Вэйви-гийн тоглолтын бэлтгэл эхэлсэн учраас дормд залуус үзэгдэхээ ч болив. Өдөржин бэлтгэл хийж байгаад шөнө нь ирдэг болохоор бусадтайгаа бараг уулзаж амждаггүй. Уулзсан ч дэндүү ядарчихсан байдаг болохоор шууд л унтаад өгдөг. Нами Тэхи хоёр энэ талаар сайн мэдэх учраас Тэн Винвин хоёрыг аль чадахаараа арчилж байлаа.
Шөнө тэднийг ирэхэд Тэин тэр гурав залууст маргаашийнх нь өдрийн хоолыг хийж өгдөг. Харин өглөө нь бусад гишүүд нь хоол бэлдэж өгдөг байв. Дэбют хийснээс нь хойш анх удаа хэн нэгэн тэднийг ингэж их халамжилж байгаа болохоор залууст энэхүү шинэхэн зүйл сонин санагдаж байсан юм.
Тэин: босоорой, хоёроо. Нөгөө хэдийн хоолыг хийе.
Нами Тэхи хоёр буйдан дээр унтаж байсан болохоор их л нойрмог хоёр юм хагас дутуу нүдээ нээлээ.
Тэхи нүдээ нухан: цаг хэд болж байна?
Тэин: гурав өнгөрч байна.
Нами: нөгөө хэд ирсэн үү? *босох*
Тэин: удахгүй ирнэ гэсээн. Бэлтгэлээ дуусчихсан гэсэн.
Нами: бусад хэд нь яасан? Унтчихсан уу?
Тэин: ммхн. Тэюун өглөө эрт сэрнэ гээд эрт Хэндэригийн оронд орсон.
Тэхи: өө юу вэ? Манай өрөөнд унтаж байгаа юм уу?
Тэин: унтаагүй ээ. Утсаараа тоглож байна лээ. Гэхдээ бас манай танай гэчихжээ, айн?
Нами толгойгоо сэгсрээд: өнөөдөр юу хийж өгөх үү?
Тэин: Тэхи бид хоёр өдөр дэлгүүрээс нөгөө витаминтай уудаг юмнууд байдаг шдээ? Тэрийг авсан.
Тэхи: бас олон янзын гоймон авсан. Бэлэн, чанадаг гоймон бол биш шүү. Удон, якисоба эд нарын гоймон...
Нами: тэгвэл якисоба хийх үү?
Тэхи: бас жэпчэ хийе. Хохохо :3
Тэин: за окэй.
~~~
Хэчан Жонү хоёр гал тогоонд орж ирээд ногоо арилган суух Нами руу харлаа. Тэгээд дараа нь мах хэрчиж буй Тэхи рүү харав.
YOU ARE READING
🌊FATTY FISHY🌊
FanfictionFfᵘ-fishy fishy fishy oH MY GOD MR.FISH 🐡🐡🐡 "Хэрвээ дайрсан хүн нь айдол байх юм бол, ойрхон ойрхон зам дээр зогсож байя." Pure fiction. Written: Summer 2019.