NAMI HIMURA
Өөрийгөө эрт сэрсэн гэж бодсон юм сан.
Вивин: өглөөний мэнд.
Юу билээ? Би орой газар унтаагүй бил үү? Яагаад энэ хүний оронд сэрдэг билээ?
Винвин: нөгөө хэд босчихсон. Өглөөнийхөө цай уух гээд хүлээгээд байна гэнэ ээ *cute smile*
Би: би өчигдөр орой газар унтсан биз дээ? ._.
Винвин: ... чи өөрөө шөнө өвөрт ороод ирсэн шд *cute smile*
Би: ха хах... Тэгээд түрүүлж боссон юм бол сэрээчихгүй? Хэхэх...
Би орон дээр босож суугаад үсээ боолоо. Эйш...
Винвин: шүлсээ гоожуулчхаад, хөөрхөн унтаж байхаар чинь яаж сэрээх юм? :3
Би: ЮУ?!
Винвин инээсээр өрөөнөөс гарав. Арай ч дээ. Шүлсээ гоожуулж унтаад байх даа яах вэ дээ? Хүнтэй үерхсэн биш, бүтэлгүй талаа олон нийтэд зарлаад байх юм. Дээр бас шавхайн дээр халтирч унаад, нүүрээ шавартуулсан, Тэхитэй яриад алхаж байхдаа хана мөргөсөн, доошоо хараад явж байхдаа ч бас шонгийн мод мөргөсөн...
Орноос босон, нүүр гараа угаачхаад, хоолны ширээнд ирж суулаа. Бүгд дэлбэрчихсэн царайтай, заримынх нь үс мүс нь рок одуудын үс шиг болчихсон байв. Эд нар шөнө унтаагүй бололтой.
Марк эвшээгээд: Тэюун ах, нөгөө тоглолт юу болсон бэ?
Тэюун надад будаа аягалж өгөөд: тоглолт үзэж болно гэсээн. Гэхдээ тоглолтын бэлтгэл энэ тэр гээд бусад юмнуудыг нь бичиж авах болохоор бид нарыг тэрэнд нь яасан ч орж болохгүй гэсэн. Өө Күн, найз охин чинь залгасан шүү. Чамайг усанд орж байхаар чинь дуудлагыг нь авчихсан.
Күн нойтон үсээ арчингаа: юу гэж байна?
Тэюун: эргээд залгаарай гэсэн.
Күн толгой дохиод өрөө рүүгээ оров.
Хэндэри: Тэюун ах сайн аав болох байхаа :D
YOU ARE READING
🌊FATTY FISHY🌊
FanficFfᵘ-fishy fishy fishy oH MY GOD MR.FISH 🐡🐡🐡 "Хэрвээ дайрсан хүн нь айдол байх юм бол, ойрхон ойрхон зам дээр зогсож байя." Pure fiction. Written: Summer 2019.