээн бүгдээс нь бэлгийн эсийг нь авч хадгалсан юм.
Мэдээж хэрэг хүнд хүчир бэлтгэл сургуулилт, ядаргаа стресс, байнгын агаарын аялал зэргээс эрчүүдэд тохиолдож болох үргүйдлээс урьдчилан сэргийлж байгаа тухайгаа тайлбарлаж байсан.
Энэ л болж таарлаа, өөр сонголт үлдсэнгүй хэмээн сийрүүлнэ. Аргагүй мундаг IQ-тэй залуу ийм үед толгой нь үнэхээр сайн ажиллах юм.
=*=*=*=*=*=*=*=*=*=
Харин ахлагчийн хажууд суух манай үзэсгэлэн төгөлдөр КИМ ТЭХЁН юу бодож суудаг юм бол.
Тэр Аврора бүсгүйг орж ирсэн цагаас эхлэн бараг л нүдээ салгаж чадаагүй гэхэд болно яагаад ч юм хараад л баймаар амар тайван санагдуулах үгээр хэлж боломгүй гэмээр оршихуй байсан юм.
Хаа нэгтээ харсан санагдана.
Түрүүхэн хэлсэн та нарын фэн гэж хэлэхэд хаана харснаа санасан юм.
Мэдээж фэн уулзалт бүр дээр ирдэг хөөрхөн эмэгтэй, тоглолт бүрийг хамгийн ойроос үзээд зогсдог байсан шүү дээ.
Мөн өөрийнх нь томоохон фэн клубүүд болох KIMTAEHYUNGBAR, NUNA V ийн зурагчин хүртэл хийгээд явж байхыг нь хэд хэдэн удаа харж байсан.
Тэр зарим үед бусад гишүүдээс илүү анхаарал сайтай тоглолт үзэж буй арми нараа хардаг, таньдаг юм.
Илүү ойроос тогтож харахад тэр үнэхээр гоо үзэсгэлэнтэй нэгэн юм.
Хэзээ мөдгүй төрөх дөхсөн гэдэс, үйл хөдлөл нь түүнийг эгдүүтэй өхөөрдөм харагдуулах бол амнаас нь урсах хурц үгсээ өөрийн хүслээр бус хэлж байгаа нь ч сонсоход хүчирхэг эрхэмсэг нэгэн гэдгийг нь тодотгох мэт. Түүнийг хэн байх нь, ямар зорилготой нь чухал биш түүний өмнө ингээд сууж байгаа нь гайхалтай санагдана.
Тэр хэдийнээ дурлачихсан бололтой, тийм үү?
YOU ARE READING
"Түүний Үлдээсэн Амьдрал" S2 [ДУУССАН]
Short StoryХэзээ мөдгүй төрөх дөхсөн эмэгтэй. Түүний өөдөөс харан суух долоон залууд хандан: " ТЭГЭХЭЭР ХАРААЛ ИДСЭН НОВШНУУД МИНЬ? ТА НАРЫН ХЭН ЧИНЬ МИНИЙ ХҮҮХДИЙН ЭЦЭГ НЬ ЮМ БЭ ДЭЭ?" =*=*=*=*=*=*= "Түүний Үлдээсэн Амьдрал" бичвэрийн үргэлжлэл биш! боловч хо...