20. Хайрлах нэгнээ олсон

1.5K 137 13
                                    

Ван Аврора туслахын хамт Бангтан дормд орж ирлээ. Туслах бүсгүй уулзалтын бяцхан бэлэг сагстай жимс барьжээ.

"Сайн уу? BTS! Бид дахиад уулзлаа"
Бүсгүйн гэдэс өмнөхөөсөө ч том болсон байгаа нь өнөө маргаашгүй амаржих бололтой.

"Сайн уу Ван хатагтай. Тавтай морил. Тухтай байгаарай" ахлагч үүргийн дагуу ийн хэллээ. Бусад таван гишүүн илт биеэ барьцгаах ажээ. Тэдний анхны уулзалтын сэтгэгдлийн нөлөөлөл биз.

"Баярлалаа. Битгий тэгж дууд. Зүгээр Аврора гэхэд л болно" тэр овгоо хэрэглэх төдийлөн дуртай биш. Түүний овог хүчирхэг аура ялгаруулдаг тул хүн бүр эмээж тухгүй болдог нь бүсгүйд сайхан биш, бусдын энэ байдал таалагддаггүй.

"Сайн уу? Цөмийн бөмбөг залгисан хатагтай эгчээ?" бүүмм энэ л биш шүү Бяцхан Аймээ өөрөө жижигхэн гранат дэлбэлчихсэн үү. Бас түүний солонгос хэл их сайжирсан байна.

"Сайн уу? Энэ өхөөрдөм зулзага чинь хэн бэ?" "Байзаарай яагаад би тийм зүйл залгидаг билээ? Миний өглөөний цайг чи шалгасан биз дээ?"

Туслах руугаа үнэхээр гайхсан шинжтэй асуулт эрэн харах бүсгүй тэр итгээд байгаа юм уу. Үнэхээр 30 настай гэж үү. Аймээтай чацуу юм биш үү. Харин туслах бүсгүй гайхсангүй зүгээр л нүдээ эргэлдүүлэв. Заримдаа түүний хатагтай гэнэн итгэмтгий хүүхэд гэмээр болчихдог. Зөвхөн дотно хүмүүстээ энэ төрхөө харуулдаг нэгэн.

"Кхммм.."

"ТэТэ уббагаас бусад нь дандаа тэгж хэлдэг шүү дээ. Бас т.х.х.т.т" сандарсан залуус бяцхан ховчийн амыг татуулж амжив.

"Юу л даа тэр миний охин байгаа юм. Ким Аймээ гэдэг" ахлагч ийн хэлэв.

"Хнн. Ёстой мөрөөдөж байх шив. Яриад бай ах минь. Биелэх ч юм билүү" өөртөө сонсогдох төдий бувтнах Жимин.

Аврорагийн нүд бүлтрэх шахав. Мэдээж үүнийг Арми нарын хувьд ЖОНШООК гэдэг юм. Тэр ч бас арми хүн шүү дээ.

"А-Аан тийм үү. Т-тэр их эгдүүтэй юм"

Тэхён хайртай бүсгүйгээ ирж тэвэрсээр:

"Заа! Мэндчилгээний цаг дууслаа! Та нар миний бондгорыг ядраагаад байна"

"Тийм шүү. Бид өдрийн хоол бэлдсэн. Ширээнд суугаарай"

"Хнн. Өөрөө хийсэн ч юм шиг" Жимин бувтнасаар л...

Ширээний ард суугаа хүмүүсийн уур амьсгалыг хүүрнэхэд их төвөгтэй юм. Дэлгэж тавьсан хоол руу хамаг анхаарал нь хандах макнэ.. түүнийг хажуунаас нь нударч суух Жимин. Хийсэн хоол нь хор болчих болов уу хэмээн түгшин хоол ширээнд зөөх том ах. Нойрмог нүдээр туслах бүсгүйг сонжин суух Юнги. Аймээтэй ямар нэг чухал зүйл шивнэлдэх Хусог. Өөрийг нь сонжих эвгүй харцтай залууд бууж өгөхгүйг хичээн ихэмсгээр ширтэх туслах бүсгүй. Өглөөнөөс өдөр хүртэл юу хийсэн тухайгаа нэгэндээ тайлагнах хосуудын шивнээ. Жаргалтай хосуудыг харж санаа алдах Намжүүн, түүнд ч бас үүнийг хамтдаа хийх нэгэн байгаа шүү дээ хичээх л хэрэгтэй залуу минь.

Иймэрхүү байдалтай удаан үргэлжилсэнгүй удалгүй хэвийн болж хөгжилтэй яриа хөөрөө цангинасаар хооллоцгооно.

Согжин хөргөгчөө нээн гич авах хооронд бүсгүйн нүдэнд оч гялалзах нь тэр. Тулгар бүсгүй огцом сандлаасаа босон том ахыг дайрч унагаах нь холгүй хажууд нь очмогцоо хаалгыг нь улам том дэлгэв.

"Вуаахх загасан талхнууд байна шүү дээ Би та нарт хайртай. Ээ бурхан минь гэж гудамжны ДООГГГ хонгорууд минь сайн уу? Танай хөргөгч үнэхээр эрдэнэсийн авдар байна шүү. За тэгэхээр өөр юу байна харна аа... хүү минь эднийг байх ёстой газар нь хийцгээе!"

"Бас..зэрлэг их иддэг юм байна" хоёр макнэ хоорондоо шивнэлдээд амжив.

Энэ эмэгтэй ч гайхшруулж ханахгүй нэгэн бололтой шүү

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Энэ эмэгтэй ч гайхшруулж ханахгүй нэгэн бололтой шүү.

Залуус түүнийг өдөр бүр дээд зэрэглэлийн махаар тусгай тогоочийн гарын хоол зооглож, тив дамнаж ирсэн амттан хүртдэг эрх гүнж гэж бодсон нь том эндүүрэл байж.

Энэ дунд нэгэн залуугийн нүднээс хэмжээлшгүй их хайр асгарсаар өмнөө байх эгдүү хүргэм ховдог эмэгтэйг нүд салгалгүй ширтэх ажээ. Ким Тэхён энэ амьдралдаа хайрлах нэгнээ аль хэдийнээ олсон гэдэгтээ бүрэн төгс итгэлтэй байлаа.

"Заваан юмаа эгчээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Заваан юмаа эгчээ. Том хүн байж өмдөндөө шээгээд" бяцхан Аймээгийн хоолойг сонссон залуус Аврорагийн зүг анхаарлаа хандуулав.

"ТЭТЭ МИНИЙ УС ГАРЧИХЛАА."

"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
"Түүний Үлдээсэн Амьдрал" S2 [ДУУССАН]Where stories live. Discover now